BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Б.Баярчимэг: Шүдний тулгуур эдийн өвчин эрт үедээ бүрэн эмчлэгддэг

АШУҮИС-ийн НАСС-ийн Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим, тасгийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.Баярчимэг

Б.Баярчимэг: Шүдний тулгуур эдийн өвчин эрт үедээ бүрэн эмчлэгддэг

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-09-05
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

Б.Баярчимэг эмчтэй буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн өвчин болон шүд, амны хөндийг зөв арчлах хэрэгцээний талаар ярилцлаа.

Ярилцлагын эхэнд буйлны эдийн үрэвсэл ямар шалтгааны улмаас үүсдэг талаар ярилцъя?

Буйлны үрэвсэл нь шүдний тулгуур эдийн өвчний нэг хэлбэр. Олон шалтгааны улмаас үүсдэг бөгөөд нийтлэг тохиолддог шалтгаан нь шүдний өнгөр юм. Шүдээ угаахгүй байх эсвэл дутуу угаасны улмаас л өнгөр тогтдог. Өнгөрийг арилгахгүй байгаа учраас шүдний чулуу болж хатуурдаг. Ингэж зузаарч биежсэн өнгөрт олон тооны нян байдаг бөгөөд эдгээр нь хоруу чанартай бодисууд ялгаруулж буйлны үрэвслийг үүсгэдэг. Буйл үрэвссэн үед цус гарах, улайх, хавагнаж томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүмүүс буйлнаас цус гарахаар айгаад шүдээ угаахаа больдог. Энэ бол буруу. Өнгөрөөс шалтгаалж байгаа буйлны үрэвслийн үед  шүдээ тогтмол зөв аргаар угаахад л буйл буцаад хэвийн байдалд орох боломжтой юм. 

Харин шүдний өнгөрийг удаан хугацаанд арилгахгүй, буйлны үрэвслийг тоохгүй яваад байвал зарим хүнд шүдний тулгуур эдийн үрэвсэл болж хүндэрдэг. Шүдний тулгуур эдийн үрэвслийн үед шүдийг тулж байгаа түүшин яс эвдэрч шүд сулрахад хүргэдэг. Энэ үед буйл шүдний хооронд хөндий үүсдэг. Тус  хөндийд бас өнгөр тогтдог. Гол нь шүдний сойз энэ хөндийд хүрдэггүй учраас өнгөр зузаарч аажмаар чулууждаг. Ингэснээр олон тооны нян үржих таатай нөхцөл бүрддэг. Учир нь буйлан доорх чулууны гадаргуу барзгар байдаг. Зарим төрлийн нянгууд шүдний тулгуур эдийг хурдан хугацаанд гэмтээж, шүд сулардаг. Одоогийн байдлаар хүн болгоны өнгөрт ямар нян агуулагдаж байгааг бид тодорхойлох боломжгүй учраас урьдчилан сэргийлэх, шүдэн дээрх өнгөрөө арилгах нь хамгийн найдвартай арга болж байна. 

Урьдчилан сэргийлэхгүй, тогтмол үзлэгт хамрагдахгүй байх нь ямар эрсдэлтэй вэ?

Тэгэхээр буйл өвдөхгүй л бол хүмүүс эмчид үзүүлэхгүй өөрсдөө гэрээр эмчлэх гэж оролддог. Гэтэл буйлнаас цус гарч, улайсан тохиолдолд буйлны үрэвсэл эсвэл шүдний тулгуур эдийн үрэвслийн аль нэг байж болох учраас заавал эмчид хандах ёстой. Буйл үрэвссэн шалтгааныг тодруулах, шүдэн дээрх өнгөрөө зөв арилгаж байгаа, шүдний чулуутай байна уу, буйл шүдний хооронд хөндий үүссэн эсэхийг эмчид үзүүлж байж л мэднэ шүү дээ. Хэрвээ  буйл, шүдний хооронд нэгэнт хөндий үүссэн бол чийгтэй, тэжээллэг орчинд нян үржиж, цусны судсанд байнга орох нөхцөл бүрддэг эрсдэлтэй. Шүдний тулгуур эдийн эмгэг төрөгч нянгууд артерийн судас хатуурахад хүргэж байгааг 30 гаруй жилийн өмнөөс судлаачид нотолсон. Тархины цус харвалт, зүрхний шигдээс, уушгины үрэвсэл, сүүлийн үед зөнөгрөх өвчний шалтгаан болж байгаа талаарх олон судалгаа хэвлэгдсэн. Мөн амны хөндийгөөс ходоод гэдэсний замд залгигдан орсон эмгэг төрөгч нянгууд гэдэсний замын нянгийн тэнцвэрт байдлыг алдагдуулж үрэвсэл үүсгэж байна. Харин манай оронд хийгдсэн судалгаагаар зүрхний шигдээс өвчин оношлогдсон хүмүүсийн дунд шүдний тулгуур эдийн өвчний тархалт өндөр байсан бөгөөд эдгээр хүмүүс олон шүдээ авхуулсан байсан. Шүдний тулгуур эдийн үрэвсэл бага жинтэй хүүхэд төрөх, дутуу төрөх, ураг эндэх шалтгаан юм. Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэй хүн заавал үзлэгт хамрагдаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Оройтож үзүүлэх тусам эмчилгээ илүү төвөгтэй, өвдөлт зовуурьтай, цаг хугацаа, эмчилгээний зардал нэмэгддэг. 

Дархлааны системийн хямралаас үүсдэг гэж уншиж байсан юм байна?

