BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a gray suit gestures with his hands while speaking on stage. He wears a microphone headset and has short gray hair. The background is dark with blurred shapes and patterns.

Э.Шмидт: Хиймэл оюуны үр шимийг хүртэхийн тулд…

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-06-19
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хиймэл оюун ухаан үүсэж бий болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх асар чухал үйл явдал хэмээн Google компанийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга асан Эрик Шмидт онцолж байна. Технологич Билавал Сидхүтэй хийсэн ярилцлагын үеэр Э.Шмидт хиймэл оюуны хөгжил нь ихэнх хүний таамаглаж буйгаас хавьгүй гүн гүнзгий, чимээгүй хувьсгал хэмээжээ. Түүнтэй хийсэн ярилцлагын онцлох санаануудыг товчлон хүргэе.

Түүхэн эхлэл

2016 онд DeepMind компанийн боловсруулсан AlphaGo хиймэл оюуны програм дэлхийн шилдэг го даамчныг хожсон түүхэн мөч нь асар их ач холбогдолтой байсан хэмээн Э.Шмидт онцолсон. AlphaGo нь тухайн үед хүний хувьд байж боломгүй, логикгүй, зөн совингоор ч төсөөлөхийн аргагүй нүүдэл хийснээрээ цоо шинэ бүтээлч байдал, стратегийн сэтгэлгээг хиймэл оюун илэрхийлж чадна гэдгийг харуулсан юм. Эл явдал нь хиймэл оюуны алгоритмын хувьсгалын эхлэл буюу машин сурч, дүгнэлт хийж сурах арга барил үндсээрээ өөрчлөгдсөнийг харуулсан гэж Э.Шмидт үздэг.

Хиймэл оюуныг дутуу үнэлж байна

Хиймэл оюун хэт их “өргөмжлөгдсөн” гэх ойлголт өдгөө түгээмэл байгаа бол Э.Шмидт эсрэг байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуныг хүмүүс үнэндээ дутуу үнэлж байгаа бөгөөд ChatGPT зэрэг хэрэглээний түвшний шийдлүүд нь мөсөн уулын зөвхөн орой гэдгийг онцолжээ. Туршиж, алдаанаасаа суралцах байдлаар хөгждөг арга (reinforcement learning) болон ирээдүйг урьдчилан таамаглах чадвартай стратеги төлөвлөлтийн алгоритмууд нь хүмүүсийн түгээмэл хэрэглээ биш, олонд төдий л сонсогдоогүй байгаа боловч үнэндээ асар их өөрчлөлтийг авчрах хүчтэй ажээ.
Хиймэл оюун нь хэлний энгийн боловсруулалтаас хальж, бизнесийн нарийн төвөгтэй процессуудыг автоматжуулдаг, хоорондоо харилцаж, хамтран ажиллаж чаддаг олон агент бүхий систем болон өөрчлөгдөж эхэлсэн. Эдгээр агент хоорондын хэл нь ихэвчлэн англи хэл байгаа юм. Энэхүү өөрчлөлт маш олон салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг бүрэн автоматжуулах боломжийг нээнэ гэж Э.Шмидт онцолсон.

Мэдлэг, нээлтийн хязгаар

Э.Шмидтийн өгүүлснээр өдгөө хиймэл оюунд тулгарч буй гол бэрхшээл нь хүний мэдлэг, өгөгдлөөс хэт хамааралтай байгаа нь аж. Машинууд асар их өгөгдлөөс тодорхой хэв маяг, ойлголтыг сурч мэдэхдээ сайн боловч А.Эйнштейний харьцангуйн онол гэх мэт гүнзгий сэтгэлгээ, оюун ухаан шаардсан нээлтүүдийг хийх бараг боломжгүй. Одоогийн хиймэл оюун нь “суурин” буюу тогтсон дүрэм, өгөгдөл дээр суурилсан байдалтай байна. Харин өөрчлөгдөн буй орчинд дасан зохицож чаддаг, шинэ ойлголт, сэтгэлгээг бүтээж, зорилгоо дахин тодорхойлох чадвартай “хөдөлгөөнт” хиймэл оюуныг хөгжүүлэх нь ирээдүйн чухал зорилт юм. Хүн төрөлхтөн энэ тал дээр бүрэн шийдэл олоогүй хэвээр байна.

Хэрэглээ, геополитикийн эрсдэл

Хиймэл оюун нь “давхар” хэрэглээтэй технологи гэдгийг Э.Шмидт онцолсон. Тодруулбал, нэг талаас энгийн зориулалтаар, нөгөө талаас цэрэг, дайны зорилгоор ашиглагдах өндөр эрсдэлийг хиймэл оюун агуулж байна. АНУ, БНХАУ-ын ширүүн өрсөлдөөн нь хиймэл оюуны хөгжлийн стратеги, нийлүүлэлтийн сүлжээ, ил тод байдал ба хязгаарлалт зэрэг олон хүчин зүйлд хүчтэй нөлөөлж эхэллээ. 

Нээлттэй эх бүхий хиймэл оюуны загварууд нь инновацыг хурдасгаж, олон нийтэд хүртээмжтэй байдаг ч буруу зорилгоор ашиглагдах эрсдэлийг дагуулдаг. Э.Шмидт энэхүү нөхцөл байдлыг цөмийн зэвсгээс сэргийлэх бодлоготой адилтган тайлбарлаад хиймэл оюунд анхлан ноёрхож эхэлсэн улс нь сөргөлдөөнийг өдөөх эрсдэлтэй тул олон улсын хэлэлцээр, гэрээ, хяналтын механизм яаралтай бий болгох шаардлагатай гэж анхааруулжээ.

