BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дата төвийн 7 их наяд ам.долларын өрсөлдөөнд хэн хожих вэ?

Дата төвийн 7 их наяд ам.долларын өрсөлдөөнд хэн хожих вэ?

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-09-29
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Хиймэл оюуны халуурлаас шалтгаалж тооцоолох хүчин чадлын (compute power) буюу дата төвийн  төлөөх өрсөлдөөн ширүүссэнээр Засгийн газар, компаниуд дэд бүтцэд олон тэрбум ам.доллар цутгах боллоо. Гэвч ирээдүйн эрэлт тодорхойгүй учраас хөрөнгө оруулагчид хэрхэн, хаана мөнгөн урсгалаа чиглүүлэх талаар нухацтай бодох ёстой.

Клауд үйлчилгээ, их өгөгдөл, дижиталчлалаас шалтгаалж сүүлийн 10 орчим жилд дата төвүүд маш их эрэлттэй боллоо. Генератив хиймэл оюун бий болсноор энэ чиглэлийн дэд бүтэц байгуулах дэлхийн улс орнуудын өрсөлдөөн улам эрчээ авав. Үүнээс шалтгаалж процессор, санах ой, файл хадгалалт, сүлжээ болон эдгээрийг ажиллуулдаг эрчим хүч зэргийг хамруулан ойлгодог тооцоолох хүчин чадал нь өнөө цагийн хамгийн чухал нөөцийн нэг болж хувирлаа. Суурь моделиудыг сургах, компанийн хиймэл оюуны үйл ажиллагааг дэмжихийн төлөө дэлхий даяар олон сая сервер зогсолтгүй ажиллаж, тоо нь тасралтгүй өссөөр байна.

2030 он гэхэд дэлхийн тооцоолох хүчин чадлын эрэлтийг хангахын тулд 6.7 их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

Энэхүү дүнгийн 5.2 их наяд нь хиймэл оюуныг хөгжүүлэхэд, харин 1.5 их наяд ам.долларыг мэдээллийн технологийн уламжлалт ажил, үйлчилгээнд зориулах хэрэгтэй болно. Ердөө таван жилийн дотор долоо орчим их наяд ам.долларыг тус салбарт зарцуулах болсон нь боломжоос гадна сорилтыг ч дагуулах нь гарцаагүй.

Хөрөнгө оруулалтыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ

Тооцоолох хүчин чадлаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орсон компаниуд тун чухал тэнцвэрийг хадгалах ёстой болж байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтаа дутаавал тэд хиймэл оюуны энэ эринд бусдаас хоцорно. Харин эрэлт таамаглаж байгаа шиг нэмэгдэхгүй бол олон дата төв барьж, ихээхэн хөрөнгө зарцуулсны эцэст үхмэл хөрөнгөтэй үлдэх эрсдэлтэй. Тийм ч учраас маш олон компани хөрөнгө оруулалтаа үе шаттай хийж, дэд бүтцийнхээ хүчин чадлыг аажмаар нэмэгдүүлэх аргыг оновчтой гэж үзэж байна. Гэхдээ хиймэл оюуны хэрэглээ цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа учраас энэ тал дээр тодорхой төлөвлөгөө гаргах нь маш хэцүү байгаа юм.

Эл сорилт нь тооцолох хүчин чадлын нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хамардаг. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн компани шинэ дата төв барих газрууд худалдаж авах, цахилгаан станц болон түгээх сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх, хагас дамжуулагчийн компаниуд үйлдвэрлэлээ өсгөх гэх мэт. Үүнээс үүдэж гарах нэг гол асуулт бол эцсийн зардлыг хэн үүрэх вэ? Компаниуд уу, клауд үйлчилгээний том компаниуд уу, эсвэл Засгийн газар уу?

img-5
Эх сурвалж: McKinsey & Company
Шаардлагатай хөрөнгө оруулалтыг тооцохуй

Тооцоолох хүчин чадлын нийлүүлэлтийн сүлжээнд багтдаг компаниуд 2030 он гэхэд 5.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой болно. Асар их  хэмжээний энэ хөрөнгө оруулалтыг ойлгохын тулд дараах гурван үзүүлэлтээр жишээ болгон тайлбарлая.

Ажиллах хүч: Ажиллах хүчний зардалд 500 тэрбум долларын хөрөнгө оруулах ёстой бөгөөд энэ нь зургаан сая хүнийг нэг жилийн турш бүтэн цагаар ажиллуулсан цалинтай тэнцэх хэмжээ юм.

