Монголын гоо сайхны салбарт шинээр гарч ирээд богино хугацаанд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн “Balance 4.5” брэндийн түүх нь энтрепренер хүний тэмүүлэл, багаар өсөж хөгжих стратеги, хэрэглэгч төвтэй үйлчилгээний хүчийг харуулсан өвөрмөц жишээ юм. Ж.Буяндэлгэр хэмээх дөрвөн хүүхдийн ээж өөрийн асуудлаа шийдэх гэсэн хүсэл нь хэрхэн бизнесийн гайхалтай санаа болон хөгжсөнийг, түүнчлэн ердөө 3 жилийн дотор хэрхэн үнэнч хэрэглэгчид, түншүүд, хамт олныг бий болгож, цаашдын өсөлтдөө бэлтгэж буй тухай өгүүлье.
Гоо сайхан бол зөвхөн гаднах төрх биш, тэнцвэртэй амьдралаас эхэлдэг
Ж.Буяндэлгэрийн хувьд бизнесийнх нь үүсэл энгийн нэг санаанаас бус, харин өөрт тохиолдсон бодит бэрхшээлээс эхтэй байв. Тэрээр гурав дах хүүхдээ төрүүлсний дараа буюу Корона вирус цар тахал тархаж байсан цаг үед үс нь огцом ихээр унаж, урд хэсэг болон оройд зоос шиг халцрах толбо хүртэл үүсэж эхэлсэн байна. “Barterdii Huuhnuudee” хэмээх хагас сая орчим гишүүнтэй групп ажиллуулан, сошиал ажил хийдэг байсан хүний хувьд үс уналтаас болж өөртөө итгэх итгэлээ алдан, түүний сэтгэлзүйд хүчтэй нөлөөлжээ.
Гэр бүл, ажил карьер, хүүхдүүдийн боловсрол гээд олон үүрэг хариуцлагыг зэрэг зохицуулдаг эмэгтэй хүний амьдралд энэ асуудал нь хамгийн түрүүнд шийдэх ёстой зорилт болж хувирсан байна. Ж.Буяндэлгэр үс уналтаа зогсоохын тулд Солонгос улсад байдаг найз нартаа хандан үс ургуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний талаар судалж өгөөч гэж хүсжээ. Ингэснээр тэр нэгэн эмчилгээний шампуньтай “учирсан” бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь түүний асуудлыг шийдэх гарц болсон юм.
“Гоо сайхан бол зөвхөн гаднах биш, тэнцвэртэй амьдралаас эхэлдэг” гэдгийг тэр үед биеэрээ ойлгож мэдэрсэн хэмээн дурсаж байна. Өөрөөр хэлбэл, тэр зөвхөн гаднах төрхөө арчлахаас гадна амьдралын хэв маяг, сэтгэл санааны тэнцвэрээ хадгалах нь жинхэнэ гоо сайхан, эрүүл байдлын үндэс гэдгийг илүү сайн ойлгосон гэдгээ ярилаа.
Ийнхүү өөрийн туулсан сорилт, олсон шийдэл нь адил асуудалтай бусад хүмүүст туслах, шийдлийг хүргэх хүсэл төрүүлжээ. Ж.Буяндэлгэр 4 дэх хүүхдээ төрүүлсний дараа үс уналтын, халцралтын асуудалтай ахин нүүр тулаагүй бөгөөд 2022 онд “Balance 4.5 Mongolia” брэндийг үүсгэн байгуулж, анх олж мэдсэн тэрхүү үр дүнтэй шампунь болон түүнтэй ижил үр нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх бизнесийн аяллаа эхлүүлсэн байна. Одоо түүний отгон хүүхэд Balance 4.5 брэндтэй нь нас чацуу байна.
Брэндийн нэрийг “Balance 4.5” хэмээн сонгосон нь ч учиртай. Нэг талаас энэ нь эрүүл арьс, үсний pH 4.5 орчим байдаг тэнцвэрийг бэлгэддэг. Үнэхээр ч тус брэндийн бүтээгдэхүүнүүд арьсны балансыг алдагдуулдаггүй, сульфатгүй, ургамлын гаралтай, уураг агуулсан байдаг.
