BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
нүүр амны тэргүүлэх зэргийн эмч Ц.Хонгорзултай шүдний гажиг засал, шүдний эмчилгээний талаар ярилцлаа.

Ц.Хонгорзул: Хоол хүнсний хэрэглээ өөрчлөгдсөнөөс шүдний гажиг ихсэж байна

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-08-14
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн (НАСС) Нүүр Амны Эмчилгээний тэнхимийн багш, анагаах ухааны доктор, нүүр амны тэргүүлэх зэргийн эмч Ц.Хонгорзултай шүдний гажиг засал, шүдний эмчилгээний талаар ярилцлаа. Тэрбээр 2009 онд АШУҮИС-ийн НАСС-ийг нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. “ЭМЖЖ” эмнэлэгт 2012 он хүртэл шүдний их эмчээр ажиллаж байгаад төгссөн сургуульдаа багшилж эхэлжээ.

2017-2021 оны хооронд Япон улсын Тохокугийн их сургуулийн Төгсөлтийн дараах шүдний сургуульд нүүр амны шүүх шинжилгээ чиглэлээр докторын зэрэг хамгаалж, монгол хүний насыг шүдээр нь тогтоох томъёог боловсруулжээ.  Түүний энэхүү докторын бүтээл нь дараа дараагийн судалгааны ажлын үндэс суурь болж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой юм.

-Шүдний эмчилгээ, шүдний согог засал, шүдний гажиг засал, шүдний мэс заслын талаарх гол ойлголтыг та уншигчдад хэлж өгнө үү?

-Эдгээрийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлая. Шүдний эмчилгээнд түгээмэл тохиолддог шүд цоорох өвчин, цоорлын бус  гаралтай хатуу эдийн эмгэг буюу хэт дарж угааснаас болоод шүдний хатуу эд элэгдэх, хэт мэдрэг болох, амны салстын өвчлөл, шүдний гоо сайхныг сэргээх эмчилгээнүүд багтдаг. Согог засалд үйл зүй, гоо сайхан, бүтцийг сэргээх, шүдний бүрээсүүд, бүх төрлийн хиймэл шүдэлбэрүүд, эрүү нүүрний согогийг сэргээх зэрэг ордог.

Шүдний гажиг засал сүүлийн үед түгээмэл тохиолдож байна. Учир нь хүмүүсийн хоол хүнсний хэрэглээ өөрчлөгдсөнөөс шүд эгнээндээ багтахгүй, байрлалын гажиг үүсэх болсон. Үүнийг оношилж, зөв хоршилтыг үүсгэхэд гажиг засал чиглэдэг. Хамгийн түгээмэл жишээ нь хүмүүсийн сайн мэддэг аппарат зүүх юм. Харин шүдний мэс засал тодорхой заалтын дагуу шүд авах, эмчилгээгүй болсон шүдний ёзоор авах, амны хөндийн том, жижиг хагалгаанууд багтдаг.

Эдгээрээс гадна манай салбар шүдний сувгийн эмчилгээ, шүдний тулгуур эдийн эмчилгээ зэрэг олон чиглэлээр улам нарийсан хөгжиж байна.

-Монголчуудад шүдний ямар өвчлөл хамгийн түгээмэл тохиолдож байна вэ, тэдгээрээс хэрхэн сэргийлэх вэ?

-Хүн амын дунд шүд цоорох өвчний тархалт бүх насныханд 80-90 хувь байгааг сүүлийн үеийн
судалгаануудаас харж болно. Мөн амны эрүүл ахуйг хангалтгүй сахидгаас шалтгаалж буйлны үрэвсэл, шүдний чулуу их байдаг. Ахмад настай хүмүүсийн дунд ам хуурайших тохиолдол их ажиглагддаг. Энэ нь хиймэл шүд зүүдгээс шалтгаалдаг учир авагддаг хиймэл шүдэлбэр зүүж байгаа тохиолдолд түүнийгээ зөв арчлах хэрэгтэй.

Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд шүдний эмчийн үзлэгт тогтмол хамрагдах, шүдээ өдөрт доод тал нь хоёр удаа угаах, хооллох давтамжаа тохируулах, шүдэнд наалдамхай хоол хүнс, амттан, чихэрлэг хоол хүнс, ундаа зэргийг зөв зохистой хэрэглэх, шүдэнд ээлтэй хоол хүнс сонгох, буруу зуршлаа засах, оо, сойз, шүдний утас, ам зайлах уусмал зэргийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Шүдээ зөв цагт зөв угаах, нэмэлт хэрэглэгдэхүүнийг хэрэглэх зэргээр амны хөндийн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй байх, эмчид тодорхой давтамжтай үзүүлэх нь хамгийн чухал юм. Тодруулбал, шүдний эмчид дунджаар 3-6 сарын давтамжтай үзүүлэх хэрэгтэй. Хүмүүс шүдээ өвдсөн үед эмчид ханддаг нь буруу бөгөөд тогтмол үзүүлж, хяналтанд байснаар шүдний олон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.

