BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a navy suit and glasses sits at a desk with certificates on the wall behind him. Mongolian text and a business logo appear on the left, along with a green date labeled "2025.6 CAP.

Бизнесээ хэрхэн автоматжуулах вэ?

ХААН Банкнаас ЖДБ эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цахим товхимлыг сар тутам хүргэж байна.

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-06-30
  Онцлох, Подкаст
0
Share on FacebookShare on Twitter

📊 Бизнесийн цаг агаар

“Төсөв танаж, ханш савлаж буй үед ЖДБ хэрхэн тэсвэрлэж үлдэх вэ?” 💸🌫💱

Illustration of a person in a business suit and cape, resembling a superhero, flying upward while holding a rising arrow above bar graphs and coins, symbolizing financial growth and success. Blue arrows and icons in the background.

Монголын эдийн засаг, бизнесийн идэвхжил төрийн худалдан авалтаас ихээхэн хамааралтай.

Төсвийн зардлыг бууруулах нь дараах гурван гол сувгаар жижиг, дунд бизнест (ЖДБ) сөргөөр нөлөөлнө:

🤝 Төрийн худалдан авалт хумигдана: ЖДБ-үүдийн орлогын нэг эх үүсвэр бол төрийн байгууллагуудын тендер байдаг. Төсвийг танах нь эдгээр худалдан авалтыг багасгаж, жижиг нийлүүлэгчдэд шинэ гэрээ байгуулах боломжийг хумина.

🏗 Хөрөнгө оруулалт саарна: Орон нутгийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл танагдвал барилга, барилгын материал, логистик, тоног төхөөрөмж нийлүүлэгчид хамгийн түрүүнд хүнд нөхцөлд орно.

💰 Зээлжих нөхцөл чангарах хандлагатай: Мөнгөний хатуу бодлого хэрэгжиж буйн дээр төсвийн дарамт нэмэгдвэл мөнгөний нийлүүлэлт хумигдах магадлалтай. Энэ нь эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд хэцүү болсон ЖДБ-үүдийн зардлыг улам нэмэгдүүлнэ.

☀️ Ямар гарц байна вэ?

✅ Зардлаа хяна, үр ашиггүйг тана: Урсгал зардлаа багасгаж, борлуулалттай шууд хамааралтай үйл ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүл. Автоматжуулах шийдлүүдийг хай

✅ Хувийн секторт чиглэсэн борлуулалтаа нэмэгдүүл: Төрийн бус зах зээл рүү чиглэсэн борлуулалт, B2B түншлэлүүдийг идэвхжүүлэх нь төсвийн худалдан авалтаас хамаарлаа багасгах нэг алхам.

✅ Банк, санхүүгийн бусад сувгуудаас хөрөнгө татах хувилбаруудыг судал: Факторинг, ногоон зээл, хөнгөлөлттэй санхүүжилт зэрэг санхүүгийн шийдлүүдийг ашиглах нь эрсдэлээс сэргийлнэ.

Бизнесийн эргэн тойронд💱 Төгрөгийн ханшийн уналт — Давхар хүндрэл

2025 он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтмол суларсаар байна. Экспортын орлого хумигдаж, импортын өсөлт үргэлжилж буй энэ үед ханшийн доройтол ЖДБ-ийн үйл ажиллагаанд дараах хүндрэлүүдийг үүсгэхээр байна:

  • 📈 Импортын өртөг өснө: Түүхий эд, сэлбэг, шатахуун зэрэг гадаадаас орж ирдэг барааны үнэ өсөхөөр бараа, үйлчилгээний өртөг нэмэгдэж, ашгийн маржин багасна.
  • 💸 Үйл ажиллагааны зардал тэлнэ: Түрээс, зээлийн хүү, даатгал, IT үйлчилгээ зэрэг гадаад валюттай холбоотой зардлууд өснө.
  • 🛒 Хэрэглэгчийн худалдан авалт хумигдана: Цалин, өрхийн орлогын өсөлт инфляцын өсөлтөөс хол хоцорч буй нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө.

☀️ Эрсдэлээ хэрхэн бууруулах вэ?