Одоогийн байдлаар хүний амнаас 700 гаруй төрлийн нянг эрдэмтэд илрүүлээд байна.  Ер нь хүн болгон өөрийн гэсэн нянгийн бүрдэлтэй. Энэ тоо хэмжээг уг нь бид тодорхой тоонд барьж байх ёстой. Шүд угаасны дараагаас л шүдний гадаргуу дээр нянгууд очиж, сууж өнгөр бүрэлдэж эхэлдэг. Өнгөрт байгаа нянгийн нөлөөгөөр бидний биед дархлааны урвал явагддаг. Хэрэв хүний дархлаа сул байвал шүдний тулгуур эд илүү хурдан эвдэрч үрэвслийн хэмжээ ч нэмэгддэг. Жишээлбэл, чихрийн шижин өвчний хяналт хангалтгүй үед буйлны үрэвсэл хүнд хэлбэрээр явагдаж, шүдний тулгуур эд хурдацтай эвдэрч шүд хөдөлгөөнд ордог. 

Хүмүүс шүдний тулгуур эдийн өвчтэй гэдгээ хэзээ мэддэг вэ?

Шүдний тулгуур эдийн үрэвслийн үед буйл үрэвсэх, амнаас таагүй үнэр гарах, хазахад хөндүүрлэх, шүд хооронд зай гарах, байрлалаа өөрчлөх, шүдний завсар хоол орох зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Хүндэрсэн үед буйл хавдаж буглаа үүсдэг. Орчин үед анагаах ухааны хөгжлийн ачаар эвдэрсэн яс, шамарсан буйлыг нөхөх, шинээр төлжүүлэх боломжтой болсон. Гол нь манай оронд энэ өвчнөөр бидэнд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь хожуу шатандаа ирж байна. Гэтэл үүнийг эрт илрүүлэн эмчилбэл бүрэн эмчлэх боломжтой өвчин шүү дээ. 

Эргээд буйлны эдийн үрэвслийн талаар асуухад шүдээ тогтмол угааж хэвших нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй, энгийн арга юм байна гэж ойлголоо?

Шүдний өнгөрийг механик аргаар буюу сойз ашиглан цэвэрлэдэг. Хоёр шүдний хоорондох зайг цэвэрлэхдээ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Учир нь энэ хэсэгт сойзны үс хүрч чаддаггүй. Хэрэв шүднүүд зайгүй бол шүдний утас, зайтай бол завсрын сойзыг нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Харин ам зайлах уусмал өнгөрийг шууд арилгахгүй ч нянгийн өсөлтийг удаашруулж, амны хөндийн орчны тэнцвэрийг хадгалахад тус болдог. Үүнийг шүд угаалтын дараа нэмэлтээр хэрэглэдэг. Гэтэл зарим хүн шүдээ угаах боломжгүй үедээ амаа зайлахад хангалттай гэж андуурдаг. Мөн хэлний гадаргууд өнгөр бас хуримтлагддаг. Иймээс хэлний өнгөрийг ч гэсэн үе үе цэвэрлэж байвал сайн. 

Watch on YouTube

Тэгвэл хэрхэн зөв угаах вэ?

Хүний нас, шүдний байрлал, тоо хэмжээ, хэлбэр, буйл шүдний мэдрэг байдал, гажиг заслын зэмсэг, сойзыг барих чадвар зэргээс шалтгаалж шүд угаах аргачлал өөр байдаг. Багадаа сурсан аргаар насанд хүрсэн хойноо угаахад хангалтгүй. Тиймээс өөртөө тохирсон зөв угаалтыг мэдэхийн тулд шүдний эмнэлэгт үзүүлэхдээ өөрийн хэрэглэдэг сойзоо аваад очих хэрэгтэй. Шинэ дадал суухад анхаарал шаардаж, цаг хугацаа орно. Зөв угааж байгааг өнгөр будагчаар шалгах боломжтой. Дахин хэлэхэд, өнгөр үргэлж үүсдэг. Насан туршдаа өнгөрийг арилгахад анхаарах хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчид өөрсдөө шүдээ тогтмол угааж үлгэрлэх хэрэгтэй. Мөн бага насны хүүхэд шүдээ сайн угааж тэр бүр чадахгүй учир хяналт тавьж угаахад нь туслах ёстой. Харин хүүхдүүд өсвөр насандаа шүдээ угаахаас залхуурдаг. Энэ  насанд шүдээ угаахгүй бол буйлны үрэвсэл онцгой хэлбэрээр явагддаг. Тиймээс энэ үед ч эцэг эхчүүдийн зөвлөмж, хяналт шаардлагатай. Өглөө босонгуутаа шүдээ угаагаад орой унтахдаа шүдээ угааж байвал шүдний цэвэрлэгээ хангалтгүй байна гэсэн үг. Ер нь өдөрт хоёроос гурван удаа юм идсэний дараа шүдээ угаах нь буйлны үрэвслээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: шүдэрүүл мэндэрүүл мэндийн боловсрол

Санал болгох:

2026 оны төсөвт тусгаснаар багшийн цалин хөлсний бүтцийг сайжруулахад 100 тэрбум ₮-ийн хувьсах зардал нэмнэ.
2026 оны төсөв: Ямар салбаруудад санхүүжилт нэмэгдэх вэ?
Денис эмч
С.Денис: Жил бүр машинаа оношлуулдаг шигээ амны хөндийдөө анхаарах хэрэгтэй
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00