BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үлгэрийн баатар Лабубугаас санаа авсан, туулайн чихтэй, том нүдтэй долоон өнгөт тансаг тоглоом, арын хэсэгт бөмбөлөгүүд, зөөлөн үүлнүүдтэй, мөрөөдөмтгий, одтой хөх, нил ягаан тэнгэрийн эсрэг эрч хүчтэй солонгын зам дээр суугаад зогсоно. - Business.MN

Лабубу: Үлгэрийн баатраас дэлхийн од

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-09-18
  Дэлхийд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

БНХАУ-ын Yongle Auction компани өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан лабубу хүүхэлдэйний анхны дуудлага худалдаагаар 1,30 метр өндөртэй лабубу 170 мянган ам.доллароор зарагдсан. Дуудлага худалдаанд нь 1000 гаруй хүн оролцсон талаар тус компани мэдээлж байв. Энэ мэт өндөр үнэ хүрч, дэлхийг байлдан дагуулж буй лабубугийн талаар та юу мэдэх ёстой вэ?

Лабубугийн үүсэл

Олон сая хүний дуртай хүүхэлдэй болохоосоо өмнө лабубу нь зураач Касин Луны бүтээсэн үлгэрийн номын дүрүүд байлаа. Тэрбээр 1972 онд Хонконгт төрсөн бөгөөд түүнийг долоон настайд гэр бүл нь Нидерланд руу нүүжээ. Шинэ улсад ирснийхээ дараа К.Лун Нордикийн шидэт үлгэрүүд, тэр дундаа элфүүдэд дуртай болсон аж. Улмаар ардын шидэт үлгэрээс сэдэвлэн К.Лун The Monsters нэртэй цуврал зурагт номыг 2015 оноос гаргаж эхэлсэн байна. Уг номын гол дүр нь лабубу нэртэй эмэгтэй элфүүдээс бүрдсэн овог юм.

“Сэтгэл зүрхэнд минь үргэлж оршиж ирсэн зүйлийг би зураг болгохыг хүссэн юм. Тэрхүү дүрүүдэд маань олон сая хүн дуртай байгааг харах сайхан байна” хэмээн тэрбээр энэ оны гуравдугаар сард CGTN Europe сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. К.Лун уг цуврал номдоо 100 орчим ялгаатай лабубуг дүрсэлсэн байдаг. Тухайлбал, овгийн удирдагч Зимомо, түүний найз залуу Тайкоко, найк Мококо нарыг дурдаж болно.

Лабубу гэж юу вэ

Лабубу бол дэлхийн брэнд болж хувирсан элфүүд юм. Лабубуг “сайхан сэтгэлтэй, бусдад үргэлж туслахыг хүсдэг ч заримдаа санамсаргүйгээр гэм хор тарьдаг элф” гэж Pop Mart компани тодорхойлсон нь бий. Лабубу анх К.Луны бүтээсэн The Monsters цувралын  “Big into Energy”, “Have a Seat”, “Exciting Macaron”, “Fall in Wild” зэрэг бүтээлд гарч байлаа.

Богино буурал үстэй, нүдний шилтэй хүн ширээний ард ажиллаж байхдаа саарал кардиган, цэнхэр цамц өмсөж, өнгө өнгийн урлагийн бүтээлүүд, жаазтай зургууд, ханан дээр дүрсэлсэн, хөгжилтэй Лабубу үлгэрийн баатраар хүрээлэгдсэн байдаг. - Business.MN
Зураач Касин Лун

Лабубу хүүхэлдэй нь дэлдэн чих, том нүд, үсэрхэг бие, есөн шүдээ ярзайлган инээж буй хөгжилтэй элф бөгөөд төрөл бүрийн дүр, хувцастай байдаг. Лабубуг сайн мэдэхгүй хүмүүс эдгээр хүүхэлдэйг хооронд нь ялгаж, танихад тийм ч амар биш.

Pop Mart компанийн тухай

БНХАУ-ын Pop Mart компанийн борлуулалтын нэг гол нууц нь блайнд бокс юм. Хайрцгийг нээсний дараа л дотор нь ямар бүтээгдэхүүн байгааг мэдэх боломжтой учир уг арга хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг, тэр хэрээр борлуулалтыг ихэсгэдэг байна. Тус компани анх 2016 онд Хонконгийн зураач Кенни Вонгийн бүтээсэн Молли хүүхэлдэйг блайнд бокс аргаар борлуулж байв.

Харин 2019 онд буюу байгуулагдсанаас есөн жилийн дараа зураач К.Лунтай хамтран ажиллаж, лабубу хүүхэлдэйг борлуулах эрхийг авснаар дэлхийд танигдсан компани болж хувирчээ.

Энтрепренер Ван Нин Бээжин хотод бэлэг дурсгал, номын дэлгүүр нээсэн нь өнөөгийн Pop Mart компани юм. 2020 оны арванхоёрдугаар сард Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжсанаар нээлттэй компани болсон. Лабубу хүүхэлдэйний ачаар борлуулалт нь хэдэн зуу дахин нэмэгдсэнээр 2024 онд хувьцааны ханш нь 500 гаруй хувиар өсжээ. Улмаар компанийг үүсгэн байгуулагч В.Нин БНХАУ-ын тэргүүн баячуудын нэг болоод байна.