Нөгөө талаас
“Balance 4.5” гэх нэр хүний амьдралын дөрвөн үндсэн тэнцвэр (бие, сэтгэл, оюун, харилцаа) болон бизнес, хувь хүний хөгжлийн нэмэлт 0.5 алхам гэсэн философийг шингээжээ.
Энэ нь Ж.Буяндэлгэрийн олж авсан “амьдралын тэнцвэр” хэмээх үнэт сургамжийг брэндийн нэр, үзэл санааны төвд байршуулсан шийдэл юм. Тиймдээ ч эрхэм зорилгоо тэд “Эрүүл үс, арьс, өөртөө итгэх итгэлийг төрүүлэх чанартай, баталгаатай гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол хэрэглэгчдэд хүргэх” хэмээн тодорхойлсон нь аз жаргалыг бүтээн дэлгэрүүлэх агуулгатай нь нийцдэг.
Брэндийн философи нь “Гоо сайхан бол тэнцвэрт оршихуй” гэх суурь ойлголтод тулгуурладаг. Энэ нь зөвхөн гадна төрхийн гоо үзэсгэлэн бус, арьсны дотоод эрүүл мэнд, дархлааг дэмжихэд чиглэсэн ойлголт юм. Тус брэндийн зарим бүтээгдэхүүнд арьсны микробиомын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй ашигтай бактери агуулсан байдаг бөгөөд энэ нь арьсны хамгаалалтын давхаргыг дэмжиж, үрэвсэл, хуурайшилт зэрэг асуудлыг багасгахад тусалдаг.
Гоо сайхан нь зөвхөн будалт бус, өдөр тутмын арьс арчилгаа, хооллолт, амьдралын хандлагаас эхтэй гэж үздэг бөгөөд хэрэглэгчдэд энэ ойлголтыг дадал болгохоор зорьж ажилладаг. Тиймдээ ч бүтээгдэхүүн бүр нь зөвхөн гоо сайхны биш, амьдралын хэв маягийн зөвлөгөө дагалддаг.

Мөн байгуулагдсан цагаасаа “Дэлхийн skin-tech шийдлийг Монголд – гэртээ хэрэглэ!” гэсэн уриан дор ажиллаж, дэлхийн дэвшилтэт гоо сайхны технологийг эх орондоо авчрахыг зорьж ирсэн нь үүсгэн байгуулагчийн анх өөрт нь тусалсан тэр шийдлийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэх хүсэлтэй нь холбоотой.
Ийнхүү “Balance 4.5” брэнд нь үүсгэн байгуулагчийнхаа бэрхшээлийг шийдсэн ололтоос урган гарч, бодит хэрэгцээтэй нийцсэн учраас эрэлттэй бизнес болон өргөжин тэлсээр байна.
Гэрээт борлуулагчид бол брэндийн элч нар
Бизнесээ эхлүүлсэн цагаасаа хойш Ж.Буяндэлгэр болон түүний баг чанарыг эрхэм зорилгоо болгон бүтээгдэхүүний үр дүн, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавьж ирсэн байна. Тэрээр компанийн борлуулалт өсөхийн гол хүчин зүйл нь бүтээгдэхүүний чанар байсан гэж үздэг бөгөөд үүнийгээ ч олон удаа онцолсон байдаг.
Анхны бүтээгдэхүүнүүдээ сонгон нийлүүлэхээр Солонгосын үйлдвэрлэгч түншүүдтэй уулзах үедээ л Солонгос талын захирал нь “Чанарыг би амь насаараа амлана” хэмээн хэлж, бүтээгдэхүүний чанарт ямар их ач холбогдол өгч буйгаа илэрхийлж байсан тухай Ж.Буяндэлгэр ярилаа. Үнэхээр ч “Balance 4.5”-ийн эмчилгээний шампунь, үсний бүтээгдэхүүнүүд нь үс уналт, хаг болон хуйхны асуудалтай олон хэрэглэгчийн асуудлыг шийдсэн тул үнэнч хэрэглэгчдийн тоо хурдан хугацаанд өсжээ.
