BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Г.Занданшатар эдийн засгийн форум 2025 дээр илтгэл тавьж буй нь

Хүний хөгжил бол хамгийн том мега төсөл

Г.Занданшатарын 5D амлалтууд

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-07-08
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Ерөнхий сайд Г.Занданшатар “Монголын эдийн засгийн форум 2025”-г нээж хэлэхдээ “Агуу Монголоо дахин агуутгая” гэв. 

Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарын илтгэл нь том индэр дээрээс тавьсан эдийн засгийн бодлогын анхны илтгэл байсан бөгөөд нэг талаар өөдрөг уриа лоозон, нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хандсан хариуцлагын тунхаглал байв. Тэрээр эдийн засгийн бүтэц болон засаглалын шинэчлэл, хүний хөгжлийг багцалсан бодлогоо танилцуулахдаа “ABCD” ба “5D” гэх мэт төрөл бүрийн томьёоллуудыг өргөн хэрэглэлээ.

Хүний хөгжил бол хамгийн том мега төсөл

Ерөнхий сайд өөрийн илтгэлээ С.Дуламын бичсэн үгнээс эшлэн монголчуудын хүчирхэг оюун санаа “эргэн сэргэсэн” гэсэн агуулгатай уянгын халилаар эхэлж, “Агуу Монголоо дахин агуутгая” гэв. Ингэхдээ тэрээр Монголын залуус шатар, математик, ой тогтоолтын олон улсын тэмцээнд амжилт гаргаж буйг онцлон дурдаад, хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно” гэж мэдэгдлээ. Үүнийгээ тэр “Нэг Монгол” гэж томьёолсон нь шинэ засгийн үнэт зүйлс хаашаа чиглэж буйг онцолсон хэрэг байв. 

“5D стратеги” – өсөлт эсвэл өөдрөг төсөөлөл үү?

Г.Занданшатарын хамгийн зоримог мэдэгдэл нь “ойрын 10 жилд ДНБ-ийг хоёр дахин өсгөх” тухай байв. Үүнийг дагаад экспорт, сэргээгдэх эрчим хүч, цахим  эдийн засгийн үзүүлэлтүүдийг “Double”-дах зорилтууд тавьснаа танилцууллаа. Энэ нь “5D стратеги” хэмээх томьёоллоор илэрч байна.

Double GDP ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөнө
Double Export Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ
Double Renewable Energy Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмнэ
Double Independence Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулна
Double Digitalization Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засаг байгуулна

Гэвч эдгээр зорилт нь эдийн засгийн тогтвортой өсөлт, бүтцийн өөрчлөлт, гадаад орчны тогтвортой байдал хосолсон нөхцөлд бодитой болно. Дунджаар урт хугацааны 7–8 хувийн өсөлт шаардах эдгээр зорилт нь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэт өөдрөг төсөөлөл мэт санагдана. Гэхдээ шинэ Ерөнхий сайд уг илтгэлээрээ хөрөнгө оруулагчдад зориулж ойлгомжтой мэссэж өгөхийг зорьсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхдээ “Гэнэтийн сюрприз барьдаггүй, ярилцаж хэлэлцдэг төрийг бид бүрдүүлнэ” хэмээн амлалаа. 

Energetic амлалт

Хөрөнгө оруулалтын хувьд илтгэлийн сонирхол татахуйц хэсэг нь эрчим хүчний салбарын төсөл, зорилтууд байв. “Эрчист Монгол” (Energetic Mongolia) гэж томьёолсон энэхүү багц зорилтуудад Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС гэх мэт уламжлалт төслүүдийг багтаасан бөгөөд 5 жилийн дотор Монгол Улс “эрчим хүч экспортлогч орон болно” гэж мэдэгдлээ.

Гэхдээ хөрөнгө оруулагчид бодит дэд бүтэц, тариф, экспортын сувгууд, хөршүүдтэй хийх тохиролцоо зэрэг гео-эдийн засгийн болон бусад гаргалгааг анхаарах тул энэ бол цаасан дээр бус дэд бүтцийн түвшинд нотлогдох ёстой амлалт болж байна.

ABCD буюу хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжийн шинэ загвар

Засгийн газраас зарласан мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагчид, бизнесийн түншлэлд нээлттэй байж, ингэхдээ “ABCD” гэх баримтлах шинэ бодлогын суурь зарчмуудыг баримтална гэж Ерөнхий сайд хэлэв. Энэ нь: 

  • A – Accountable: Хариуцлагатай, ил тод засаглал
  • B – Business-friendly: Бизнес эрхлэхэд ээлтэй бодлого
  • C – Competitive: Өрсөлдөх чадвартай орчин
  • D – Digital: Цахим шилжилтэд тулгуурласан төрийн үйлчилгээ юм.

Үүний үр дүнд төрийн бодлого “Predictable” буюу урьдчилан таамаглахуйц байна гэдгийг тэр тэмдэглэв. Энэ бүхэн нь төр-хувийн хэвшлийн “PPD” буюу “Public Private Dialogue” хэмээх шинэ платформоор хэрэгжинэ гэдгийг онцолсон нь хөрөнгө оруулагчдын хувьд шинэ мэдээлэл байлаа. Уг нь платформ нь Ерөнхий сайдын дэргэд ажиллах бөгөөд ойрын 100 хоногт багтан бүрэлдэх аж.

Зорилтууд хэтэрхий шавааралдсан уу?

Мега төслүүд, 5D стратеги, ABCD зарчим, “Нэг Монгол”, “Энержиатик Монгол”, “PPD”, “Цахим төр”, “Агуу Монгол”, “Орчин үеийн Пакс Монголика” зэрэг олон концепцыг нэг илтгэлд багтаан хүргэх гэсэн нь зарим талаараа системгүй ихийг амлаж буй мэт харагдана.

“Бид гэнэтийн сюрприз барьдаггүй, ярилцаж хэлэлцдэг төрийг бий болгоно.”
– Ерөнхий сайд Г.Занданшатар

Гэхдээ хөрөнгө оруулагчид гоё сайхан томьёоллоос илүү тогтвортой, ойлгомжтой байдлыг л хүсдэг. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд “Монгол Улс бол хөрөнгө оруулагчдын диваажин болох замдаа орж байна”, “Үндэсний сэргэн мандалтын шинэ давлагаа эхэлж байгааг би мэдэрч байна” гэж хэлсэн нь тус илтгэл нь бодлогын танилцуулга гэхээс илүү Ерөнхий сайдын уран илтгэлийн хичээл байв уу гэсэн сэтгэгдэл төрүүллээ. Гэхдээ энэ илтгэл нь “гэнэтийн гэнэтийн” шийдвэрээс залхсан сэтгэлзүйг тайтгаруулах, хөрөнгө оруулагчдад “таамаглаж болох орчин” амлах оролдлого байлаа.

Хамгийн чухал нь шинэ Ерөнхий сайдын хувьд хэлсэн ярьснаа бодит хөрөнгө оруулалтын тогтолцоонд хөрвүүлж чадах уу гэдэг л 2026 оны Эдийн засгийн форум дээр хоёр дахин олон хөрөнгө оруулагч ирэх үгүйн гол шалгуур байх болно.

bookzone.mn
Тагууд: Засгийн газархөрөнгө оруулалтэрчим хүч

Санал болгох:

Two people in safety gear walk near a large cylindrical industrial building labeled “Polar Night Energy” and “Lounaisn Lampo,” surrounded by trees and a clear blue sky.
Сэргээгдэх эрчим хүчээр халаасан дулааныг хадгалдаг аварга том элсэн батерей Финландад ажиллаж эхэллээ
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул
Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00