BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нетворкингт зорилготой оролц

Таны нетворкинг таны үнэт хөрөнгө

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-02
  Маркетинг, Онцлох
Share on FacebookShare on Twitter
Нетворкингт зорилготой оролц

Монголын бизнесийн орчинд “нетворкинг” гэдэг үг хэдийнээ түгээмэл сонсогдох болсон ч, түүнийг бодит амьдрал дээрээ хэрхэн зөв ашиглаж чадаж байна вэ гэдэг өөр асуудал. Хүн бүр нэрийн хуудсаа тарааж, өөрийгөө танилцуулсан ч жинхэнэ үр дүн нь итгэлцэл, зорилго, харилцан ашиг дээр тогтдогийг бид төдийлөн ухамсарладаггүй.

Изи Күүк компанийн үүсгэн байгуулагч Н.Одхүүгийн Business.mn-ийн Өглөөний уулзалт дээр хэлсэн үгс энэ талаар үнэ цэнтэй мэссэж өглөө. Түүний яриа залуу бизнес эрхлэгчийн туршлага, алдаа оноо, олж авсан хандлага дээр тулгуурласан нь сонсогчдод илүү ойр байлаа.

Н.Одхүүгийн онцолсноор аливаа нетворкингт зүгээр л “компаниа сурталчилъя” гэж оролцвол үр дүн муутай. Харин тодорхой зорилго тавьж, “Энэ уулзалтад яах гэж оролцож байна вэ гэдгийг өөрөөсөө сайн асуух хэрэгтэй аж.

Харилцаагаа ангилж, шат ахиул

Нетворкингийг харилцааг 3 түвшинд авч үздэг:

  1. Cold contact – Танилцсан ч тусламж авах боломж маш бага, гадна тойрог.
  2. Warm contact – Итгэлцэл бий болж эхэлсэн, ойртох боломжтой харилцаа.
  3. Hot contact – Таныг сайн мэддэг, бодитоор хамтрах хүмүүс.

Тиймээс Cold харилцаагаа Warm болгох хамгийн сайн арга бол тогтмол уулзаж, тогтвортой харилцаа үүсгэх. Харин Warm харилцааг Hot түвшинд хүргэх хөшүүрэг нь итгэлцэл ба хамтын ажиллагаа юм.

Харилцан ашигтай хамтын ажиллагаа

Өмнө нь “нэрийн хуудсаа тараагаад буцдаг” байсан бол одоо харилцан сонсох, хамтран шийдэл хайх соёл дэлгэрч байна. Тодруулбал, нэг талдаа зөвхөн өөрийгөө сурталчилдаг үе өнгөрч, хоёр талдаа хэрэгцээ, боломжоо ойлгож, хамтын өгөөж хайх үед жинхэнэ “win-win” нөхцөл бүрдэнэ.

Тиймээс нетворкинг дээр “би юу авах вэ?” гэж бус, “бид яаж хамтдаа үнэ цэн бүтээх вэ?” гэж бодоорой гэдгийг Н.Одхүү зөвлөж байна.

Нетворкингийн сэтгэлгээ

Н.Одхүүгийн ашигласан зүйрлэл ээр нэтворкийн сэтгэлгээ нь хоёр төрөлтэй:

  • Арслангийн майндсет – Сардаа нэг удаа буга барьдаг шиг зөвхөн том боломжийг хүлээж, ганцхан том ан олзлохыг зорьдог.
  • Аалзны майндсет – Олон жижиг боломж бүхий сүлжээг нэхэж, дараа нь ашигладаг.

Гэвч монголчууд яаруу зангаасаа болж ихэнхдээ “арслан шиг” байхыг хүсдэг. Харин урт хугацааны амжилтад хүрэхийн тулд “аалз шиг” тогтвортой, тэвчээртэй, олон сувгаар боломж хуримтлуулах хэрэгтэй.

Ургацын хууль

“Яаж тарина, тийм чанартайг хураана”. Өөрөөр хэлбэл, хэзээ, хаана, хэрхэн цаг зарцуулснаас хамаарч таны ургац (үр дүн) тодорхойлогдоно. Сайн хөрсөнд (итгэлцэлтэй харилцаа) сайн үр суулгасан бол заавал ургац хураана.

Тиймээс нетворкинг дээр зарцуулсан цаг, хүчээ үр дүнтэй болгохын тулд харилцаагаа ургуулж, арчилж, итгэлцлээр тэжээгээрэй.

Дүгнэвэл

“Your Network is Your Net Worth.”
Таны бүтээсэн харилцаа бол зүгээр нэг танилуудын уулзалт бус, ирээдүйн хөрөнгө, бизнесийн өсөлтийн гол суурь юм.

Иймээс дараагийн удаа бизнес уулзалтад очихдоо:

  • Зорилгоо тодорхойл,
  • Харилцаагаа шат ахиулахыг хичээ,
  • Хоёр талдаа ашигтай хамтын ажиллагаа хай,
  • Тэвчээртэй “аалз” шиг хандаж, ургацын хуулийг санаж бай.

Тэгвэл таны сүлжээ үнэхээр үнэ цэнтэй хөрөнгө болж чадна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: нетворкингхамтын ажиллагаа

Санал болгох:

Бизнес цэнэг уулзалт: Амжилтыг хамтдаа бүтээе
Бизнес цэнэг өглөөний уулзалт: Амжилтыг хамтдаа бүтээе
Нетворкинг амжилттай хийх
Нетворкингийг амжилттай хэрэгжүүлэх 5 зарчим
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00