Орчин үед хүн болгон “дижитал” хэмээн ярьж буй энэ үед бизнесээ удирдан яваа та компанидаа хараахан дижитал шилжилтийг нэвтрүүлээгүй, технологийн шийдэл хэрэгжүүлээгүй явж байгаа юм биш биз. Саяхан хүн төрөлхтөн хар нүхний зургийг харснаар одон орон судлалын шинжлэх ухаанд нэгэн цоо шинэ нээлтийг хийж чадсан. Үүнтэй адил бизнесийн салбарт цоо шинэ зах зээл үүсэн бий болоод байна. Энэ бол дижитал шилжилт юм. Гэхдээ дижитал, технологи гэхээр зөвхөн IT-н мэргэжилтэй хүний мэддэг, ойлгодог, чаддаг зүйл биш. Удирдлагын, дунд түвшний, энгийн ажилтан гээд тухайн компанид ажиллаж буй хүн бүрт хамаатай зүйл. Учир нь өдөр тутмын ажлын хүрээнд үргэлж үүсэн бий болж буй олон төрлийн мэдээлэл буюу дата нь энэхүү дижитал эриний гол зэвсэг.
Тиймээс таны бизнесийн бусадтай өрсөлдөх гол чадвар нь дата цуглуулж, хамгийн чухал нь түүнийгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм.
Гэтэл “Монголын компаниуд мэдээллийн нэгдсэн дэд бүтэцгүй, тэр бүү хэл системийн уялдаа холбоо нь тааруу байна” гэж “IT zone” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Цээсүрэн хэлж байсан.
Харин мэдээллийн технологийн чиглэлд судалгаа, зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Гартнер (Gartner) компани “Компанийн өгөгдөл аналитикийн чадавхийн түвшин”-г дараах байдлаар тодорхойлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Монголын компаниуд ядаж гурав дахь түвшин буюу мэдээллийн нэгдсэн дэд бүтэцтэй болох хэрэгтэй” гэв. Үүний дараа аналитик систем лүү шилжих нь зүйтэй гэлээ.