BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хүүхдийн зургийг постлох нь ямар үр дагавартай вэ?

Хүүхдийн зургийг постлох нь ямар үр дагавартай вэ?

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-08-25
  Дэлхийд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Төрсөн өдрийн зар, хөлд орж буй түүхэн мөч, сахилгагүй дэггүйтлийнх нь зураг мэтээр эцэг эхчүүд хүүхдийн зургийг постлох нь түгээмэл байдаг. Гэхдээ онлайн орчинд ингэж байнга мэдээлэх нь эрсдэл, аюул дагуулж байдаг гэж Харвардын Хуулийн их сургуулийн эрдэмтэн Леа Планкетт үзэж байна. Тэрбээр 2009 онд хэвлүүлсэн Sharenthood: Why We Should Think Before We Talk About Our Kids Online номдоо насанд хүрэгчид нь хүүхдийн аюулгүй байдал, хувийн мэдээллийг хэрхэн эрсдэлд оруулж байгаа талаар өгүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд моодонд ороод байгаа уг үзэгдлийг Л.Планкетт “sharenting” гэж нэрлэжээ. Хуваалцах (sharing) болон хүүхдээ өсгөх (parenting) гэсэн хоёр үгийн нийлбэрээс бүрдэх уг нэршил нь “эцэг эх, авга, нагац, багш, дасгалжуулагч, хүүхдийн итгэлийг хүлээсэн насанд хүрэгчид нь хүүхдийн хувийн мэдээллийг дижитал хэлбэрээр дамжуулах” гэсэн утгыг илэрхийлдэг. Үүнээс шалтгаалж хүүхдийн хувийн мэдээлэл алдагдах, доромжлуулах зэрэг эрсдэлд өртөхөөс гадна өсөж том болоод өөрийнхөө тухай ярихаас болгоомжилдог болж магадгүй юм. 

Л.Планкетт саяхан Life Kit подкастад оролцож, хүүхдийнхээ тухай мэдээллийг онлайн орчинд хуваалцахын хор нөлөө, хүүхдийнхээ тухай хэрхэн зөв мэдээлэл түгээх талаар сэдвээр ярилцжээ. 

Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг онлайнд маш ихээр түгээдэг нь цочирдмоор санагдаж байна. Жишээлбэл, төрсөн өдрийн гэрэл зураг нь  тухайн хүүхдийн нэр, нас, төрсөн өдрийн мэдээллийг олон нийтэд ил болгож магадгүй. Үүнтэй холбоотой ямар эрсдэл байна вэ?

Хувь хүний мэдээллийн хар зах өдгөө хурдацтай хөгжиж байна. Хүүхдийн Нийгмийн даатгалын дугаар болон төрсөн огноо, нэр, хаяг нь хулгайчдын хувьд хамгийн чухал олз юм. Хүүхдүүдийн Нийгмийн даатгалын дугаарыг нь ашиглаж тэд хуурамч зээлийн шугам нээх боломжтой байдаг. Мөн үүнтэй холбоотой дээрэлхэх, гадуурхах явдал гардаг.

Хүүхдийн мэдээлэл бол нэг төрлийн валют гэж та номдоо бичсэн. Хэрэв үнэгүй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол та өөрөө бүтээгдэхүүн гэсэн хэлц ч бий. Аливаа компанид хүүхдийнхээ мэдээллийг өгөхөөс өмнө насанд хүрэгчид юунд анхаарах ёстой вэ? 

Тухайн мэдээлэл, гэрэл зураг, бичлэгийг дижитал платформууд юунд ашиглахыг эцэг эхчүүд мэдэх боломжгүй байдаг. Та “I accept” гэсэн товчлуур дарснаар тухайн гэрээ нь компаниудад, гуравдагч этгээдүүдэд таны мэдээллийг ашиглах зөвшөөрлийг өгч байгаа юм.

Миний ном хэвлэгдсэний дараа нялх, эсвэл өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээн дэх гэрэл зургуудыг нууцаар ашиглаж нүүр таних программ хөгжүүлж байсан талаар The New York Times эрэн сурвалжлах нийтлэлийг бичсэн. Энэ бол ердөө нэг жишээ.

