BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Денис эмч

Хавдар судлалын үндэсний төвийн Толгой хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денис

С.Денис: Жил бүр машинаа оношлуулдаг шигээ амны хөндийдөө анхаарах хэрэгтэй

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-08-20
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

Хавдар судлалын үндэсний төв-ийн Толгой хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денистэй амны хөндийн хорт хавдрын илрэх шинж тэмдэг, хагалгааны явц, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Тэрбээр тус тасагт 2007 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос эрхлэгчээр ажиллаж буй туршлагатай эмч юм.

Ер нь амны хөндийн хорт хавдар манайхны дунд тийм ч түгээгүй нэршил. Танай дээр энэ төрлийн хавдрын улмаас жилд хэр их хүн үзүүлдэг вэ? 

Энэ төрлийн хавдар нь толгой, хүзүүний орчимд байрладаг. Өөрөөр хэлбэл, уруул, хэл, завж болон эрүүний яс, хонш оор /зарим эрдэмтэд дээд эрүү гэж нэрлэдэг/, тагнай гүйлсэн булчирхай /хоолойны мах/, нүүрний арьс, бамбайн булчирхай, төвөнх зэрэг эрхтэнд тохиолддог хавдрыг хэлж байгаа юм. Нэг талаараа, амны хөндийн хорт хавдар манай улсад зонхилон тохиолддог элэг, ходоод, улаан хоолойн хавдрын дэргэд харьцангуй бага үзүүлэлттэй. Гэхдээ манай тасаг 20 ортой, дөрвөн амбулаторын үзлэгийн өрөөтэй. Өнгөрсөн жилийн статистикаас харахад 14,681 хүн үзүүлсэн байна. Үүнээс ерөнхий мэдээ алдуулалтай мэс засалд 488, хэсгийн мэдээ алдуулалтай мэс заслыг 430 гаруй хүнд хийсэн. Хэдийгээр энэ тоо нь улсын хэмжээнд их биш ч анхаарахгүй орхиж болох асуудал биш ээ. Яг амны хөндийн хорт хавдар дотроо монголчуудын дунд хэл, уруул, хатуу, зөөлөн тагнайн дээр үүсэх тохиолдол их байна. 

Ер нь ямар шалтгааны улмаас үүсдэг юм бэ?

Архи, электрон болон янжуур тамхины буруу хэрэглээ, таарамж муутай хиймэл шүд, цоорлын хөндийтэй буюу хорхойтой шүд  хортой хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог. Мөн зарим аймгийн иргэд хэт халуун хоол, цайг шууд идэж, уудаг. Энэ зуршил ч хортой хавдар үүсэх хүчин зүйл болдог. Мөн сүүлийн үед вирусийн гаралтай буюу Human pappiloma virus-ийн халдвар авсны улмаас хавдар үүсэж байж гэсэн судалгаанууд гарч байна. Үүнээс гадна нэн анхаарах шаардлагатай нь орал сексээс үүдэж амны хөндийн хортой хавдар, ялангуяа гүйлсэн булчирхайн хавдраар өвдөх тохиолдолд нэмэгдэж байна. 

Тэгэхээр бэлгийн замын өвчнөөс үүдэж амны хөндийн хорт хавдар үүсдэг гэж ойлголоо?

Хараахан тэгж ойлгож болохгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар болон амны хөндийн гүйлсэн булчирхайн хорт хавдар нэг вирусээс гаралтай. Тиймээс, бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй гэж ойлгох нь буруу. Иймд өндөр хөгжилтэй орнуудад хөвгүүд, охидод ялгаагүй, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг тарьдаг. Энэ нь, охид умайн хүзүүний хорт хавдар, хөвгүүд амны хөндийн гүйлсэн булчирхайн хорт хавдраар өвчлөхөөс сэргийлж байгаа хэрэг. 

Манайхан дунд шүдний эмчилгээ ломбо, имплант, авагддаг хиймэл шүд зэргийг насан туршийн зүйл гэж бодож, хяналтад ордоггүй нь буруу байх нь ээ?