Pop Mart компани дэлхийн 30 гаруй улсад 200 орчим сүлжээ дэлгүүр болон 2000 гаруй робошоп буюу автомат машин, мөн онлайнаар борлуулалтаа хийдэг. Хилийн чанад дахь борлуулалт нь 2024 онд компанийн нийт орлогын (3,04 тэрбум юань) 40 орчим хувийг бүрдүүлжээ. Лабубугийн галзуурал үргэлжилсээр байгаа учраас эдгээр дэлгүүр заримдаа бараагүй болж, борлуулалтаа түр зогсоохоос өөр аргагүй болдог бол БНХАУ-ын гаалийн алба өдөрт олон мянган хуурамч лабубу хүүхэлдэйг хурааж авдаг болсон аж. Гэхдээ лабубу хүүхэлдэйний эрэлт нэг өдрийн дотор ийм хэмжээнд хүрээгүй. Элф мангасууд өдий зэрэгт хүрэхийн тулд чамгүй олон жилийг зарцуулжээ.

Лабубу хэрхэн дэлхийн хэмжээний од болов

Лабубу анхандаа БНХАУ-ын зах зээлд танигдсан, дотоодын од байв. 2022 оны сүүлчээр тус улс цар тахлын хөл хориог сулруулж эхэлснээр лабубу олон улсад алдаршиж эхэлсэн хэмээн судалгааны ChoZan фирмийг үүсгэн байгуулагч Эшли Дударенок өгүүлжээ. “Цар тахлын дараа маш олон хүнд сэтгэл зүйн дэмжлэг, хань хэрэг болсон. Тэдний хувьд лабубу нь этгээд хэрнээ эгдүүтэй найз болж хувирсан юм. Мөн төгс бус байхын бэлгэ тэмдэг болсон” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.

Тавиурууд нь дэлхийн баатрууд, амьтдын хувцас өмссөн, уран сэтгэмжтэй эд зүйлс, дуртай Лабубу загвар бүхий өнгөлөг, хачирхалтай тоглоомын барималуудаар дүүрэн, бүгдийг нь шилэн хайрцагт эмх цэгцтэй байрлуулсан. - Business.MN

Асар томоос гадна ихээхэн өрсөлдөөнтэй Хятадын зах зээлд маш олон тренд бүтээгдэхүүн бий болдог ч тэр бүр дэлхийг хамарч чаддаггүй. Харин лабубу маш хурдан хугацаанд хөрш Зүүн Өмнөд Азийг байлдан дагуулж эхэлжээ. Канадад амьдардаг Фиона лабубугийн талаар анх 2023 онд филиппин найзуудаасаа олж мэдсэн байна. Тэр үеэс лабубуд татагдан байнга худалдан авч эхэлсэн Фиона “Хөөрхөнөөс гадна лабубу асар нэр хүндтэй болж байна. Үүнээс нь болоод бүр олныг худалдаж авмаар санагддаг. Гуч гарсан намайг ийм төрлийн хүүхэлдэйг өнгө өнгөөр нь цуглуулж байгааг хараад нөхөр маань маш их гайхдаг” гэж хэлсэн юм.

Боломжийн үнэтэй учраас борлуулалт нэмэгддэг байх магадлал ч бий. Хэдий эрэлтээс шалтгаалж хоёрдогч зах зээлд үнэ нь ихээхэн өсдөг ч борлуулалтын анхдагч үнэ нь 25-70 канад доллар байгаа нь ихэнх хүний хувьд боломжийн гэж Фиона онцлов. “Цүнхний төрөл бүрийн аксессуар зах зээлд ийм л үнэтэй байдаг. Тиймээс хүмүүс үнэд нь гомдоллох хэрэггүй байх” гэж тэрбээр хэлсэн.

Улмаар 2024 оны дөрөвдүгээр сард К-рор од, тайланд гаралтай дуучин Лиза инстаграмдаа төрөл бүрийн лабубу хүүхэлдэйний зургийг оруулснаар лабубугийн нэр хүнд огцом нэмэгдэв.

Төд удалгүй буюу 2025 оны хоёрдугаар сард дуучин Рианна Louis Vuitton цүнхэндээ лабубу хүүхэлдэй зүүсэн явж байгаа нь олны хараанд өртсөн бол дөрөвдүгээр сард нь инфлюнсер Ким Кардашиан 10 лабубу хүүхэлдэйний цуглуулгаа инстаграмд нийтлэв. Харин тавдугаар сард нь өөр нэг од буюу Английн шигшээ багийн ахлагч асан, нэрт хөлбөмбөгч Д.Бекхэм охиныхоо өгсөн лабубуны зургийг инстаграмдаа оруулсан. Эдгээр алдартан лабубугийн хувьд үнэгүй хэрнээ асар нөлөөтэй сурталчлагчид нь болсон билээ.

Лабубу засвар

Лабубу нэрд гарснаар тоглоомын эмч нарын орлого, нэр хүнд дагаад нэмэгдэж эхэлжээ. Heartman хочтой, Шанхай дахь тоглоомын нэгэн эмч өнгөрсөн сард 100 орчим лабубу тоглоомыг зассан бөгөөд цаашид илүү том урлантай болох шаардлага үүсжээ. Тэрбээр тоглоомын үнийн 10 хувиар (БНХАУ-д энгийн лабубу хүүхэлдэй 99 юаниар зарагддаг) засварладаг аж. Гэхдээ хоёрдогч зах зээлд үүнээс хэд дахин өндөр үнэтэй зарагддагийг мартаж болохгүй.

Ихэвчлэн цүнх, бүсэнд “зүүгдэж” явдаг учраас лабубу амархан гэмтэх эрсдэлтэй байдаг аж. Үүнээс шалтгаалаад лабубуг хэрхэн засах, нүүрийг нь хэрхэн шинэ мэт гялгар болгох аргуудыг хуваалцдаг, заадаг тоглоомын эмч нар Хятадын онлайн орчинд олноороо бий болж байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00