BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Баян өрхийн боловсролын зардал ядуу өрхөөс 32-55 дахин их байна

Зургийн эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Баян өрхийн боловсролын зардал ядуу өрхөөс 32-55 дахин их байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-09-04
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter

Орлогын тэгш бус байдал нэмэгдсээр байна

Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтмол өсөж буй ч энэ өсөлт нийгмийн бүх давхаргад ижил тэгш хүрч чадахгүй байгааг статистик харуулж байна. Үндэсний Статистикийн хороо-ны өрхийн нийгэм эдийн засгийн сүүлийн 10-аад жилийн судалгаанаас үзэхэд, хамгийн их орлоготой болон хамгийн бага орлоготой өрхийн хоорондын орлогын тэгш бус байдал 2017–2024 онд тогтмол 6.6–7.2 дахин хэлбэлзэж, буурах бус харин ч бэхжиж иржээ. Ялангуяа, 2024 онд орлогын зөрүү түүхэн дээд түвшиндээ хүрээд байна.

Баян өрхийн боловсролын зардал ядуу өрхөөс 32-55 дахин их байна
Эх сурвалж: ҮСХ

Графикаас харахад хамгийн бага орлоготой өрхүүд улсын дунджаас тогтмол 3 дахин бага орлоготой амьдарч байна. Өндөр орлоготой бүлгийн хувьд улсын дунджаас 2 дахин их орлогоор амьдрах боломжтой хэвээр байгаа нь баялаг, орлогын төвлөрөл улам нэмэгдэж буйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, хамгийн их ба хамгийн бага орлогын үзүүлэлт дундаж руу ойртох биш, харин эерэг ба сөрөг чиглэлд нэг нэгнээсээ улам холдсон чиг хандлагатай байна.

Боловсролын зардалд илэрч буй зөрүү

Илүү ноцтой нь энэ ялгаа боловсролын салбарт тусгалаа олж, зүйрлэвэл боловсролын үйлчилгээ нь орлогын тэгш бус байдлын “томруулагч линз” болж байна. Хүүхдийн ирээдүйд хийх хамгийн чухал хөрөнгө оруулалт болох боловсролын зардалд өндөр ба доод орлоготой өрхийн ялгаа асар гүнзгий байгааг графикаас харж болно. 2019–2024 оны хооронд боловсролд зарцуулах зардлын зөрүү 32–55 дахин их байгаа нь орлогын ялгаанаас үлэмж өндөр үзүүлэлт юм.

Боловсролын зардлын тэгш бус байдал, сараар (2019–2024)

Баян өрхийн боловсролын зардал ядуу өрхөөс 32-55 дахин их байна
Эх сурвалж. ҮСХ

Жишээлбэл, 2020 онд хамгийн өндөр орлоготой өрхүүд боловсролд хамгийн бага орлоготой өрхөөсөө 55 дахин их мөнгө зарцуулсан нь түүхэн дээд түвшинд хүрсэн байна. 2024 онд зөрүү харьцангуй багасаж, 32 дахин их болсон ч энэ нь ядуу өрхийн боловсролын боломж нэмэгдсэн гэхээсээ илүү өндөр орлоготой бүлгийн зарлага  өндөр хэвээр байгаагийн илэрхийлэл юм.

Мөнгөн дүнгээр авч үзвэл хамгийн их орлоготой өрхүүдийн боловсролын зарлага 2024 онд 222,870₮, хамгийн бага орлоготой өрхийнх 6,918₮ байна. Орлогын ялгаа 7 дахин их байхад боловсролын зарлагын ялгаа 30–55 дахин их болж, олон дахин “тэлж” буй нь боловсролын салбар нь нөөцийн хуваарилалтад хамгийн хүчтэйгээр тэгш бус байдал үүсгэж байгааг илтгэнэ.

Яагаад боловсрол дээр ялгаа ингэж тэлдэг вэ?

Нэгдүгээрт, үнэ ба үйлчилгээний төрөлжилт явагдаж байна. “Open Society Institute” байгууллагаас зүүн Европын 7 орон болон Монголыг хамруулсан судалгаанд бичсэнээр хувийн сургуулийн төлбөр, сургалтын төв, давтлага, хэл–IT сургалт, олимпиадын бэлтгэл, зуслан, солилцооны хөтөлбөр зэрэг үйлчилгээний үнэ нийгмийн хамгийн чинээлэг давхаргын боловсролын үйлчилгээний эрэлтийг даган өсдөг байна. Өөрөөр хэлбэл, үнэ ба үйлчилгээний төрөлжилт нь доод бүлгийн боловсролд оролцох боломжийг улам хязгаарладаг.

Хоёрдугаарт, чинээлэг бүлэг боловсролын чанартай үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөмж, багш, давтлага, тэтгэлэг–солилцооны сувгуудтай (“Network Capital”) ойр байдаг. Үүнийг судлаачид чинээлэг  “academically connected” гэж нэрлэдэг. Ийм хүүхдүүд багаасаа олон төрлийн ашигтай сүлжээ бүхий орчинд өсдөг бөгөөд тэрхүү сүлжээ нь үнэ цэнтэй мэдээлэл, ментори, боломжуудыг байнга нийлүүлж байдаг.

Гуравдугаарт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ковидын үеэр Монголд хийсэн судалгаагаар эдийн засаг хямрах эсвэл өсөлт саарахад өндөр орлоготой өрхүүдийн боловсролын зардал тогтвортой байдаг бол ядуу өрхүүдийн боловсролын зардал хамгийн түрүүнд танагддаг зүй тогтолтой.