Тиймээ. Ер нь авагддаг хиймэл шүдийг гурваас дөрвөн жилдээ заавал солих ёстой. Бид машинаа хүртэл жилдээ нэг удаа техник үзлэгт оруулж, шалгуулдаг шүү дээ. Гэтэл өөрийнхөө биеийг хайрлахгүй, урьдчилан сэргийлэх үзлэгт орохгүй, аман доторх яр, шархны гэмтлийг тоохгүй явах тохиолдол их байгаа нь харамсалтай. Уг нь нүдэнд ил харагдах хэсэг, гэтэл манайд ирж буй иргэдийн 80 хувь нь хожуу шатны хорт хавдраар оношлогдож байна.

Хагалгааны явцын талаар та ярьж болох уу?

Амны хөндийн хорт хавдар томрохоороо зэргэлдээ байгаа эрхтнийг түлхэхээс гадна дотогшоо нэвтэрч ордог. Мөн үсэрхийлэх шинж чанартай. Өөрөөр хэлбэл амны хөндийн хорт хавдар байж байгаад хүзүүний тунгалгийн булчирхай руу үсэрхийлэх аюултай. Эсвэл алсын эрхтэн уушги, элэг, тархи эсвэл биеийн аль нэг яс руу үсэрхийлдэг. Иймд хагалгаа маш нарийн удаан хугацаанд явагддаг. Хэрэв тухайн өвчтөн амны хөндийн хорт хавдар оношлогдсон бол мэс засал, туяа, химийн эмчилгээ хийдэг. 

Мэс заслын тухайд жишээлбэл хэлний хавдар байлаа гэж бодоход бид үүнийг авахаас гадна энэхүү хавдар хүзүүний тунгалгийн булчирхай үсэрхийлэх магадлалтай байдаг тул хүзүүг өвчих хагалгааг хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр хагалгаагаар хэлний талыг тайраад авлаа гэхэд наад зах нь хэл ярианы үйл ажиллагаа алдагдана. Зажлах, залгих үйл ажиллагаанд оролцдог. Тэгэхээр тэр хагалгааны дараа тэр үйл ажиллагааг нөхөн сэргээх мэс засалд хийх хэрэгтэй. Нэг үгээр, амны хөндийн хорт хавдартай хүнд нэг дор гурван төрлийн хагалгааг хийдэг. 

Шинж тэмдгүүдийн талаар яривал? Хэрхэн илэрдэг юм бэ?

Ер нь бол амны хөндийн хорт хавдар илрэх эхний шинж тэмдэг хэлээ эвгүй хазахаар шарх үүсдэгтэй ижлээр эхэлдэг. Гэвч үүнийг тоохгүй өнгөрөх тохиолдол их байдаг. Нэг үгээр, эрт үедээ жижиг яр, шарх гарах зэргээр илэрдэг. Уг нь хүний биеийн харьцангуй ил хэсэгт байрлаж байдаг эрхтэн шүү дээ. Дотор эрхтэнтэй харьцуулах юм бол өөрөө өөртөө үзлэг хийх боломжтой буюу толинд хараад мэдэх бүрэн боломжтой шүү дээ. Мөн энэхүү хавдар нүүрний тэгш хэмийг алдагдуулдаг. Хамт амьдарч буй хүн нь “Чиний нүүр яагаад овгор, товгор болоод байна” гэж асуусны дараа бидэнд хандаж байх жишээтэй. 

Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Наад зах нь амны ариун цэврээ сахиад, шүдээ зөв угааж хэвших, шүдний цоорол бий болсон бол эртхэн очиж үзүүлэх хэрэгтэй. Манай улсад нүүр амны чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд асар их, булан тойроод л нэг шүдний эмнэлэг байна шүү дээ. Аман дотор жижиг сажиг юм гарсан бол хамгийн ойр байгаа шүдний эмчид хандаж оношилгоо шинжилгээ хийлгээрэй. Гол нь өөрөө өөртөө хэзээ ч битгий эмчилгээ зохиож хийгээрэй. Хэрэв хиймэл шүдтэй бол зөв аргаар арчилж, байнгын хяналтад байх ёстой. Мөн температурын хувьд хэт халуун хоол идэхгүй байгаарай гэж зөвлөмөөр байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: шүдэрүүл амьдрал

Санал болгох:

Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00