✅ Валютын орлого бүрдүүлэх: Экспорт хийх, гадаад харилцагчтай болох, гадаадын платформ дээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж хайх,

✅ Зардлын бүтэцдээ өөрчлөлт хийх: Гадаадаас хамааралтай түүхий эдийн оронд дотоодын орцыг нэмэгдүүлэх, факторинг буюу нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэн, санхүүгээ тасралтгүй хангах,

✅ Бүтээгдэхүүний үнийн бодлогоо оновчтой болгох: Ашгийн маржины уян хатан бодлого баримтлах, зарим өндөр өртөгтэй бараа, үйлчилгээний нэр төрөлдөө оновчлол хийх,

Эх сурвалж: Business.mn

🎯 Старт ап-уудад зориулсан зөвлөмж

📊 Бизнес загвар ба санхүүгийн загварын ялгаа

A sticky note labeled "Business Model" with a drawing of coins, a money bag, and an upward arrow is placed on a wooden desk among scattered papers, charts, and colorful paper clips.Гарааны бизнес эхлүүлэхдээ бид бүгд л гоё санаанууд, сонирхолтой бүтээгдэхүүн, шинэ зах зээлийн талаар бодож төсөөлдөг. Харин дараагийн шатанд заавал хоёр асуулт гарч ирдэг.

bookzone.mn

Тэр нь:

1. Бид хэрхэн хэрэгжүүлэх вэ?

2. Яаж ашиг олох вэ?

Энэ хоёр асуултад хариулахад туслах ойлголтууд бол бизнес загвар 📝 ба санхүүгийн загвар 💰 юм.

📝 Бизнес загвар гэж юу вэ?

Бизнес загвар бол танай компани хэрхэн үнэ цэн бүтээж, хэнд хүргэж, яаж орлого олохыг төсөөлсөн том зураглал юм.

Жишээ нь:

  • Uber: 🚖 жолооч, зорчигч хоёрыг холбон зуучилж шимтгэл авдаг.
  • Netflix: 🎬 хэрэглэгчдэд сар бүрийн төлбөртэйгээр контент үзэх эрх олгодог.

Гарааны бизнесүүд энэ үе шатанд Business Model Canvas гэх схемийг ашиглан санаагаа цэгцэлдэг.

💰 Санхүүгийн загвар гэж юу вэ?

Санхүүгийн загвар бол бизнес загвараа тоон хэлбэрээр илэрхийлсэн төсөөлөл юм. Хөрөнгө оруулалт татах, санхүүгийн удирдлага хийхэд шаардлагатай.

Үндсэн бүрэлдэхүүн:

  • Борлуулалтын төлөв
  • Орлого, зардлын тооцоо
  • Ашиг, алдагдлын төлөвлөгөө
  • Мөнгөн урсгалын тооцоо
  • Хөрөнгө оруулалтын хэрэгцээ

Санхүүгийн загвар нь хөрөнгө оруулагч, санхүүгийн мэргэжилтнүүдэд бизнесийн боломжийг ойлгуулах чухал хэрэгсэл болдог.

📋 Ялгаа нь товчхондоо:

Контент статьи

🎯 Яагаад хоёулаа чухал вэ?

Бизнес загваргүйгээр санхүүгийн загвар хийвэл хийсвэр тоо болно. Харин санхүүгийн загваргүйгээр бизнес загвараа хэрэгжүүлэхэд мөнгөн урсгал тасалдах эрсдэлтэй. Иймээс эхлээд юу хийхээ сайн тодорхойл, дараа нь түүнийгээ хэрхэн ашигтай хэрэгжүүлэхээ тооц!

Эх сурвалж: Business.mn

🌱Өсөлтийн түүх 🌱

🎓 Боловсролын салбарт чанараар манлайлагч

A man in a suit sits at a desk in an office with framed certificates, awards, and shelves of binders behind him. A computer, printer, and office supplies are on the desk.
Мандах их сургуулийн захирал

Жижиг, дунд бизнес эрхлэгч таны хувьд хүний нөөц гэдэг бол бизнесээ тэлэх, тогтвортой байлгах хамгийн чухал суурь гэдгийг та мэднэ. 👥 Гэхдээ сайн боловсон хүчин хаанаас гарч ирдэг вэ? Энэ асуултад 33 жилийн түүхтэй, Монголын хувийн хэвшлийн ууган их сургуулиудын нэг болох Мандах их сургуулийн түүх тодорхой хариулт өгөх болов уу. Тус сургууль нь чанартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, судалгаанд суурилсан сургалтын хандлагыг баримталдаг. 🔍 Багш, судлаачдынх нь талаас илүү хувь нь эрдэм шинжилгээний туршлагатай байдаг нь энэ сургуулийг онцгой болгож буй хүчин зүйлсийн нэг.