Шилэн кабель: Шилэн кабель худалдаж авахад зарцуулах 150 тэрбум доллароор 4.8 сая км урт шилэн кабель суулгаж болно. Энэ нь дэлхийг 120 удаа тойрохтой дүйцэх хэмжээ юм.

Эрчим хүч: Цахилгаан үйлдвэрлэхэд зориулах 300 тэрбум доллароор жилд 150 сая өрхийг хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж болно. Энэ нь АНУ-ын нийт өрхийн тооноос ч их билээ.

Олон тэг бүхий эдгээр тооны ард олон тооны давхар нөлөө нуугдаж буй. Тухайлбал, шинэ цахилгаан станц, шинэ цахилгаан дамжуулах шугам, хөргөлтийн зориулалтаар ашиглах усан хангамжийн шинэ эх үүсвэр, чип болон хардвэрийн нийлүүлэлтийн сүлжээг дурдаж болно. Тиймээс тооцолох чадлын төлөөх өрсөлдөөн нь зөвхөн олон сервертэй болох тухай бус харин олон салбарыг өөрчлөх учиртай нүдэнд үл харагдах хувьсал болоод байна.

Давуу байдлын төлөөх өрсөлдөөн

Эрэлтийг зөв таамаглаж, ховор эх үүсвэрт ноёрхлоо тогтоож, хөрөнгөө ухаалгаар ашиглаж чадсан компани, улс орнууд л долоон их наядын үнэтэй энэхүү өрсөлдөөнд ялж чадна. Газар, эрчим хүч, материал, чип нь олон орны хувьд бодит бэрхшээл болж эхэлснийг анхаарах хэрэгтэй. Тиймээс цаашид өрсөлдөөнөөс хасагдахгүйн тулд манлайлагчид дараах гурван хүчин зүйлд анхаарах хэрэгтэй.

  1. Эрэлтийн муруйг ойлгох: Нарийвчилсан төсөөлөл гарга, салбарын өөрчлөлтийг таамагла, эрэлт өөрчлөгдөхийн хэрээр дасан зохицох, эсвэл богино хугацаанд томруулж болох дэд бүтцийн стратеги боловсруул.
  2. Үр ашгийг нэмэгдүүлэх: Эрчим хүчний хэмнэлттэй чип, хөргөх систем болон гүйцэтгэл, өртгийг удирдаж чадах архитектурт хөрөнгө оруул. Аль болох бага зардлаар тооцоолох чадвараа хөгжүүлбэл энэ салбарт ялагч болох боломжтой.
  3. Ялагдашгүй болох: Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй бол, хардвэрийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүл, дата төв барих байрлалыг сонгохдоо геополитик болон зохицуулалтын эрсдэлийг бодолц.

Хиймэл оюуны салбарын өсөлт, эрэлтийг зөв таамаглаж, тэр дагуу тохирсон хэмжээний хөрөнгө оруулах нь нэн чухал болж байна. Зөв стратегитэй, хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт нь өгөгдлийн дэд бүтцийг нэмэгдүүлэх өрсөлдөөн төдий бус харин хиймэл оюуны ирээдүйг тодорхойлох өрсөлдөөн юм.

Ирээдүйг таамаглахуй

Дэлхийн бүх дата төвийн нийт хүчин чадал 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэх бөгөөд үүний 70 хувь нь хиймэл оюуны хэрэглээнээс шалтгаална гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хоёр тодорхойгүй байдлаас шалтгаалж энэхүү таамаг худал болох магадлалтай.

–  Хиймэл оюуны хэрэглээ: Хэрэв компаниуд хиймэл оюуныг үр дүнтэй ашиглаж, үнэ цэн олж авч чадахгүй бол хиймэл оюуны эрэлт буурна. Харин олон салбарыг өөрчилж чадах гайхалтай шийдлүүд гарч ирвэл хиймэл оюуны эрэлт өнөөгийн төсөөллөөс ч давж гарах боломжтой.

– Инновацын мөчлөг: Процессор, моделийн архитектур, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд эрс ахиц гарвал энэ салбар тэрчигтээ өөрчлөгдөнө. Жишээлбэл, V3 загварыг сургах зардал нь OpenAI-ийн GPT-4o загвартай харьцуулахад 18 дахин хямд байсан талаар БНХАУ-ын Deepseek компани мэдээлсэн. Гэхдээ тооцоолох зардал буурсаар байгаа учир хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, энэ нь эрэлтийг дэмжих нэг хүчин зүйл болно. 

 

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: дата төвөрсөлдөөнхиймэл оюунхөрөнгө оруулалт

Санал болгох:

img-8
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
img-9
Газрын ховор элементийн драм
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00