BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тэргэнцэртэй бизнес эрхлэгч, оффисын сандал дээр суугаа өөр хүн мэргэжлийн орчинд гар барина. - Business.MN

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь компанийн нийгмийн хариуцлага

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-05-06
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн нийт хүн амын 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлдэг. Тэдний 80 орчим хувь нь буурай хөгжилтэй орнуудад амьдарч байна. Учир нь хөгжингүй орон тухайлбал, АНУ 1970-аад оны үед “Хөгжлийн бэрхшээлтэй америк иргэдийн тухай хууль” баталснаас хойш тус улсын зорилтот бүлгийн 52 сая гаруй иргэнийг ялгаварлан гадуурхахаа больжээ. Харин манай улсад холбогдох хууль тогтоомж, хөтөлбөр, конвенц, хөгжлийн стратеги зэргийг баталдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмж гэх мэт олон асуудлыг хангалттай шийдэж чадахгүй л байна.

Гэхдээ Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу тусгайлсан агентлагаар дамжуулан олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөний нэг нь аж ахуйн нэгжүүд 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулийг чангатгаж, хэрэв ажил олгоогүй бол жил бүр зорилтод санд мөнгө төвлөрүүлэхээр заасан. Компаниуд энэ мөнгийг төлөхийг зөвшөөрдөг ч тухайн байгууллагад уг сангийн эрхийг өгөхийг хориглодог. Тиймээс ААН-үүд энэ тал дээр байр сууриа илэрхийлж байна. Тэдний хэлж буйгаар:

  • Компаниуд жил бүр “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-д мөнгө төвлөрүүлдэг ч уг сангийн үйл ажиллагааг нээлттэй мэдэж чаддаггүй. Тиймээс хуримтлуулсан мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг тухайн ААН-үүдэд тайлагнаж байх.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг болгож байгууллагууд тодорхой хэмжээний зардал гаргадаг учраас зорилтот санд төвлөрүүлдэг мөнгөний хэмжээнээс хасаж байх гэсэн үндсэн хоёр саналыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дэвшүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих санд ААН, албан байгууллагууд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж, санал сэтгэгдэлээ хэлж байгаа нь сайшаалтай. Нөгөө талдаа тэднийг зөвхөн мөнгөн хэлбэрээр дэмжихийн хажуугаар бусад ажилтаны эрх тэгш ажиллах боломжыг олгох нь компаниудын үүрэг гэдгийг хууль эрх зүйгээр зохицуулж байгаа нь мөн баярлууштай. 

Тухайлбал, “Callpro” ХХК-ийн хувьд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш байдал, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд зорин ажиллаж буй. Уг компани 2017 оноос эхлэн Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг товч танилцуулбал, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны байранд буюу тэргэнцэртэй иргэдэд тохирсон зориулалтын  гарцтай, ариун цэврийн өрөөтэй гэх мэтээр тохижуулсан ажлын байранд сургалт зохион байнуулсан. Уг сургалтанд тэргэнцэртэй таван иргэн хамрагдсан бөгөөд тэдний нэг Б.Отгон-Эрднэ “Callpro” компанийн дуудлагын төвд оператороор ажиллахаар болов. 

Б.Отгон-Эрдэнэ ярьж байна. 

http://

Гэхдээ Б.Отгон-Эрдэнэ бүсгүй шиг ажил хийж, хамт олонтой болох туйлын хүсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  байдаг бололтой. Үүний цаад шалтгаан нь өөртөө итгэлгүй байх явдал. Энэ талаар хүний нөөцийн мэргэжилтнүүд “Тухайн байгууллагад ажилд орох гэж ирж уулзсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зарим нь өөртөө итгэл бус байдаг” гэв. Тиймээс Б.Отгон-Эрдэнэ “Callpro” ХХК-д ажиллах болсноороо бусдадаа итгэх итгэлийг өгч байгаа юм.  

“Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд … тэмцээн уралдаан ивээн тэтгэлээ” гэх ойлголт зарим ААН байдаг нь харамсалтай. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нэгэн дээвэр дор ажиллаж, аж төрөх нь жинхэнэ утгаараа танай байгууллага Нийгмийн хариуцлагаа биеүүлж байгаа гэсэн үг юм. Тиймээс улс орны хөгжлийг түүчээлэн буй ААН, албан байгууллагууд улсынхаа нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн хуулийн дагуу бус итгэл, сэтгэлээрээ дэмжин, тэднийг ажиллах орчин нөхцөлөөр хангацгаая.

            

bookzone.mn
Тагууд: маркетингнийгмийн хариуцлаганийгэм

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00