Монгол хэрэглэгчдийн хувьд нийтлэг тохиолддог хуйх, үсний бохирдол, халцрах, хагтах, тослогтох, өнгө алдах, үзүүр салаалах зэрэг бүхий л асуудлуудад тус брэнд шийдэл санал болгож байна. Тухайлбал,
Мөн энэ брэндийн бүтээгдэхүүнүүд EWG green зэрэглэлтэй, аюулгүй найрлагатай, арьсны pH-д тохирсон байдаг нь олон улсын стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдгийг илтгэнэ. Жишээлбэл, Үсний уналтыг зогсоох, хуйхны эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй “Pure Hair-Loss Shampoo” нь хуйхны гүн тэжээл өгч, хуйхны байгалийн микробиом-ыг тэнцвэржүүлэх ашигтай бактериудын иж бүрдэл агуулсан. Үр дүнд нь үс уналт мэдэгдэхүйц багасч, эрүүл, өтгөн ургах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Balance 4.5-ийн шампунь, эмчилгээний бүтээгдэхүүнүүд нь сульфат агуулаагүй, pH-ийн тэнцвэрийг хангадаг, уургаар баяжуулсан найрлагатай тул загатнах, үс, хуйхны эмзэг байдал зэрэг асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэдэг байна.
Харин “Baby hair&body wash, lotion нь нярай болон мэдрэмтгий арьсанд зориулагдсан, pH тэнцвэртэй, аюулгүй найрлага бүхий бүтээгдэхүүн юм. Мөн будалтын явцдаа арьсаа тэжээж, хамгаалах зориулалттай “Perfecting Wear” foundation зэрэг бүтээгдэхүүнүүд нь арьсны тэжээл, хамгаалалтыг нэг дор шийдсэн ухаалаг шийдлүүдийн нэг юм. Эдгээр нь бүгд арьсны pH-д тохирсон байдаг нь олон улсын стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдгийг илтгэнэ.
Энэ мэтээр бүтээгдэхүүний чанар, найдвартай үр дүн нь өөрөө маркетинг болж, хэрэглэгчдийн ам дамжсан магтаал, дахин худалдан авалтаар борлуулалт өсөн нэмэгдэх суурь болжээ.

Учир нь тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөөлөн хүргэх гэрээт борлуулагчид нь бүгд брэндийн шалгуурыг хангасан, чанартай хамтрагч байхыг тэр чухалчилдаг. Энэ арга барил нь борлуулалтын сувгуудаа хяналттай, чанартай байлгахын зэрэгцээ түүнтэй хамтран ажиллагч түнш бүрийн өсөлт хөгжлийг дэмжин, анхаарч ажиллах боломжийг олгодог байна.
Бид түншүүдээ брэндийнхээ элч гэж үздэг, хамтдаа өсөх зорилготой.
“Бид түншүүдээ брэндийнхээ элч гэж үздэг, хамтдаа өсөх зорилготой” хэмээн Ж.Буяндэлгэр онцолдог. Энэхүү зарчмаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд гэрээт борлуулагчдадаа шударга, харилцан ашигтай нөхцөл санал болгож, тогтмол сургалт, маркетингийн дэмжлэг үзүүлж ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, Balance 4.5 брэндийн хамтрагчид нь зүгээр нэг бүтээгдэхүүн түгээгч бус, брэндийн үнэт зүйлийг хамтдаа тээж яваа “элч” нар нь юм. Ийнхүү итгэлцэл дээр суурилсан, бизнесээ хөгжүүлэх тус бүрийн үнэт зүйлээрээ нэгдсэн сүлжээ нь Balance 4.5-ыг үндэсний зах зээлд хурдацтай өсөх бат бөх суурь болж өгчээ.
