BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Б.Тэмүлүн: Бартендер бол харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг”

Bitsy & Co. -ийн хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тэмүлүн (Tee)

Б.Тэмүлүн: Бартендер бол харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг”

Business.mn   Business.mn
2025-08-01
  Онцлох, Хобби
0
Share on FacebookShare on Twitter

Баарны гэрэл сүүдэр хосолсон орчинд ганцаараа орж ирсэн хүн, баарны цаанаас дуу аялан зогсох бартендер хоёрын хооронд үүсдэг үл үзэгдэх хэлхээ кинон дээрх шиг уянгатай, гүн гүнзгий байдаг гэлтэй. Хэн нэгэн сэтгэлээ уудалмаар санагдсан ч, хэн ч сонсохгүй байвал бартендер зүгээр ч нэг үйлчилгээ үзүүлэгч биш, тухайн мөчид хань болох, тулгуур болох цорын ганц хүн нь байж чаддаг.

Хүмүүсийн дунд нийтэч, яриа хөөрөөтэй мэт харагдавч ганцаараа байх дотоод орон зайгаа эрхэмлэн хослуулж чаддаг, коктейлийн соёлыг түгээн дэлгэрүүлэгч, бартендер, бизнес эрхлэгч Б.Тэмүлүн (Tee) өдөр тутмын ажил, амьдралаасаа хамгийн сайхан мэдрэмжийг авч, “кайфтай” ажиллаж, үлгэрлэж буй онцгой хүмүүсийн нэг билээ.

Хоббигоо мэргэжил болгосон гэдэг утгаараа би азтай хүн.

Арван жилээ төгсөөд сэтгэл судлалын чиглэлээр суралцахаар хилийн чанадыг зорьж, дараа нь жүжигчний мэргэжил эзэмшихээр шийдсэн Б.Тэмүлүний хувьд амьдралынхаа замыг тэртээх бага наснаасаа л алхам алхмаар бэлдэж ирсэн мэт. Тэрбээр сургуулийнхаа үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцдог, хүмүүсийн оролцоо, мэдрэмжийг чухалчилдаг байсан нь өдгөө хийж буй ажилтай нь салшгүй холбоотой. Англи улсад суралцах үедээ анх бартендерээр ажиллаж, тухайн салбарт хөл тавих үүд хаалга нээгдсэн нь түүний хувь заяанд шинэ чиглэл тодорхойлсон түүхтэй.

Б.Тэмүлүн: Бартендер бол харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг”
Англид байхдаа бүх боломжийг эрж, шантралгүй алхаж, өөрийгөө итгэлтэй танилцуулан, хурдан суралцах чадвараараа хамт олныхоо итгэлийг олж байв.

Гэвч энэ нь зүгээр нэг тохиолдол байгаагүй. Тэр өөрөө бүх боломжийг эрж, шантралгүй алхаж, өөрийгөө итгэлтэй танилцуулан, хурдан суралцах чадвараараа хамт олныхоо итгэлийг олж эхэлжээ. Улмаар сургуулиасаа чөлөө авч, бартендерын ур чадвараа гүнзгийрүүлэхээр шийдсэн байна. “Би энэ ажилдаа дурласан. Хийж эхэлсэн цагаасаа эхлээд л салахын аргагүй татагдсан” гэж тэр дурсав.

“Жаахан байхдаа бид эмч, цагдаа, дуучин л гэж мэддэг байлаа. Одоогийн мэргэжлээрээ ажиллаж байна гэж өөрийгөө төсөөлж ч байгаагүй”.

Анх найзынхаа ажиллуулдаг газарт англи хэлтэй гаднын зочдод үйлчилж байхдаа л “Энэ миний орон зай байж болох юм” хэмээн өөртөө хэлж байсан нь түүний сэтгэлд нэгэн дуудлага болон үлдсэн байжээ. Хобби нь цааш хөтөлсөөр, өдгөө Улаанбаатар хотын хамгийн нэр хүндтэй, заавал зорин очих газруудын нэг болсон “Bitsy & Co.”, “Cantê”, “Bardo UB” зэрэг баарыг үүсгэн байгуулахад түүний мэдрэмж, хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэжээ.

Б.Тэмүлүн: Бартендер бол харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг”
Bitsy & Co. -ийн хамт олон.

Б.Тэмүлүний амьдралд жүжигчин, сэтгэл судлаач, бартендер гэх гурван чиглэл огтлолцож, одоогийн сонгосон, зорьж дурласан ажлаа хийж байхдаа яг л шинэ жүжиг, шинэ үзэгдэл эхэлж буй мэт мэдэрдэг.

“Өдөр бүр шинэ хөгжим, шинэ хүмүүс, шинэ уур амьсгал. Яг л өдөр бүр өөр жүжиг эхэлж байгаа мэт. Тэгээд л би дурласан.”

Хүүхэд байхдаа Хэллоуины үдэшлэг, эсвэл бусад олон төрлийн арга хэмжээ зохиох нь түүний хамгийн дуртай зүйл байж. Гэхдээ хэзээ ч энэ сонирхлоо мэргэжил, бүр карьер болно чинээ төсөөлж байгаагүй гэнэ. “Жаахан байхдаа бид эмч, цагдаа, дуучин л гэж мэддэг байлаа. Одоогийн мэргэжлээрээ ажиллаж байна гэж өөрийгөө төсөөлж ч байгаагүй.”

Нэг удаа ажилд орохоор шалгуулах үед тус газрын эзэн өөрт нь “Мохито хийгээд өг” хэмээх даалгавар өгчээ. 