-Амны хөндийн эрүүл ахуйг сайтар хадгалахын тулд ямар дадлыг өдөр бүр сахих хэрэгтэй
вэ?

-Мэдээж шүдээ өдөрт багадаа 2 удаа угаана. Өглөө цайгаа уухаас өмнө бус харин уусны дараа, мөн орой унтахаасаа өмнө угаах хэрэгтэй. Боломжтой бол өдрийн хоолны дараа шүдээ угааж хэвшээрэй. Шүдээ угаахдаа зөв хөдөлгөөнөөр 2-3 минутын турш угааж, олон төрлийн ооноос өөрт тохирохыг зөв сонгон хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн сойзны толгой нь тухайн хүний төвийн үүдэн 2 шүдний өргөнтэй тэнцүү байх хэрэгтэй бөгөөд хэт хатуу үстэй сойзоор буруу угааснаас шалтгаалж шүдний хатуу эд, буйл гэмтэх эрсдэлтэй. Нэмж хэлэхэд, ооны хэмжээ чухал үүрэгтэй. Хэт их бус хумсны толионы хэмжээтэй оогоор угаах нь зөв юм.

Мөн шүдний завсар цэвэрлэх утсыг тогтмол хэрэглэснээр сойзоор цэвэрлэх боломжгүй өнгөр, хоолны үлдэгдлийг цэвэрлэнэ. Үүнээс гадна хэлний өнгөрөө цэвэрлэж хэвших нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд ам зайлах уусмалыг нэмэлтээр хэрэглэж болно. Эдгээр энгийн дадлыг өдөр тутам хэрэгжүүлснээр шүд болон амны хөндийн эрүүл мэндээ урт хугацаанд хадгалах боломжтой.

-Хооллолт шүдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хооллолт бол шүдний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлийн нэг. Шүдэнд ээлтэй, ээлгүй хоол хүнснээс гадна хооллох давтамж буюу хоол хоорондын зай чухал байдаг. Жишээлбэл, үндсэн хоолноос гадна хоол хооронд чихэрлэг хүнс, амттан хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Хэрэв энэ давтамж их байвал шүд цоорох өвчин үүсэх нэг нөхцөл бүрддэг.

Мөн амны хөндийн өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг дэмжиж, шүлс ялгаралтыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн, эсвэл хатуулаг хүнс хэрэглэх нь зүйтэй.

Шүдэнд ээлтэй хоол хүнсний тоонд сүү, цагаан идээнээс гадна кальци,фосфор агуулсан хүнс болох өндөг, мах, хүнсний ногоо, жимс, хатаасан самар ордог. Мөн ногоон цай нь шүд цоорох өвчнөөс сэргийлдгийг олон улсын судалгаанууд харуулж байна. Ташрамд дурдахад, бид чихэр, амттан хэрэглэхгүй л бол шүд эрүүл байна гэж боддог. Чихэрлэг зүйлийг их хэрэглэх нь шүдэнд муугаар нөлөөлдөг ч үүнээс илүүтэйгээр хэрэглэж байгаа давтамж, хугацаа нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, чихэр, амттаныг хэрэглэсний дараа шүдээ заавал угаах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэрхэн төлөвшүүлэх вэ?

-Юуны түрүүнд, эцэг эхчүүд өөрсдөө амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Шүдээ тогтмол, зөв угаах зэргээр эцэг эхчүүд амны хөндийн эрүүл ахуйгаа сайтар сахих нь хүүхдүүдэд үлгэр жишээ болдог. Улмаар хүүхдүүд эцэг эхийнхээ дадал, үйлдлээс суралцан, тэднийг дуурайж, зөв дадал зуршилтай болно.

Мөн шүдний эмчид тогтмол үзүүлдэг болох юм бол хүүхдүүд эмчээс айхаа болихын зэрэгцээ тогтмол шүдээ үзүүлдэг дадалтай болоход нь нөлөөлнө гэж бодож байна.

-Хүмүүс шүдний эмчид үзүүлэх айдсаа хэрхэн даван туулах вэ?

-Шүдний эмчид үзүүлэх айдас (дентал фобиа) нь олон хүнд тулгардаг нийтлэг асуудал бөгөөд энэ нь 40 наснаас дээш насныханд бас түгээмэл ажиглагддаг.

Хүүхэд байх үедээ шүдээ үзүүлээд түүнээс үүдсэн айдас нь үлдсэн байдаг. Одоо эмчилгээнд хэрэглэж байгаа мэдээгүйжүүлэлт бол сайн болсон байгаа ч эмчтэйгээ нээлттэй ярилцах ньтүүнд итгэх нь айдсыг бууруулах эхний алхам юм. Эмчдээ айдас, сэтгэлзүйн бэрхшээлүүдээ хэлж, эвгүй мэдрэмж төрдөг бол урьдчилан мэдэгдэж болно. Хоёрдугаарт, эмчилгээ ямар байдлаар явагддагийг мэдэх нь айдсаа бууруулахад тусалдаг. Эмчтэйгээ ярилцаад эмчилгээний үе шатуудыг тодорхой асууж, сэтгэл санаагаа тайвшруулах боломжтой.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00