BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
БНХАУ-д бизнесүүд НӨАТ-ын буцаан олголт дээр хохирдоггүй

Хятадын компаниуд НӨАТ-ын буцаан олголтоо хэрхэн авдаг вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-09-01
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter

Хятад улс экспортолж буй бүтээгдэхүүнд НӨАТ боддоггүй. Гэхдээ хэрэв тухайн компани материал, тоног төхөөрөмжөө Хятадаас авч байвал түүндээ НӨАТ төлнө. Компани бараа, бүтээгдэхүүнээ Хятад дотроо борлуулбал эцсийн хэрэглэгчээс төлсөн НӨАТ-аа эргээгээд авчихна, харин гадаадад борлуулбал НӨАТ нь өртөг болж компанид очно. 

Тиймээс бизнесийг алдагдалд оруулахгүйн тулд төрөөс экспортын буцаан олголтын механизмыг нэвтрүүлсэн бөгөөд компаниуд татварын албанд буцаан олголтын хүсэлтээ илгээдэг. Үүнд хоёр хувилбар бий:  

  • Үйлдвэрлэгчдийн хувьд материал, тоног төхөөрөмж авахдаа төлсөн НӨАТ-даа буцаан олголт авна. 
  • Худалдааны компани бол: Хятадаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа НӨАТ төлөөд гадаадад борлуулахдаа НӨАТ төлдөггүй. Энэ тохиолдолд төрөөс 9-13 хувийг буцаан олгоно. Тиймээс заримдаа буцаан олголт нь төлсөн татвараасаа бага болж, үүссэн зөрүү нь компанид зардал болж үлдэнэ. 

Энгийн жишээн дээр тайлбарлахад: Тухайн компани 1000 юаниар гар утасны эд ангиуд худалдан авахдаа нийлүүлэгчид 13% буюу 130 юанийн НӨАТ төлнө. Дараа нь гар утас угсраад 2000 юаниар зарахдаа нийлүүлэгчид төлсөн НӨАТ, эцсийн хэрэглэгчийн төлөх НӨАТ хоёрыг нийлүүлээд 260 юанийг нэмнэ. Ингэснээр компани НӨАТ-ын зардал үүрэхгүй. 

Харин угсарсан утсаа экспортолбол НӨАТ-ын ачааллыг эцсийн хэрэглэгчид шилжүүлэх боломжгүй, бизнес 130 юанийн зардал хүлээх учраас төрөөс түүнийг нь буцаан олгоно. 

Хэрэв бэлэн утас худалдаж аваад гадаадад экспортолбол буцаан олголтоо 13% биш, 9%-иар бодуулж авах бөгөөд үлдсэн 4% буюу 40 юань нь компанийн зардал болно.

Дотоодод борлуулалт хийдэг компаниудын хувьд НӨАТ-ын дарамтыг бууруулах өөр бодлого үйлчилдэг. Компаниуд бараа, материал татан авахдаа НӨАТ төлж, борлуулалт хийхдээ хэрэглэгчээс түүнийгээ буцаагаад нөхнө. Гэхдээ татан авалтаар төлсөн НӨАТ нь борлуулалт хийх үед хэрэглэгчид шилжүүлсэн НӨАТ-аас их байх тохиолдолд ачааллыг дараагийн тайлант улирал руу “шилжүүлдэг” байв.

Харин 2022 оны дөрөвдүгээр сараас жижиг, дунд бизнес болон аж үйлдвэр, тээвэр, шинжлэх зэрэг салбарын компаниуд хүлээхгүйгээр шууд буцаан олголтын хүсэлт илгээж НӨАТ-ын ачааллаасаа салдаг болсон. 

Түүнчлэн компаниуд хуучин хуримтлагдсан НӨАТ дээрээ ч буцаан олголт авах боломжтой. Жишээ нь, нэг сая юаниар татан авалт хийхдээ 13% буюу 130 мянган юанийн НӨАТ төлсөн ч тухайн тайлангийн улиралд ердөө 500 мянган юанийн борлуулалт хийж 65 мянган юанийн НӨАТ төлөхөд үлдсэн 65 мянган юанийн НӨАТ зардал болж үлдэнэ. Өмнө нь энэ 65 мянгыг дараагийн тайлант улиралд шилжүүлдэг байсан бол 2022 оны шинэчлэлийн дагуу шууд татварын албанд хүсэлт гаргаж буцаан олголтоо авна. 

Өөрөөр хэлбэл, БНХАУ-д бизнесүүд НӨАТ дээр хохирдоггүй. Экспорт хийсэн бол төлсөн НӨАТ-аа бүтнээр эсвэл хэсэгчлэн буцааж авдаг. Харин улс дотроо борлуулалт хийгээд НӨАТ-ын зардал гарчихвал хүлээхгүйгээр шууд буцаан авна гэсэн үг.

компаниуд хуучин хуримтлагдсан НӨАТ дээрээ ч буцаан олголт авах боломжтой.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: буцаан олголтНӨАТтатварэкспорт

Санал болгох:

img-8
Газрын ховор элементийн драм
Reuters:  Хятадын Монголоос импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо
Reuters: Монголоос Хятадын импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00