BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Four people in business attire sit around a large Rubik’s cube table, engaged in discussion and working with papers, a laptop, and a phone, set against a bright yellow background.

Хэрхэн уламжлал, шинэчлэлийг хослуулах вэ

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-06-19
  Онцлох, Подкаст
Share on FacebookShare on Twitter

Монголын зах зээлд олон жилийн түүхтэй, үе дамжин үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн гэр бүлийн бизнесүүд цөөнгүй. Тэдний хамгийн том давуу тал нь уламжлал, итгэлцэл, харилцан ойлголцолд суурилсан тогтвортой байдал юм. Ахмад үеийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, хэрэглэгчтэй тогтоосон урт хугацааны харилцаа нь тухайн бизнесийг зах зээлд танигдсан, нэр хүндтэй байхад түлхэц болдог.

Гэсэн хэдий ч гэр бүлийн хүрээнд үүсгэн байгуулагдаж, удаан хугацаанд тогтвортой ажилласнаар зарим талаараа шинэчлэл, инновац нэвтрүүлэхэд бэрхшээлтэй тулгардаг. Шинэ санаа, шинэ технологи, менежментийн арга барилыг хэрэгжүүлэхэд ахмад болон залуу үеийн хандлагын ялгаа, шийдвэр гаргах зарчмын зөрүү саад болох нь бий. Тухайлбал, уламжлалт арга барилаа илүүд үздэг эцэг, эхийн үг залуу үеийн шинэлэг санаанд “тулгуур” гэхээсээ илүү “хязгаар” мэт тусах үе ч байдаг.

Гэр бүлийн хүрээнд ажиллаж байгаа учраас ажлын уур амьсгал, хүний нөөцийн тогтвортой байдал, багийн ажиллагаа зэрэгт тодорхой хэмжээний сорилт гардаг. Мэргэжлийн бус зарим шийдвэр нь байгууллагын бүтээмжийг бууруулах эрсдэл дагуулдаг. Ялангуяа гэр бүлээс гадуурх ажилчдын хувьд шийдвэр гаргах, карьер ахих боломж нь хязгаарлагдмал мэт санагдах нь элбэг. Энэ нь ур чадвартай боловсон хүчнийг татах, хадгалах тал дээр хүндрэл учруулж болзошгүй.

Харин шинэ үеийн залуус өөрийн гэсэн брэндийг бий болгох, орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх хүсэлтэй байдаг. Тэд зөвхөн гэр бүлийн бизнесийг залгамжлах бус, шинээр өргөжүүлэх, олон улсын зах зээлд гаргах тухай бодож, өөр өнцгөөс сэтгэж байна. Энэ нь гэр бүлийн бизнесийн хувьд шинэ шатанд гарч, урт хугацаанд хөгжих боломжийг бий болгож буй эерэг хандлага юм.

Хамгийн том сорилт бол үе үеийн ялгааг ухаалгаар зохицуулж, ахмад үеийн туршлага, залуу үеийн эрмэлзлийг нэгтгэж чадсан үед л хамтын амжилтад хүрэх нөхцөл бүрддэг. Уламжлалаа хадгалж, шинэчлэлээ хүлээн зөвшөөрсөн гэр бүлүүд цаг үеийн сорилтыг боломж болгон хувиргаж байна. Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй “Our stories” цувралын ээлжит нэгэн дугаартаа Mesgi брэндийн экспортын туршлага, дотоодын зах зээлийн онцлог болоод үйлдвэрлэгчдэд тулгардаг сорилтуудын тухай тус брэндийг үүсгэн байгуулагч Г.Дүнжингаравтай ярилцсан юм. Тэрбээр Монголын уламжлалт үйлдвэрлэл, орон нутгийн аж ахуй, гэр бүлийн бизнесийг орчин үеийн зах зээлд хэрхэн амжилттай хөгжүүлж болох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Уншигч илүү дэлгэрэнгүйг Business.mn подкастын 322-р дугаараас үзнэ үү.

Watch on YouTube
бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: подкастподкастын агуулга

Санал болгох:

img-7
Гарын үсэгтээ харам бай
Нетворкинг амжилттай хийх
Нетворкингийг амжилттай хэрэгжүүлэх 5 зарчим
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00