Бизнесийн үр дагавар: Хүн капиталын хуваагдал

Хэрвээ боловсролын зардлын ялгаа өнөөгийн түвшинд үргэлжилбэл, ойрын 5–10 жилд хөдөлмөрийн зах зээл дээр ур чадварын туйлшрал улам гүнзгийрэх эрсдэлтэй. Учир нь өндөр мэдлэг, ур чадвартай ажилтнууд илүү нарийн төвөгтэй үүргийг гүйцэтгэх харьцангуй давуу талтай байдаг бөгөөд энэ нь цалин болон ажлын байрны ялгааг нэмэгдүүлдэг.

Ийм нөхцөлд бас компаниудын зардал нэмэгдэнэ. Нэг талаас, ажилтнуудыг сургах, чадамж нэмэгдүүлэх зардал буюу recruitment + upskilling cost өсдөг. Судалгаагаар ажилтнуудаа сургаж буй байгууллагуудын ажилчид дунджаар 9 хувийн илүү цалин авдаг бол, мэдээллийн технологийн өндөр ур чадвар шаардсан ажилд энэ давуу тал 8 хувиар нэмэгддэг байна. Энэ нь байгууллагын хүний нөөцийн зардлыг тогтмол өсгөдөг.

Нөгөө талаас, боловсролын түвшний ялгаа нь цалингийн зөрөөг улам томруулдаг. Судалгааны олон арван жилийн дүнгээр, хүн бүр боловсролын нэг жил нэмэх тутамд орлого нь дунджаар 10 орчим хувиар өсдөг болохыг тогтоожээ. Энэ нь боловсролын хөрөнгө оруулалт өндөр өгөөжтэйг нотолж байгаа ч, зөвхөн өндөр орлоготой өрхүүдийн хувьд тэр боломж бодитоор нээлттэй гэсэн үг.

Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн өөр нэг хүчин зүйл бол технологийн хурдацтай өөрчлөлт юм. Автоматжуулалт, компьютерийн технологи нь өндөр ур чадвартай ажилчдад таатай боломж нээж, цалин болон орлогын ялгааг улам гүнзгийрүүлдэг. Үүнийг судлаачид skill-biased technical change гэж нэрлэдэг бөгөөд энэ нь орлогын тэгш бус байдлын өсөлтийн гол хүчин зүйл гэж дүгнэсэн байдаг.

Энэ мэтээр, боловсролын хөрөнгө оруулалтын тэгш бус байдал зөвхөн тухайн үеийн нийгмийн асуудал биш, харин бизнесийн ирээдүйг тодорхойлоход чухал нөлөө үзүүлж байна.

Нөгөө талаар, орлогын ялгаа өндөр байгаа нь өөрөө нийгмийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэдэг. Харин боловсролын тэгш бус байдал илүү гүнзгийрвэл энэ нь ирээдүйд улам хүнд нөлөө үзүүлнэ. Өндөр орлоготой өрхийн хүүхдүүд илүү чанартай боловсрол эзэмшиж, илүү өргөн боломжийг ирээдүйд эдлэх бол бага орлоготой өрхийн хүүхдүүдийн боломж хязгаарлагдмал хэвээр үлдэнэ. Энэ байдал “ядуу өрхүүдийн ядуурал” үе дамжин тогтворжих, нийгмийн дунд давхаргын суурь улам ганхах, цаашлаад эдийн засгийн өсөлтийн үр шим тэгш бус байх шалтгаан болно.

Юу хийх ёстой вэ?

Төрийн бодлогын түвшинд боловсролын салбар дахь тэгш бус байдлыг багасгах чиглэлд илүү зоримог алхам хийх шаардлагатай. Үүнд:

  • Төрөөс санхүүжилттэй тэтгэлэг, хөнгөлөлт буюу бага орлоготой өрхийн хүүхдүүдэд чиглэсэн бодит дэмжлэг.
  • Аймаг, сумдын түвшний боловсролын хүртээмж, сургалтын чанар, дэд бүтцийг хот-сумын ялгаагүйгээр сайжруулах.
  • Тэгш боломжийн санхүүжилт буюу боловсролын зээл, сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлөөр дамжуулан ялгааг багасгах.
  • Аж ахуйн нэгжийн татварын урамшуулалтай уях. Боловсролын микро-сан байгуулаад бага орлоготой өрхийн сурагчдад чиглэсэн ваучер хэлбэрээр санхүүжүүлбэл НӨАТ/ААНОАТ-д тодорхой хувь хасагдах тогтолцоог нэвтрүүлэх гэх мэт.

Дүгнэвэл:

Дээрх хоёр график нэг л зүйлийг өгүүлж байна: Монгол өрхүүдийн орлогын ялгаа буурахгүй тогтмол байгаа нь өөрөө асуудал. Гэхдээ боловсрол дээр энэ ялгаа хэдэн арав дахин өсөж, өнөөдрийн орлогын тэгш бус байдлыг маргаашийн ур чадварын тэгш бус байдал болгон “бетондож” байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн биш, нийгмийн шударга ёсны тухай бөгөөд өнөөдрийн бодлогын шийдвэрүүд ирээдүйн үеийнхний хувь заяаг тодорхойлох хэмжээнд чухал байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: боловсролөрхийн орлоготэгш бус байдал

Санал болгох:

“Орд эрх” бага сургуульд сурагчид мэдлэгээ өөрсдөө бүтээнэ
“Орд эрх” бага сургуульд сурагчид мэдлэгээ өөрсдөө бүтээнэ
Боловсролын салбарын чанараар манлайлагч
Боловсролын салбарт чанараар манлайлагч
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00