Тэд гадаад, дотоодын түншлэлдээ ижил хэмжээнд ач холбогдол өгч, хамтдаа өсөх үзлийг баримталдаг нь энэхүү брэндийн соёлын нэг илэрхийлэл билээ. Balance 4.5 үүссэн цагаасаа БНСУ-ын олон жилийн туршлагатай гоо сайхны үйлдвэрүүдтэй шууд хамтран ажиллаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатнаас эхлэн санал бодлоо солилцож ирсэн байна. Өнөөдөр тус брэнд зарим бүтээгдэхүүндээ зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулан тусгайлан найруулсан орц найрлагыг ч ашиглаж буй нь гадаад түншүүдтэйгээ байгуулсан итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүн юм.
Зөв хамтрагчид бүрдүүлэхгүй бол зөв стратеги хэрэгждэггүй
Бизнесээ эхэлж байх үед Ж.Буяндэлгэр нь юм бүхэн өөгүй байх ёстой хэмээн төгс төгөлдөр байдал руу тэмүүлэх хандлагатай байв. Тэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээ, контент, харилцаа бүхэн нь алдаа мадаггүй, төгс байх ёстой гэж үздэг байжээ. Гэвч бодит амьдрал, хэрэглэгчдийн олон талт хүсэл, бизнес хурдтай өөрчлөгддөг орчинд энэ нь хэт их ачаалал, хүлээлт үүсгэж болохыг тэр олж харсан байна. Иймээс сүүлийн жилүүдэд “тасралтгүй сайжруулалт” буюу жижиг алхмуудаар тууштай урагшлах, алдаагаа ухаалгаар хүлээн зөвшөөрч, засаж сайжруулах соёлд суралцаж иржээ. Ингэснээр багийнх нь гишүүд болон хамтрагчид нь илүү нээлттэй, бүтээлч, урам зоригтой хамтран ажиллах боломжтой болж, хэрэглэгчидтэй харилцах харилцаанд ч уян хатан, илүү ухаалаг хандлага бүрдсэн байна.
Түүнчлэн Ж.Буяндэлгэр аливаа асуудлыг өмнө нь эрсдэл гэж хардаг байсан бол одоо шинэ боломжийн эхлэл хэмээн харах болсон. Тэрээр “Асуудал бол өөрчлөлтийн дохио” гэж үздэг бөгөөд хэрэглэгчийн гомдол, зах зээлийн өөрчлөлт, багийн дотоод маргаан ч гэсэн шинэчлэл хийх боломж гэж үздэг болсон байна. Жишээ нь, хэрэглэгчийн анхдагч хэрэгцээ нь үс уналттай холбоотой байсан бол, түүнийг дагасан арьсны асуудлууд, стресс, амьдралын тэнцвэргүй байдал зэргийг цогцоор нь ажиглаж, түүнд нийцсэн нэмэлт бүтээгдэхүүн, зөвлөгөө, контентуудыг боловсруулсан байна. Ийнхүү нэг асуудлыг зөв өнцгөөс харж чадсан нь брэндийн цар хүрээг тэлэх, хэрэглэгчидтэй илүү ойр, хүндэтгэлтэй харилцаа бий болгоход чухал нөлөө үзүүлжээ.

Түүнчлэн Balance 4.5 нь ажилтнуудаа өсөж хөгжих орчинд урамшуулж, дэмждэг. Тус брэндийн менежментийн философи нь зөв хүнийг олж багтаа нэгтгэхээс гадна тухайн хүнийг тасралтгүй хөгжүүлж, урамшуулж, бүтээмжтэй, сэтгэл хангалуун байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Тиймээс ажилтнууддаа уян хатан цагаар ажиллах боломж, дотоод сургалт, үр дүнгийн урамшуулал, гадаад дотоод аяллын хөтөлбөрүүд санал болгодог. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тогтвортой, бүтээлч багийг бүрдүүлэх үндэс болдог.
