BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
цахим шилжилт бол зөвхөн техник тоног төхөөрөмж худалдан авах асуудал бус, бизнесийн өсөлтийг баталгаажуулах стратегийн шийдвэр

“Газар агуу” компани. Б.Бадрахмаа

Цахим шилжилт: Сонголт биш зайлшгүй шаардлага

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-09-26
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн орчинд дижитал технологи эрчимтэй нэвтэрч, уламжлалт арга барилууд хурдтай өөрчлөгдөж байна. Зах зээлээ алдахгүйн тулд бизнесүүд зайлшгүй цахим шилжилт хийх шаардлагатай болсон. Хэрэглэгчидтэй илүү ойр хүрч, үйл ажиллагаагаа хөнгөвчилж, шийдвэрээ дата дээр тулгуурлан гаргах боломж нь дижиталчлалын хамгийн том давуу талуудын нэг.

Гэхдээ дижитал шилжилт бол зөвхөн техник тоног төхөөрөмж худалдан авах асуудал бус, бизнесийн өсөлтийг баталгаажуулах стратегийн шийдвэр юм. Жишээлбэл:

  • Автомат систем нь хүний хүч хөдөлмөрийг хэмнэж, зардал бууруулдаг.
  • ERP болон дата шийдлүүд нь борлуулалт, агуулах, санхүүгийн үйл ажиллагааг нэг дор удирдах боломж олгодог.
  • Хэрэглэгчийн зан төлөвийг шинжлэх замаар оновчтой бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох боломж бүрддэг.

Эдгээр нь урт хугацаанд бизнесийг өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа хадгалах хамгийн бат бөх үндэс болдог.

Дижиталчлалаар өсөлтөө хурдасгасан нь

Дархан-Уул аймгийн өдөр тутмын өндөгний хэрэгцээний 40 хувийг дангаараа хангадаг  газар бол “Газар агуу” компани юм. Энэ компанийн ард нэгэн тууштай эмэгтэй байдаг нь Б.Бадрахмаа. Шувууны ферм, ногооны хүлэмжээс хол, ХААИС-н газар зохион байгуулагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр улсын үйлдвэр нь 1990-ээд онд хаагдахад цахилгаан хэрэгслийн худалдааны компани байгуулж хувийн бизнесээ эхлүүлэхээр зориг шулууджээ.

Харин тухайн үед түүний ах Улаанбаатарт тахианы аж ахуй эрхэлж, өндөг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Дархан хотод суух сэргэлэн, чадварлаг дүү Б.Бадрахмаад Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт хавийн борлуулалтыг хариуцуулсан аж.

Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр худалдан авагчдын итгэлийг олж, орон нутгийн харилцагчдын бааз суурийг итгэлтэйгээр бий болгосон байна. Үүнээсээ урам зориг авч, 2011 онд өөрийн шувууны аж ахуйн бизнесийг нээхээр шийдэж, “Түмэн шувуут” ХК-иас худалдан авсан 2,000 дэгдээхэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Өнөөдөр түүний бизнес 40,000 тахиатай шувуун аж ахуй болж өргөжсөн бөгөөд 18 ажилтантай, үүнээс 15 ажилтныхаа нийгмийн даатгалыг төлдөг,  бусад нь тэтгэврийн насны хүмүүс байдаг аж. Тэтгэврийн насныхан ажилтай идэвхтэй, нэмэлт орлого олж байгаадаа баяртай байдаг тухай Б.Бадрахмаа захирал ярилаа.

Цахим шилжилт: Сонголт биш зайлшгүй шаардлага
Б.Бадрахмаа цаашдаа дэгдээхэй өсгөх бүрэн автомат байгууламж барьж, дэгдээхэйнүүдийг асрах том ажлыг оновчтой шийдвэрлэхээр төлөвлөж байна.

“Газар агуу” компани эдүгээ ойр орчмын бүс нутгуудаас байнга захиалга авдаг, найдвартай нийлүүлэгч болсон бөгөөд Б.Бадрахмаагийн урт хугацааны зорилго нь Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн өндөгний хэрэгцээг бүрэн хангахад чиглэж байна.

Түүний анзаарсан нэг чухал зүйл нь бизнес үр ашигтай ажиллахын тулд өртөг зардлаа бууруулах, бүтээмжээ нэмэх цахим шийдлүүдийг нэвтрүүлэх ёстой гэдгийг сайн ойлгожээ. Ингээд НҮБ-ын ХАА-н бизнесийн төсөлд түүний төсөл шалгаран 70 хувийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр, 30 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, ухаалаг, дижиталчлагдсан дөрвөн улирлын хүлэмж байгуулсан байна. Энэхүү хүлэмж нь агаарын хэм, хөрсний нөхцөл, гэрэлтүүлэг, услалтыг өөрөө хэмжиж, удирддаг бүрэн дижитал системтэй. Өнөөдөр хүлэмжтэй танилцах, туршлага судлах гэсэн олон улсын байгууллагуудын төлөөлөл, гадна дотнын зочдын хөл тасардаггүй.