A large audience watches a TED talk event in an auditorium. On stage, two people sit in conversation while their discussion is shown on big screens, with “Eric Schmidt in conversation with Bilawal Sidhu” displayed.

Нууцлал, хяналт, ёс суртахууны сорилт

Аюулгүй байдлыг хангах, тэнцвэржүүлэхийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь маш чухал асуудал гэж Э.Шмидт тодотгосон. Хиймэл оюуны буруу хэрэглээг хянах зорилготой арга хэмжээнүүд нь ширэнгийн хяналттай, дарангуйлагч нийгмийг бий болгох эрсдэлтэй юм. Эл эрсдэлийг бууруулахын тулд zero-knowledge proofs зэрэг хувийн мэдээллийг нь задруулахгүйгээр баталгаажуулалт хийдэг криптографийн аргыг хэрэглэх боломжтой гэж Э.Шмидт үзэж байна. 

Ёс суртахууны үүднээс авч үзвэл хиймэл оюуныг ашиглахтай холбоотой шийдвэрийг технологичид, бодлого боловсруулагчид, иргэний нийгэм хамтран гаргах ёстой гэж тэрбээр ярилцлагадаа онцолсон. 

Хиймэл оюунд өөдрөг хандах нь

Гэхдээ Э.Шмидт хиймэл оюун ирээдүйд хүн төрөлхтөнд асар их өгөөж өгнө гэсэн өөдрөг бодлыг тээж явна. Шинэ эмийн судалгааг хурдасгах, хувь хүний онцлогт нийцсэн эмчилгээ боловсруулах замаар хиймэл оюун нь олон төрлийн өвчнийг устгах боломжтой гэж тэрбээр үзэж байна. Мөн хар энерги, хар материйн нууцыг тайлах зэргээр шинжлэх ухаанд тусалж, ингэснээр өгөгдөл шинжилгээний шинэ аргуудыг бий болгох боломжтой. 

Харин боловсролын салбарт хувийн багшаар дамжуулан чанартай боловсролыг дэлхий даяар хямд үнээр авах боломжийг өгнө. Эрүүл мэндийн үйлчилгээ ч хиймэл оюунд суурилсан оношилгоо, эмчилгээний шийдлүүдээр дамжин илүү хүртээмжтэй, үр дүнтэй болох юм. Эдгээр дэвшилд хүрэхэд физикийн шинэ нээлт шаардлагагүй, харин одоо байгаа технологиудыг ухаалгаар нэгтгэж, зөв хэрэглэхэд л хангалттай хэмээн Э.Шмидт зөвлөжээ.

Эдийн засгийн үр дагавар ба хүний үүрэг

Хиймэл оюун нь үйлдвэрлэлийн бүтээмжийг жилд 30 хувиар өсгөх чадамжтай хэмээн Э.Шмидт үзэж байна. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд урьд хожид тохиож байгаагүй өндөр үзүүлэлт юм. Зарим ажлын байрыг автоматжуулалт орлох боловч хүний оролцоо шаардлагатай хууль, засаглал, бодлого боловсруулах, бүтээлч сэтгэлгээ зэрэг салбар оршин тогтносоор байх болно. 

Мөн хүн ам нь буурч буй зарим улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хөгширч буй хүн амаа тэтгэхийн тулд бүтээмжээ өсгөхөөс өөр аргагүй, үүнд нь хиймэл оюун тусална гэж тэрбээр үзэж байна. Автоматжуулалтын нөлөөгөөр Түгээмэл үндсэн орлого (Universal Basic Income) гэх мэт бодлогын арга хэрэгсэл улам бүр чухал ач холбогдолтой болно гэж Э.Шмидт таамаглажээ.

Хувь хүн, байгууллагуудад өгөх зөвлөгөө

Ярилцлагын төгсгөлд Э.Шмидт хувь хүн, байгууллагуудад технологийн энэхүү өөрчлөлтөд ойрын зайн гүйлт бус марафон мэт байдлаар хандаж, удаан хугацаанд ухаалгаар дасан зохицох нь чухал хэмээн зөвлөсөн. Тасралтгүй суралцах, өөрчлөлтөд нээлттэй байх нь амжилтын үндэс бөгөөд шинэ технологийг үл тоомсорлож, эсэргүүцвэл салбартаа хоцрогдож, байр сууриа алдах эрсдэлтэй.
Бүхий л салбарт хиймэл оюуны хэрэгслийг хурдтай нэвтрүүлэх замаар бүтээмжээ нэмэгдүүлж, байр сууриа авч үлдэх, хадгалахыг тэрбээр уриалсан юм. Хариуцлагатай удирдаж, сорилтыг даван туулж чадвал хиймэл оюун нь хүн төрөлхтөнд асар их өгөөж авчирна гэж Э.Шмидт дүгнэсэн байна.

Эх сурвалж: TED

bookzone.mn
Тагууд: технологихиймэл оюун

Санал болгох:

A group of various robots, including humanoid, wheeled, and quadruped designs, posed together on tiered white platforms against a light blue background.
Робот туслахаар бизнестээ хүч нэм
A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00