Ж.Буяндэлгэр багийнхаа талаар ярихдаа “Зөв баг, хамтрагчдыг бүрдүүлэхгүй бол зөв стратеги хэрэгждэггүй” гэдгийг бизнес хийх явцдаа маш сайн ойлгожээ. Нэг зорилгын төлөө нэгдээгүй, харилцан ойлголцож чаддаггүй, үнэт зүйлс өөр, соёлын хувьд зөрчилтэй хамтрагчдийг бүрдүүлснээр стратегийн хэрэгжилт тасалддаг, эрч хүч алдагддаг, шийдвэрүүд үр дүнгүй болж хувирдаг гэдгийг мэдэрсэн байна. Үүнээс хойш тэр хамтрагчдийг зөв орчинд хөгжүүлэх, нэг үнэт зүйл дээр суурилсан баг бүрдүүлэхэд онцгой анхаарч иржээ. Тиймээс өнөөдөр хүний нөөцийн сонголт, түншүүд, байгууллагын соёлоо байнга сайжруулахад анхаардаг. Энэ нь эцсийн дүндээ чанарыг эрхэмлэх, хамтын өсөлтийг бий болгох зорилгыг ажилтнууд, борлуулагчид гээд бүх түвшинд нэг ойлголт, нэг зорилготой хэрэгжүүлэх үндэс болж өгдөг байна.
Хэрэглэгчийн үйлчилгээний хүч: Үнэнч хэрэглэгчид ба өсөлт
“Balance 4.5” брэнд ердөө гурван жилийн дотор үнэнч хэрэглэгчдийн бат бөх хүрээлэлтэй болж, худалдаа үйлчилгээний салбарт харилцагчийн үйлчилгээ ямар чухал болохын тод жишээг харуулж байна. 2022 онд гараагаа эхэлсэн цагаас хойш тэд хэрэглэгчидтэй ойр байх, тэдний санал хүсэлтэд тулгуурлан тасралтгүй сайжрахыг гол зорилгоо болгон ажиллаж иржээ.
Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт болон зарим томоохон аймаг, хотод өөрийн нэрийн дэлгүүрүүдээ нээж, тэнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсон нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зөв сонгох, зөв хэрэглэхэд нь туслах зорилготой. Мөн зөвхөн төвлөрсөн хот сууринаар зогсохгүй, аймаг бүрд “Хэрэглэгчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, брэндийн баг өөрсдөө хэрэглэгчидтэйгээ очиж уулзан, санал хүсэлтийг нь сонсож, зөвлөгөө мэдээлэл өгдөг уламжлал тогтоожээ. Ийнхүү орон даяар хэрэглэгчидтэйгээ нүүр тулж ажилласан нь тэдний сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, улмаар удаан хугацааны үнэнч харилцаа үүсгэхэд томоохон түлхэц болсон аж.
“Асуудал бол өөрчлөлтийн дохио” гэж үздэг бөгөөд хэрэглэгчийн гомдол, зах зээлийн өөрчлөлт, багийн дотоод маргаан ч гэсэн шинэчлэл хийх боломж.
Ж.Буяндэлгэр болон түүний баг бизнес эхлэхдээ тодорхойлсон үнэт зүйлсээ өдөр тутмын маркетинг, хэрэглэгчтэй харилцах бүхий л үйл ажиллагаандаа шингээхийг чармайдаг. Тус брэндийн үнэт зүйлст чанартай бүтээгдэхүүн, ёс зүйтэй хамтын ажиллагаа, ил тод байдал, мэргэжлийн үйлчилгээ, тасралтгүй шинэчлэл зэрэг багтдаг. Эдгээр нь зөвхөн компанийн дотоод соёлд бус, хэрэглэгчдэд хүрэх бүхий л үйлчилгээнд тусгалаа олдог. Тухайлбал, Balance 4.5-ийн бүх бүтээгдэхүүний шошгон дээр орц найрлагын дэлгэрэнгүй мэдээллийг ил тод бичиж өгдөг нь хэрэглэгч хэрэглэх зүйлээ бүрэн дүүрэн ойлгож, итгэлтэй хэрэглэх нөхцөл болдог.