Сүүлийн жилүүдэд Мандах их сургууль сургалтын чанараа олон улсын жишигт хүргэх зорилгоор Англи, Швейцарийн боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллаж, хос дипломтой мэргэжилтэн төгсгөдөг тогтолцоог нэвтрүүлсэн. 🌍 Түүнчлэн тус сургууль Европын сэргээн босголт хөгжлийн банк 💶 болон ХААН Банктай 🤝 хамтарсан төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын төвд 🏙️ орчин үеийн цогцолбор сургуулийг байгуулсан нь суралцах, ажиллах орчныг шинэ түвшинд гаргасан алхам болжээ.

Хэрвээ та өөрийн бизнесийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулах чадвартай санхүүч, технологич, менежер хайж байгаа бол Мандах их сургуулийн төгсөгчдийг сонгоорой.  Эсвэл зөвхөн дотоодын бус, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц боловсрол хүүхдэдээ олгохыг зорьж байгаа бол энэ сургуулийг судалж үзэхэд илүүдэхгүй.

🔗Дэлгэрэнгүй унших…

☘ Өсөлтөд хөтөлье

СЕО-г урамшуулахад учиртай

СЕО-г урамшуулахад учиртайБизнес тэлэхийн хэрээр үүсгэн байгуулагчид менежментээ өргөжүүлж, гүйцэтгэх захирлын (CEO) оролцоог идэвхжүүлэх шаардлага гардаг. Гэвч CEO-гийн урамшууллын багцыг хэрхэн ухаалгаар зохион байгуулах нь өсөлтийн шатандаа яваа ЖДБ-үүдэд маш чухал шийдвэр болдог.

Энд CEO-гийн урамшууллын хөтөлбөр боловсруулахдаа анхаарах гол зарчмуудыг танилцуулж байна

💰 Үр дүнтэй урамшууллын гол зарчим: “Гүйцэтгэлийг урамшуул”

Байнга өндөр цалин өгөх нь захирлыг идэвхгүй болгох магадлалтай. Харин компанийн амжилтаас хамаарсан хувьсах урамшуулал CEO-г илүү хариуцлагатай, урт хугацааны амжилтад хөтөлнө.

Үндсэн цалин — CEO-гийн үндсэн цалинг боломжийн түвшинд тогтоож, амжилтгүй улиралд ч өндөр орлого авах магадлалыг багасгана.

Бонус — Борлуулалт, ашиг, өгөөж зэрэг гүйцэтгэлийн шалгуураар урамшууллын хувь хэмжээг тодорхойлно. Бонусын хэмжээг жилийн ашгийн өсөлт, хөрөнгийн өгөөж зэрэг гол үзүүлэлттэй уялдуулах нь зүйтэй.

Хувьцааны эзэмшил — Удирдлага хувьцаа эзэмших нь компанийн өсөлт, хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолтой уялддаг. Тиймээс урамшууллын нэг хэсгийг хувьцаагаар олгож болно.

⚖️ Эрсдэлийг зөв хуваарилах нь

Захирлууд компанийн гүйцэтгэлтэй хамт эрсдэлийг үүрдэг байх нь шударга. Зөвхөн богино хугацаанд өсөлт хийх гэж оролдох бус урт хугацааны үнэ цэнийг бий болгох стратегийг дэмжих урамшууллын бүтэц шаардлагатай. Ингэхдээ:

  • Ашигт суурилсан урамшуулалд нэг удаагийн хүчин зүйлсийн нөлөөг багасгаж,
  • Хэт богино хугацааны тоон зорилт хөөхөөс болгоомжилж, эрсдэлд орсон шийдвэр гаргуулахгүй байх,
  • Хувьцааны эзэмшлийг урамшуулалтай хослуулах шаардлагатай.

🧭 ЖДБ-ийн үүсгэн байгуулагч танд өгөх товч зөвлөмж:

✅ CEO-гийн цалинг бусад зах зээлийн жишигтэй харьцуул;

✅ Бонусыг тодорхой гүйцэтгэлийн шалгууртай холбох;

✅ Хувьцааны эзэмшил, урт хугацааны өсөлттэй урамшууллыг уялдуулах;

✅ СЕО-доо “эзэмшигчийн сэтгэлгээ”-г бий болгох.

🔗Эх сурвалж: https://www.investopedia.com/

🔔Та мэдэх үү?

Жижиг бизнесээ хэрхэн автоматжуулах вэ?