Мөн олон нийтийн сүлжээнд таны оруулсан зарим мэдээлэл, тухайлбал хүүхэд сургуульдаа хэр сурч байгаа, хэрхэн өсөж томорч байгаа, юунд дуртай зэргийг ирээдүйд хэн нэгэн ашиглаж хүүхэдтэй чинь хэрхэн харилцахдаа ашиглаж магадгүй. Тэдгээр мэдээллийг багш, ажил олгогч, их сургуулийн оюутан элсүүлэгч багш, мөн автомат систем, хиймэл оюун, элдэв алгоритмууд ч янз бүрийн зорилгоор ашиглах боломжтой юм шүү.

Та өөрөө энэхүү дижитал сорилтыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Энэ сэдвээр судалгаа хийж эхэлснээсээ хойш онлайн орчинд минималист байхыг хичээдэг болсон. Хүүхдүүдийнхээ тухай нийгмийн сүлжээнд бараг бичдэггүй. Пост оруулсан ч царайг нь, эсвэл тэднийг таниулахаар зүйлийг багтаадаггүй. Бүтэн нэрийг нь бичдэггүй, мөн төрсөн өдрийн баярыг нь нийгмийн сүлжээгээр зарладаггүй. Сургуулийнхаа өмнө зогсож буй зургийг нь ч оруулдаггүй. 

Би нийгмийн сүлжээнд пост оруулахдаа ганц дүрэм баримталдаг. Тэр юу вэ гэвэл өвөө эмээгээс эхлээд даргадаа харуулахад ч таагүй сэтгэгдэл төрүүлэхээргүй зүйлийг постлох юм.

Гэр бүлийнхэн, найз нөхөд маань миний хүүхдийн зургийг постлох, онлайнд тавихаас хэрхэн сэргийлэх  вэ? Гэр бүлийн баяр, шашны зан үйлийн үеэр хүмүүс зураг авдаг шүү дээ. 

Онцгой тохиолдол, баярт мөчийн үеэр хүмүүсийн зураг авахыг нь болиулах бараг боломжгүй. Гэхдээ та эелдгээр гуйж болно. Мэдээж зарим нь зөвшөөрч, зарим нь зөвшөөрөхгүй байх. Таныг ойлгодог, хүндэлдэг хүн бол хүсэлтийг тань хүлээж авах л болно.

Онлайнд пост оруулахаас өмнө эцэг эхчүүд өөрөөсөө юу гэж асуух ёстой вэ?

Нүцгэн, эсвэл хагас нүцгэн зургийг нь оруулах гэж байгаа бол тэгэх огт шаардлагагүй. Хүүхдийнхээ байгаа газар, бүтэн нэр, төрсөн огноог постлох гэж байна уу? Бүү тэг. Хэрэв таныг бага байхад эцэг эх чинь таны одоо оруулах гэж байгаа шиг зураг, мэдээллийг постолсон бол танд ямар санагдах байсан бэ гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв та дургүйлхэх байсан бол уг постыг оруулаагүй нь дээр.

Хүүхдийнхээ зураг, бичлэгийг байнга шэйрлэж, нийгмийн сүлжээнд бүх зүйлээ илэн далангүй бичдэг эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ? Тэдний хувьд арга хэмжээ авах нь хэт оройтчихсон уу?

Энэ чиглэлийн судалгаа хийж эхлэхдээ эцэг эхчүүдийн бодит байдал, жишээнүүдтэй танилцсаны дараа би их гайхаж байлаа. Гэхдээ сандрах хэрэггүй, гүн амьсгаа ав. Хэрэв та өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол нийгмийн сүлжээний аккаунт руу ороод шаардлагагүй гэж үзсэн постуудаа устга. Мөн тохиргоогоо хувийн болгож өөрчлөөрэй.
Өөртөө хэт хатуу хандах хэрэггүй. Ямар ч эцэг эх тухайн мөчид аль болох зөв шийдвэр, зөв алхам хийж байна гэж боддог шүү дээ. Харин алдаагаа засахад хэзээ ч оройтохгүй.  

Эх сурвалж: npr.com

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: мэдээллийн аюулгүй байдалсошиал медиа

Санал болгох:

Хиймэл оюун ба квант тооцоолол
Квант тооцоолол ба хиймэл оюун
Засгийн газрын хар пиар
Сошиал медиа бидний сэтгэн бодох чадварыг доройтуулж байна. Яагаад?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00