“Юу ордгийг нь ч мэдэхгүй, яах вэ гээд зогсож байтал ‘Юу хайсан юм? Rum наана чинь байгаа биз дээ?’ гэхээр нь ‘Аан, ямартай ч энэ ордог юм байна’ гэж бодоод, өөр яриан дундаас нь шүүрч авсан бусад орцоо нэмээд л нэг коктейль бэлдэж өгсөн. Тэр үед үнэхээр онцгүй болсныг нь би өөрөө мэдэж байсан ч, орой хүрээд ирээрэй гэхэд нь их баярлаж билээ. Тэгээд л ажлын гараа маань цааш зогсолтгүй өсөж, дэргэдэх мундаг хүмүүсээсээ суралцаж, ихээхэн туршлага олж авсан даа”.

Б.Тэмүлүн: Бартендер бол харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг”

Хожим АНУ-д амьдрахаар ганцаараа явж, мэргэжлээ улам хөгжүүлэн туршлага хуримтлуулсан тэрбээр Монголдоо эргэн ирж, найзуудын хамтаар анхны баараа нээсэн нь түүний карьерын томоохон эргэлтийн цэг болжээ. Монголд коктейль соёл, хангамж хомс, түүхий эд үнэтэй, хэрэглээний ойлголт бага байсан ч тэр бууж өгсөнгүй. Органик, гар аргаар хийсэн, химийн найрлага багатай орцуудыг сонгож, өөрсдөө сироп зэргээ бэлтгэж эхэлсэн нь хэрэглэгчдэд шинэлэг мэдрэмж өгч чаджээ.

“Бид баараа зүгээр нэг согтууруулах ундаа худалдаалдаг газар гэж харахыг хүсээгүй. Бид хүн бүрд сайхан орчин, сайхан мэдрэмж, тав тух, харилцаа, шинэ хүрээлэл үүсгэж өгөхийг зорьсон. Зарим орой би зүгээр л зогсож байхдаа хэсэг хором азнаад, эргэн тойрноо ажиглаж, ‘Ямар гоё байна аа. Би үнэхээр аз жаргалыг бүтээгээд зогсож байна. Би энэ мөчийг хэзээ ч мартахгүй ээ’ гэж боддог.”

Б.Тэмүлүн: Бартендер бол харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг”
Найзуудын хамтаар “Bharmoney” нэртэй эвент зохион байгуулж, залуу бартендеруудыг нэгтгэн, туршлага солилцож, салбартаа эерэг уур амьсгал бий болгосон нь өдгөө коктейль соёлын хөгжилд тод ул мөр үлдээж буй.

Ковидын хөл хорионы үеэр найзуудынхаа хамтаар “Bharmoney” нэртэй эвент зохион байгуулж, залуу бартендеруудыг нэгтгэн, туршлага солилцож, салбартаа эерэг уур амьсгал бий болгосон нь өдгөө коктейль соёлын хөгжилд тод ул мөр үлдээж буй. Хүмүүсийн хэрэглээний соёл, хандлага, мэдлэг өнөөдөр өөр түвшинд хүрсэн нь Б.Тэмүлүн болон түүний баг, хамтран зүтгэгчдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн.

Тэр ажлын хажуугаар аялж, загасанд явж, байгальд ойр амьдрах дуртай. Бас багадаа авсан нэгэн хичээлийн нөлөө түүнийг өнөөдрийн зам руу чиглүүлсэн гэдэг.

“Оюунцэцэг багш маань хөгжмийн хичээл дээрээ үнэхээр сэтгэлээсээ хөгжим тоглож, тайлбарлаж байсныг би тод санадаг. Яг тэр царайг нь хараад, ‘ажлаа ингэж дурлаж хийдэг хүн байя’ гэж бодсон. Одоо бол би түүндээ хүрсэн гэж өөртөө итгэдэг”.

Б.Тэмүлүний хувьд бартендер бол зүгээр нэг ажил биш, хүний харилцаа, мэдрэмж, хандлага дээр тогтдог “урлаг” юм. Бааранд ирсэн залуусын нүүр хагарч, өөртөө итгэлтэй болж, шинэ хүрээлэлд нээгдэж байгааг харахдаа тэр баярладаг. Бартендер болохыг хүссэн хүнд коктейль хийхийг зааж болно. Харин хамгийн чухал зүйл бол харилцааны уян хатан байдал, мэдрэмж, хүндлэл юм гэдгийг тэр онцолж байв.

“Энэ ажил надад хэзээ ч зүгээр нэг ажил байгаагүй. Энэ бол миний урлаг. Бас миний дуртай зүйл. Хоббигоо мэргэжил болгож, амьдралынхаа нэгэн хэсэг болгосон гэдэг утгаараа би азтай хүн. Шинэ зүйл туршиж үзэх гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд, олон зүйлд өөрийгөө сорьж үзээрэй. Орчноо соль, аял, шинэ хүмүүстэй уулз. Битгий шантраарай, бас битгий бууж өгөөрэй. Эцэст нь гайхалтай үр дүнг мэдрэх тэр мөч заавал ирдэг юм шүү”.

Нийтлэлийг О.Заяа

Зургийг Г.Ананд

bookzone.mn
Тагууд: менежментүйлчилгээний бизнесхобби

Санал болгох:

Төлөвлөж чадвал төлөвшиж чадна
Төлөвлөж чадвал төлөвшиж чадна
Чанаргүй бүтээгдэхүүний цааана нуугдах “хор хохирол”
Гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүний цаана нуугдах “хор хохирол”
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00