Мөн тус брэнд нь Монголын зах зээлд зөвшөөрөлгүй, баталгаагүй ямар ч бүтээгдэхүүн гаргадаггүй, зөвхөн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй, лабораторийн баталгаатай бүтээгдэхүүнийг сонгон хүргэх зарчим баримталдаг нь чанар, аюулгүй байдлын баталгаа болж өгдөг.
Хэрэглэгчдийн зөвлөх үйлчилгээ тал дээр ч “Balance 4.5” өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Компани дотроо мэргэжлийн арьс, гоо заслын эмч, судлаачдыг ажиллуулж, тэднээр дамжуулан хэрэглэгч бүрд арьс, үсний онцлогт нь тохирсон зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн ашиглах зөв аргыг зааж чиглүүлдэг байна. Энэ бүхэн нь эцсийн дүндээ худалдан авагчдын итгэлийг өндөр түвшинд бий болгож, брэнддээ найдах үндэс болдог.
Balance 4.5 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж, тэднийг үнэнч хэрэглэгчид болгохын тулд дараах стратегиудыг хэрэгжүүлсэн байдаг:
- Итгэлцэл бий болгох: Чанартай, үр дүнтэй бүтээгдэхүүнийг тууштай нийлүүлэх, гэрчилгээтэй баталгаажсан найрлагыг ашиглах, мөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтэд онцгой анхаарч ажиллах. Эдгээр нь хэрэглэгчид брэндийн бүтээгдэхүүнд итгэх, хэрэглэх итгэл төрүүлэх суурь болжээ.
- Үнэнч байдал төлөвшүүлэх: Байнгын хэрэглэгчдэдээ давтан худалдан авалт хийх урамшуулал олгох, сошиал хуудаснуудаараа тогтмол харилцаа үүсгэж, хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг хүргэх, түүнчлэн хэрэглэгчдээ зориулсан сургалт, арга хэмжээнүүдэд урьж оролцуулах зэргээр хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх алхмуудыг хийсэн.
Эдгээр хүчин чармайлтын үр дүн тун богино хугацаанд мэдрэгдэж эхэлсэн байна. Balance 4.5 брэнд үүсгэн байгуулагдаад удаагүй хэдий ч өдгөө Монголын гоо сайхны зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олсон. Энэ нь бизнесийн салбарт харилцагчийн үйлчилгээний үнэ цэн ямар өндөр болохыг, харилцагчдадаа үнэнч байж, тэдний асуудлыг шийдэж чадвал тэд ч гэсэн брэндэд үнэнч болж, өөрсдөө хамгийн сайн сурталчилгааг нь хийдэг болохын бодит жишээ юм.
Цаашдаа Ж.Буяндэлгэр болон түүний баг зорилгоо улам өндөрт тавьж байна. Тэд ирэх жилүүдэд нэрийн дэлгүүрүүдийн тоогоо нэмэгдүүлж, хэрэглэгчдэд улам ойрхон, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ. Үүний зэрэгцээ шинэ салбар брэндүүдийг бий болгон бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргахаар зорьж байна. Тухайлбал, ирэх 5 жилийн дотор Монголдоо арьс арчилгааны №1 итгэлт брэнд болж, мөн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлдэг болох зорилгыг дэвшүүлжээ.
Харин 10 жилийн дараа гэхэд Азийн зах зээлд “Mongolian Balance Beauty” хэмээх нэрийг гаргаж, органик үйлдвэрлэлийн өөрийн шугамтай болох амбиц өвөрлөж байна. Ердөө хэдхэн жилийн дотор чанар, хамтын өсөлт, хэрэглэгчийн үйлчилгээ гурвыг хослуулан амжилтын жишээ болсон, хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэж, аз жаргал, өөртөө итгэх итгэлийг түгээх үйлсдээ үнэнч байдаг энэ бизнесийн хувьд дээрх зорилгодоо хүрэх нь цаг хугацааны асуудал гэж хэлж болно.