Жижиг бизнесээ хэрхэн автоматжуулах вэ?Монголын бизнесийн 90 орчим хувийг жижиг, дунд бизнес (ЖДБ) эзэлдэг. Тэдний ихэнх нь худалдаа 🛍️, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ашгийн маржин бага 📉, урсгал зардал өндөр 💸, хүний нөөцийн хомсдолтой 🧑💼 зэрэг нийтлэг бэрхшээлтэй тулгардаг. Тэгвэл энэ нөхцөлд бизнесийн автоматжуулалт 🤖 бол цаашид тогтвортой ажиллах, өрсөлдөх чадвараа хадгалах гарц болж байна.

Автоматжуулалт гэдэг нь том систем худалдаж авах, өндөр өртөгтэй технологид хөрөнгө оруулах гэсэн утга биш. Харин өдөр тутмын давтагддаг ажлуудаа хөнгөвчлөх ⚙️, алдааг багасгах ❌, ажлын бүтээмжийг өсгөх 📈 ухаалаг шийдэл юм.

Автоматжуулалтыг юунаас эхлэх вэ?

1️⃣ Өдөр тутмын ажлыг хялбаршуулах

  • Санхүүгийн тайлан, Ня-бо бүртгэл, НӨАТ, татварын тооцоог M+ Software, Санхүүч ERP, Veritech ERP программуудаар.
  • Борлуулалт, бараа захиалгын бүртгэлийг Od ERP, HubSpot , Veritech ERP системээр.
  • Агуулах, нөөцийн удирдлагад Zoho Inventory ашиглаж болно.
  • Цалингийн тооцоонд Workly, BambooHR програм үр дүнтэй.
  • Маркетингийн контентыг Canva, Buffer, Hootsuite ашиглан төлөвлөж, хуваарилна.

2️⃣ Хүний нөөц, удирдлагадаа AI туслахуудыг нэвтрүүлэх

  • ChatGPT, Gemini зэрэг хиймэл оюуны тусламжтай гэрээ, албан бичиг боловсруулах, маркетингийн контент бэлтгэх, борлуулалтын скрипт боловсруулах, хэрэглэгчийн асуултад chatbot-аар хариулах боломжтой.

3️⃣ Менежментийг хөнгөвчлөх

  • Google Looker Studio, Power BI, Zoho Analytics ашиглан тайлан шинжилгээ хийх.
  • Trello, Asana зэрэг төслийн менежментийн хэрэгслээр ажлын урсгалыг илүү зохион байгуулалттай болгох.
  • Zoho CRM, Bitrix24 ашиглан борлуулалтын funnel үүсгэж эхлэх.

4️⃣ Боловсон хүчнээ дотооддоо сургах

  • YouTube, Udemy, Coursera зэрэг платформоос AI, digital хэрэгслийн онлайн сургалт авах.
  • Багаар сурч, шинэ технологийг дадал болгох жижиг сургалтууд зохион байгуулах.

5️⃣ Хэрхэн бага зардлаар эхлэх вэ?

  • Олон үнэгүй хувилбаруудыг ашиглах боломжтой.
  • Cloud суурьтай системүүдийг сонговол дэд бүтцэд хөрөнгө оруулах шаардлагагүй.
  • Шинэ хүн авахаас илүү автоматжуулалтын tool-д багахан хөрөнгө оруулалт хийснээр ROI өндөр гардаг.

❕ Сануулахад: Жижиг зүйлээс эхэл, тууштай өсгө!

Хэт олон систем зэрэг нэвтрүүлэхээс зайлсхийж, бага багаар шаталсан байдлаар хэрэгжүүлэх нь амжилтад хүргэдэг. Олон платформд бүртгүүлэхээс зайлсхийж байвал Veritech ERP гэх мэт цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Уг систем нь Жижиг дунд бизнест зориулсан бүх функцуудыг нэг дор багтаасан бөгөөд ХААН Банкны харилцагч бизнесийн байгууллагууд уг системд холбогдон зээл, санхүүгийн хүсэлтүүдээ онлайнаар шийдүүлэх боломжтой юм.

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

Тагууд: бизнесийн эргэн тойронджижиг дунд бизнесХААН Банк

Санал болгох:

A man in a suit sits at a desk in an office with shelves behind him. Mongolian text reads "Бизнесийн эргэн тойронд" and other details, with a green "2025.5 сар" label and a Business logo in the top left.
Эдийн засгийн сорилтыг ухаалгаар ашиглах нь №30 (Бизнесийн эргэн тойронд)
A man in glasses speaks into a microphone at a podium with the ХААН БАНК (Khan Bank) logo during an SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго, standing before a screen displaying text in Mongolian.
SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00