Дараа нь 2024 оны 11 дүгээр сард Дарханд ХААН Банкныхан “Интерактив” ХХК-ийн хамт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цахим шилжилтийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн болон ERP буюу системийг танилцуулахад Б.Бадрахмаа хамгийн түрүүнд хүсэлт гаргасан харилцагч болжээ. Энэхүү зээлийн эх үүсвэрээр тэрээр дараах дижитал шийдлүүдийг худалдан авч, бизнесийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна. Үүнд:

  • Дижитал жинлэх системтэй тэжээлийн агуулах,
  • Автомат тэжээлийн конвейр,
  • Өндөгний шугам болон өндөг дээр хэвлэгч,
  • Санхүү, хүний нөөц, агуулах, борлуулалтын удирдлагын модуль бүхий Veritech Cloud нөөцийн удирдлагын систем багтана.

Дижитал шилжилтийн энэхүү алхам нь өндөгний аж ахуй болон бизнесийн үйл ажиллагааг нь эрс хөнгөвчилж чадсан. Өмнө нь долоо хоногт 40 тонн тэжээл буулгах, өдөр бүр өндөг ангилах зэрэг нь гар ажиллагаа болон цаг хугацаа их шаарддаг байсан. Харин автоматжуулалт хийгдсэнээр эдгээр ажлыг нэг товчлуур дараад л гүйцэтгэдэг болсон. Улмаар ажилтнууд нь илүү аз жаргалтай, бүтээмжтэй болж, дэгдээхэйн асаргаа гэх мэт илүү биетээр оролцох шаардлагатай ажилд төвлөрч байна.

ERP систем нь мөн оновчтой шийдвэр гаргах боломжийг олгож, Б.Бадрахмаа үйлдвэр нь хэрхэн ажиллаж буй мэдээллийг  бодит цагийн горимоор хаанаас ч байсан шууд авч, захиалга болон бараа материалын удирдлагыг сайжруулж, бизнесээ илүү үр дүнтэй удирдах бололцоо нээгдсэн байна.

img-6Б.Бадрахмаа цаашдаа дэгдээхэй өсгөх бүрэн автомат байгууламж барьж, дэгдээхэйнүүдийг асрах том ажлыг оновчтой шийдвэрлэх, мөн талх нарийн боовны газруудад зориулсан шингэн өндөгний савлагааны шугамтай болох дараагийн ажлуудаа төлөвлөн сууна.

Бизнесээ тэлэхийн зэрэгцээ тэр багийнхаа хөгжилд анхаарч, ХААН Банкны ЖДБ-ийн академийн сургалтад хамрагдан борлуулалтын багаа өргөжүүлжээ. “Дархан өндөг” брэндийн нэр хүнд, борлуулалт ч үүнтэй зэрэгцэн өсөн нэмэгдсэн байна.

“Цахим шилжилтийн зээлийн ачаар бид тоног төхөөрөмжөө шинэчилсэн төдийгүй бизнесийн удирдлагын түвшнийг нэг шат ахиулсан. Энэ бол миний хамгийн том ололт” хэмээн Б.Бадрахмаа итгэл дүүрэн ярьж байна.

Энэ түүхээс харахад дижиталчлал гэдэг нь зөвхөн технологийн шинэчлэл бус, тууштай хүний гартаа барьсан өсөлтийн түлхүүр болдог аж.

Цахим шилжилтийн түнш – ХААН Банк

Б.Бадрахмаагийнх шиг өсөлтийн түүх бүрийн цаана зөв шийдвэр, зөв дэмжлэг байдаг. ХААН Банкны урамшуулалттай зээл бол эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан, зөвхөн санхүүжилт бус бүтэн экосистемийн дэмжлэг юм.

ХААН Банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд 2025 оны 5 дугаар сард хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 33% дижитал шилжилтийг нэвтрүүлэх талаар судалж байгаа бол 30% дөнгөж эхлүүлж байгаа, 14% нь хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй, харин 23% бизнестээ дижитал шилжилтийн нэвтрүүлсэн байна. Үүнээс харахад тэдний 80%-д бизнесээ дижиталчлахад дэмжлэг хэрэгтэй байна.

Тиймээс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээл” олгож байна:

Энэхүү зээлийн онцлог нь:

бизнес цэнэг
бизнес цэнэг
  • Зээлийн дүнгийн НӨАТ ороогүй 10 хувийг буцаан олгох урамшуулал,
  • Дижитал шилжилт хийхэд шаардлагатай зөвлөгөө, сургалт, арга хэмжээ,
  • ЕСБХБ-наас хөгжүүлсэн Digital Selector платформоор дамжуулан тохирох технологийн шийдэл сонгох боломж юм.

Хэрэв та бизнесээ цахимжуулан, шинэ шатанд гаргахыг хүсвэл:

  • Зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг 👉 Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээл
  • Дижитал технологийн шийдлээ сонгох бол 👉 smedigitalselector.ebrd.com/mongolia-mn
Тагууд: инновацүндэсний үйлдвэрлэлхөдөө аж ахуй

Санал болгох:

Чулуун хөвөнгийн үндэсний хоёр дахь том үйлдвэр
Чулуун хөвөнгийн үндэсний хоёр дахь том үйлдвэр
А.Отгон: “Golden Plum” брэндийг хэрэглэх бүртээ эрүүл байхын үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсдэг
А.Отгон: “Golden Plum” брэндийг хэрэглэх бүртээ эрүүл байхын үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсдэг
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00