BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бүдгэрсэн дүрс урд талд хийл тоглож, цагаан хананд таван жаазтай урлагийн бүтээл, уран бичлэгийг харуулсан байна. Төрөл бүрийн хэв маяг, сэдвийг агуулсан урлагт анхаарлаа хандуулдаг. - Business.MN

Монгол хээ, дээл урлахуйн үнэ цэнийг онцолсон үзэсгэлэн

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-07-08
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Үндэсний хувцасны тэргүүлэгч брэндийн нэг “Түмэн торго” ХХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тус компани түүхт ойн хүрээнд “Торго бол өмсөж болдог урлаг” үзэсгэлэнг долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд Norphei Art Gallery-д зохион байгууллаа.

Монгол хээгээр гангарна

“Түмэн торго” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирням уг үзэсгэлэнгийн талаар “Манай компани зөвхөн үйлдвэрлэл явуулж, бизнес эрхлэхээс гадна урлагийн бүтээл хийдэг гэдгээ олон нийтэд таниулахыг зорьсон юм” гэж өгүүлэв.

Уг үзэсгэлэнд тус компанийн сүүлийн есөн жилд бүтээсэн 40 орчим хээний дээж болон үе үеийн монгол хувцасны түүхийг харуулсан гэрэл зургууд тавигдсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Түмэн торго” компанитай хамтарч ажиллаж, бүтээлийг нь амилуулдаг дуучин Ноён Бондгор, С.Сэрчмаа, жүжигчин Г.Золбоот, П.Шүүдэрцэцэг, М.Оргил, П.Баттөр, Б.Даваажав нарын уран бүтээлчид хүрэлцэн иржээ.

“Түмэн торго” ХХК анх монгол бичигтэй хээг гаргаж байсан бол түүнээс хойш дөрвөн хүчтэн, мандала, угалзан хээ зэрэг түгээмэл хэрэглэдэг хээг орчин үеийн хэв маяг шингээн торгоны хээ болгон бүтээсэн нь оюуны онцгой өмч төдийгүй Монголын хувцас урлалын салбарт оруулсан маш том хувь нэмэр нь юм.

Эдгээр хээг тус компанийн захирал Б.Очирням монгол зураач, дизайнеруудтай хамтран бүтээжээ. Энэ талаар тэрбээр “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт бол аливаа байгууллага, компанийн стратегийн нэг чухал хэсэг байдаг. Миний бодлоор компанийн захирлууд бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ илүү их анхаардаг, дурлаж оролцдог байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, хүний нөөц бол байгууллагын тулгуур элементүүд. Харин үйл ажиллагааны бусад чиглэлийг менежерүүддээ хариуцуулж болно. Энэ үүднээс хэдий би дизайнер мэргэжил эзэмшээгүй боловч бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ төвлөрч ажилладаг. Сүүлийн жилүүдэд монгол бэлгэдэл, үндэсний өв соёлыг агуулсан торго, даавууны хээг зохиоход ихээхэн анхаарч ажилласны үр дүнд уг үзэсгэлэнгээ амжилттай гаргалаа” гэж өгүүлсэн юм.

Уламжлалт хээтэй хувцастай эр галерейн орчинд өнгөлөг жаазтай урлагийн бүтээлийн дэргэд зогсож байхдаа микрофоноор ярьж байна. Цаана нь бусад жаазтай урлагийн бүтээлүүд харагдана. - Business.MN
Түмэн торго” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирням

Ташрамд дурдахад, “Түмэн торго” брэнд энэ жил “Түмэн торготой наадам”  коллекцоо танилцуулж буй. Брэндийн 15 жилийн ойд зориулсан тус цуглуулгад түмэн хээтэй торгон дээл, уран зураг бүхий дээл, найман шарга малгай, орчин үеийн хэв маягийг шингээсэн хантааз тэргүүтэй бүтээгдэхүүн багтжээ.

Дээл урлал 40 гаруй өвөрмөц хээгээр баяжлаа

Хувцас бол өв соёл, тухайн цаг үеийнхээ гоо зүйн мэдрэмж, ахуйн хэв маягийг илэрхийлсэн амьд бичээс юм. Хэдхэн жилийн өмнө бид Хятад, Энэтхэг, Япон зэрэг улсаас торго импортолж, монгол дээл, гоёлын хувцсаа урладаг байсан. Гэхдээ тэдгээр торгоны хээ угалз, өнгө дүрслэлд хятад ханз, гадаад соёлын бэлгэдэл давамгайлж, үндэсний онцлог тэр бүр илрэн харагддаггүй байсан бол “Түмэн Торго”-ын дизайнер, зураачид өмнө дурдсанчлан монгол бэлгэдэл бүхий 40 гаруй өвөрмөц хээтэй торгоны загварыг зохиогоод байна. Эдгээр бүтээл нь оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд монгол соёлыг даавуунд шингээсэн орчин үеийн уран бүтээл болон үнэ цэнээ улам өсгөж байгаа юм.

“Бид загваруудынхаа материалын дизайныг гаргадаг. Өөрөөр хэлбэл, ямар хээтэй торгоор хувцас урлахаа бид монгол зураачид, дизайнеруудтайгаа хамтран төлөвлөдөг. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийн материал дээр монгол хээ, монгол бэлгэдлүүд байдгаараа онцлогтой. Энэ бол бидний гол давуу тал бас хамгийн гол ялгарал гэж боддог” гэж Б.Очирням манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Ихэнх компани бэлэн материал худалдаж аваад хувцас урладаг бол “Түмэн торго”-ын хамт олон дахин давтагдашгүй загвар бүтээхийн тулд материалын дизайныг гаргахаас ажлаа эхлүүлдэг байна.

