BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нетворкинг амжилттай хийх

Зургийн эх сурвалж: Harvard business review

Нетворкингийг амжилттай хэрэгжүүлэх 5 зарчим

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-09-03
  Онцлох, Подкаст
Share on FacebookShare on Twitter

Өнөөдрийн бизнесийн ертөнцөд “хамтран бүтээх сэтгэлгээ” гэдэг ойлголт улам бүр үнэ цэнтэй болж байна. Зөвхөн борлуулалт хийх, өөрийн ашигт анхаарахаас илүүтэйгээр бусдын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагаанаас жинхэнэ утгаараа “win-win” үр дүн гарах билээ.

Нетворкинг гэхээр олон хүн арга хэмжээний дараа нэрийн хуудас солилцохоор хязгаарладаг. Гэвч энэ нь түр зуурын танилын хүрээ үүсгэхээс цаашгүй. Үнэн хэрэгтээ мэргэжлийн нетворк гэдэг нь бодитой хэмжиж болох үр дүн авчирдаг, харилцан ашигтай орон зайг бий болгох явдал юм. Хэрэв та тоосго тавьж байгаа бол, нөгөө тал шавраа нийлүүлж байж л барилга босно. Энэ бол хамтран бүтээх сэтгэлгээний бодит жишээ.

Ийм сэтгэлгээгээр хандсан үед хүмүүс зөвхөн өөрт хэрэгтэй холбоо хайхаа больж, харин бусдад үнэ цэнэ өгч чадах эсэхдээ төвлөрдөг. Ингэж байж л итгэл дээр суурилсан урт хугацааны харилцаа бий болж, хамтын ажиллагаа бодит бизнесийн үр дүн болж хувирна.

Тиймээс нетворкингийг энгийн уулзалт бус, харилцан итгэлцэл, хөгжлийн талбар гэж харах нь зүйтэй. Хэрэв зөв сэтгэлгээгээр хандвал нэг уулзалт олон жилийн хамтын ажиллагааны эхлэл болж чадна.

Нетворкингийг зөвхөн танилцах биш, бодит үр дүнд хүргэхийн тулд дараах зарчмуудыг баримтлах нь чухал:

  1. Үнэ цэнэ өг – Зөвхөн өөрт хэрэгтэй зүйл хайхаас илүүтэйгээр бусдад юугаар тусалж, ямар үнэ цэнэ нэмэхээ бод. Жижиг зөвлөгөө, туршлага хуваалцах ч үнэтэй байдаг.
  2. Сонсож сурах – Хүмүүс өөрийг нь үнэн сэтгэлээсээ сонсож, ойлгож байгаа хүнд илүү итгэдэг. Тиймээс асуулт асууж, бусдын үзэл бодлыг хүндэтгэх нь холбоог бэхжүүлдэг.
  3. Тогтмол холбоотой байх – Танилцсаны дараа харилцаагаа таслахгүй байх нь чухал. Богино мэндчилгээ, шинэ мэдээлэл хуваалцах зэрэг энгийн алхам харилцааг үргэлжлүүлдэг.
  4. Тодорхой зорилготой оролц – Арга хэмжээнд зүгээр суух бус, урьдчилан судалж, хэнтэй уулзах, ямар санаагаа хуваалцахаар очиж буйгаа тодорхой болговол илүү үр дүнтэй.
  5. Урт хугацаанд хар – Нетворк бол богино хугацааны ашиг биш. Итгэл дээр суурилсан, олон жилийн хамтын ажиллагааны эхлэл гэж ойлгож хандах хэрэгтэй.

Уншигч та уг нийтлэлийн талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Business.mn подкастын 332 дугаарыг үзнэ үү.

Watch on YouTube
бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: зөөлөн ур чадварнетворкингподкаст

Санал болгох:

img-7
Гарын үсэгтээ харам бай
Бизнес цэнэг уулзалт: Амжилтыг хамтдаа бүтээе
Бизнес цэнэг өглөөний уулзалт: Амжилтыг хамтдаа бүтээе
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00