BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A modern building with tiered, curving balconies covered in lush green plants and foliage, creating a vertical garden effect, with sunlight highlighting the vibrant greenery.

Ногоон барилга ба эдийн засгийн үр ашиг

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-07-02
  Онцлох, Подкаст
0
Share on FacebookShare on Twitter

Ногоон барилга нь зөвхөн байгаль орчныг хамгаалаад зогсохгүй, оршин суугчдын хэрэглээний зардлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн байдаг. Энэ нь орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгадаг давуу талтай.

Өнөөдрийн Монголын зах зээлд ногоон барилгын гэрчилгээтэй орон сууц нь хэрэглэгчдийн сонирхлыг татах томоохон давуу тал болж байна. Төслийн баг энэ стандартыг баримталж, орон сууцны чанар, амьдрах орчныг сайжруулахад анхаарал хандуулж байгаа нь ирээдүйд тогтвортой амжилтын үндэс болно.

Ногоон барилгын систем нь зөвхөн зардал хэмнэж, үнэ цэнийг нэмэгдүүлээд зогсохгүй оршин суугчдын эрүүл мэнд, сэтгэл ханамжид ч эерэгээр нөлөөлдөг. Уг барилгуудыг барихдаа агааржуулалт, гэрэлтүүлэг, чимээ тусгаарлалт зэрэг дотоод орчны стандартыг өндөр түвшинд хангадаг тул амьдрах орчин илүү тав тухтай, эрүүл байдаг.

Түүнчлэн ногоон барилгын нэг чухал онцлог бол ус хэмнэлтийн систем, дахин боловсруулалт зэрэг ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлдэг явдал юм. Эдгээр нь урт хугацаандаа хэрэглээний зардлыг бууруулахаас гадна хүрээлэн буй орчинд учруулах ачааллыг багасгадаг. Жишээлбэл, хур тунадасны усыг цуглуулан ногоон байгууламжийг услах, саарал усыг дахин ашиглах шийдлүүдийг хэрэгжүүлснээр байгалийн нөөцийг хэмнэхээс гадна, амьдрах орчны тогтвортой байдлыг дэмждэг.

Дуу чимээний хамгаалалт, дулаан алдагдлыг багасгах барилгын материал ашигласнаар байшин нь дулаанаа удаан хадгалж, халаалт, хөргөлтийн зардал багасдаг. Энэ нь улирлын алинд ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгальд ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Ногоон барилгын бас нэг давуу тал бол засвар үйлчилгээний зардал бага байдаг явдал юм. Эрчим хүчний ухаалаг систем, байгальд ээлтэй материалаар баригдсан орон сууц нь урт хугацаанд элэгдэл багатай, арчилгаа шаардах нь бага байдаг тул оршин суугчдын зүгээс дахин дахин засвар хийх шаардлага гарах нь ховор.

Үүнээс гадна, олон улсын туршлагаас харахад ногоон барилга нь даатгалын нөхцөл, зээлийн хүү дээр ч эерэг нөлөө үзүүлж, банкуудын зүгээс тогтвортой хөгжлийг дэмжих бодлоготой уялдан хөнгөлөлттэй нөхцөл санал болгодог болсон. Уншигч та уг нийтлэлд өгүүлсэн агуулгын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Business.mn подкастын 324 дүгээр дугаарыг үзнэ үү. 

bookzone.mn
Тагууд: ногоон байгууламжногоон бодлогоногоон хөгжил

Санал болгох:

An audience sits facing a stage with large screens displaying business presentations and images of entrepreneurs. The event appears professional, with a presenter at a podium and plants decorating the stage.
Өсөлтөд хөтлөх итгэлт хамтрагч
IC Tower: “EDGE Advanced” гэрчилгээ авсан Монголын анхны ногоон оффис, үйлчилгээний барилга, байгууламж боллоо
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00