“Бид зураачидтай хамтран материалын дизайнаа гаргадгийн хувьд өмсөж болдог урлагийн бүтээл бий болгохыг зорьдог. Судлах, төлөвлөх, зурах, график дизайн гаргах, эсгэх, оёх гээд бүх шатанд анхаарч ажилладаг. Нэг загвар дээр хагас жил, бүр бүтэн жил зарцуулах нь ч бий. Ингэж цаг хугацаа хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн загвараа бид тун цөөн тоогоор үйлдвэрлэдэг” гэж Б.Очирням өгүүлсэн юм.

Дээл урлал 40 гаруй өвөрмөц хээгээр баяжлаа

1 of 12
- +
Хоёр эр эрхий хуруугаа өргөөд зэрэгцэн зогсож байна. Нэг нь нүдний шилтэй уламжлалт хээтэй дээл өмсдөг бол нөгөө нь улаан футболк, хавтгай малгай, нарны шил, жинсэн өмд өмсдөг. Тэдний ард ханан дээр жаазтай урлагийн бүтээл өлгөөтэй байдаг. - Business.MN
Хурц ягаан өнгийн хээтэй даашинзтай, толгойндоо таарсан боолттой эмэгтэй урлагийн галерей дахь вандан сандал дээр сууж, ханан дээр нь жаазтай урлагийн бүтээлүүд, цаана нь олстой дэлгэцтэй. - Business.MN
Хэсэг хүмүүс урлагийн галерейд зогсож байхад зарим нь хар хувцастай хүний барьсан утас руу харж байхад, цайвар цэнхэр өнгийн хувцас, малгай өмссөн эмэгтэй инээмсэглэнэ. Ар талд нь ханан дээр жаазтай хийсвэр урлаг өлгөөтэй байдаг. - Business.MN
Хоёр эр гэрт зэрэгцэн зогсож, инээмсэглэн, эрхий хуруугаа өргөв; нэг нь уламжлалт хээтэй хувцас, нөгөө нь улаан футболк, саарал малгай өмсдөг. Ойролцоох нэгэн залуу доош хараад зогсож байна. Тэдний ард ханан дээр жаазтай урлаг өлгөөтэй байдаг. - Business.MN
Уламжлалт хувцас өмссөн гурван хүн дотор талд хамтдаа зургаа авахуулж, жаазтай урлагийн бүтээл, уран бичлэг бүхий хананы өмнө зогсож байна. Төвд байгаа хүн өнгөлөг ягаан, шар өнгийн хувцас өмсдөг. - Business.MN
Монгол үндэсний хувцас өмссөн хэсэг хүмүүс арын ханан дээр урлагийн бүтээлүүдийг дэлгэн, гэр дотор инээж зогсоно. - Business.MN
Уламжлалт хувцастай гурван хүн урлагийн галерейд харилцаж байна; Нэг эрэгтэй цэнхэр хувцастай, нөгөө нь бор хувцастай цаас барьдаг, ягаан цэцэгтэй даашинзтай эмэгтэй үзэсгэлэнт урлагийн бүтээлүүдийн дэргэд вандан сандал дээр сууж байна. - Business.MN
Дөрвөн эрэгтэй уран зургийн галлерейд зогсож, ярилцаж, инээмсэглэж байна. Нэг нь уламжлалт хувцастай байхад нөгөө нь энгийн хувцасладаг. Тэдний ард ханан дээр зураг өлгөөтэй, цаана нь эмэгтэй хүн алхаж байна. - Business.MN
Монгол үндэсний хувцастай хоёр эрэгтэй уран зургийн галерейд тоглож байна; Нэг нь сууж байхдаа морин хуур тоглодог, нөгөө нь зогсож микрофонд дуулж байна. Тэдний арын ханан дээр өнгө өнгийн зургуудыг байрлуулсан байна. - Business.MN
Цэцгийн даашинзтай эмэгтэй хийл тоглож байхад хар хувцастай эрэгтэй хажууд нь төгөлдөр хуур тоглож байна. Тэд арын ханан дээр жаазалсан урлаг бүхий гэрэлт галерейн орон зайд тоглолтоо хийж байна. - Business.MN
Цэцгийн хээтэй хувцастай эмэгтэй урлагийн галерейд зогсож, цагаан ханан дээр байрлуулсан жаазтай уран бичлэг, урлагийн бүтээлийг үзэж байна. - Business.MN
Хавчаарт хар үстэй, цайвар өнгийн хувцас өмссөн эмэгтэй галерейн ханан дээрх жаазтай урлагийн бүтээлийг сайтар судалж байна. Урлагт хийсвэр хээ, алтлаг цагаан хүрээтэй гэрэл зураг багтсан. - Business.MN

 

bookzone.mn
Тагууд: дээлТүмэн торго

Санал болгох:

Материалын хувьсгалч
A person wearing glasses and a dark blue traditional outfit with embroidered designs stands confidently with hands on hips. They are indoors next to a large plant, and sunlight streams through nearby windows.
Түмэн торго: “Өмсдөг урлаг”-аар дэлхийд тэмүүлнэ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00