Бидний замнал
2016 онд Скай Хайпермаркет ХХК болон Жүр-Үр ХХК хамтын ажиллагаанд гарын үсэг зурснаар Густо Пане брэндийг албан ёсоор үүсгэн байгуулж, бидний өнөөдрийн мэдэх Имартын пицца нээлтийн өдөр 1000 ширхэг пицца худалдаалж эхэлсэн түүхтэй билээ Анхны салбараа Чингисийн Имартад нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс одоо Имартын 5 дэлгүүрт салбартай Густо Пане брэнд улам өргөжсөн. Бид хэрэглэгчдийн итгэлийг үнэлж чанар, шинэлэг санаачилга, эрүүл орц найрлагадаа тууштай хөрөнгө оруулснаар амжилттай өсөж, өнөөгийн байр сууриа бий болгож чадсан.
10 жилийн ойгоо тохиолдуулан бид хамтдаа туулсан энэ аяллынхаа бахархлыг шинэ өнгө төрх, илүү өргөн бүтээгдэхүүний сонголтоор илэрхийлж байна. Энэхүү шинэчлэл нь бидний амт, чанар, үйлчилгээний өндөр стандартыг илүү тодотгож, хамтран ажиллагч түншүүддээ болон хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлэх зорилготой.
Шинэчлэл, инноваци
Дэлхийд стандартад нийцсэн технологи: Бид пиццаныхаа амт, чанарыг улам бүр сайжруулахын тулд Дэлхийн аварга бэйкеричинтэй хамтран ажиллаж, пиццаныхаа гурилыг “амьд хөрөнгийн гурил”-руу шилжүүлэн, Италийн чулуун зуухны ил галаар шарагддаг Европын тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж технологидоо үсрэнгүй хөгжил хийж чадлаа. Энэхүү шинэ орц нь хэрэглэгч нартаа бид Итали пиццаны амтыг амлаж чадахуйц болж байгаагаараа чухал онцлогтой юм.
Халуун, шинэхэн бүтээгдэхүүн:
Бид хэрэглэгчдэдээ халуун дээр нь амталж болохуйц шинэхэн бүтээгдэхүүн хүргэхэд анхаарч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, логистикийн үйл явцаа сайжруулсан.
Бүтээгдэхүүний шинэ сонголтууд
Бид шинэчлэлийн хүрээнд олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн зах зээлд гаргаж эхлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд хамгийн эхний бүтээгдэхүүнүүдийг худалдаанд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Амьд хөрөнгийн гурилтай 2 төрлийн шинэ пицца: гэр бүл болон найз нөхдөөрөө хамтдаа амтлахад зориулсан, шинэхэн зуурмаг, чанартай орц найрлагатай пицца
Бэйкери багц – Almond Serenata: Алмонд самрын шаржигнуур амт, үзмийн жигнэсэн зөөлөн амт, сүүн зуурмагийн тансаг мэдрэмжийг нэг дор шингээсэн өвөрмөц амттан
Бэйкери багц – Mix Fruit Pastry&Bun
Брэндийн шинэ өнгө төрх ба савлагаа
Брэндийн өнгө төрх, бүх бүтээгдэхүүний савлагааг илүү орчин үеийн, шинэлэг загвараар нэг стандартад оруулж, компанийн үнэт зүйлсийг илтгэх өнгө болон дизайныг бий болгосон.
Ирээдүйн төлөвлөгөө
Бидний шинэлэг санаачилгууд үүгээр зогсохгүй. 2026 он гэхэд 30–40 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд танилцуулж, хэрэглэгчдийн амтлах туршлагыг улам баяжуулна хэмээн зорьж байна. Ингэснээр бид хэрэглэгчдийн тав тух, сэтгэл ханамжийг тэргүүндтавьсан бизнесийн харилцаагаа улам бэхжүүлэх болно.






