BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хиймэл оюунд суурилсан онлайн худалдааны экосистем

Хиймэл оюун бүхий онлайн худалдааны экосистем

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-02
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Саяхан McKinsey Global Institute-ээс нэгэн сонирхолтой судалгааны тайланг гаргажээ. Энэ тайланд 2040 он гэхэд эдийн засгийн амьдралыг өөрчлөх 18 салбарыг тодорхойлжээ. Үүнээс хамгийн их өсөх чиглэл нь онлайн худалдаа.

2022 оны байдлаар дэлхийн нийт жижиглэнгийн худалдааны эргэлт 17 их наяд ам.доллар байгаагаас онлайн худалдаа нь 20 хувийг эзэлж байна. Гэсэн ч газар зүйн байршил болоод бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд цаашид улам тэлэх төлөвтэй байгаа талаар судалгаанд онцолсон байна. Улмаар 2040 он гэхэд эзлэх хувь 37-38 хувьд хүрэх магадлалтай бөгөөд онлайн худалдааны борлуулалт багаар бодоход 11 их наяд, ихээр бодоход 16 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Монгол улсад ч ковидоос хойших жилүүдэд онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байна. ecdb.com-ийн судалгаагаар 2024 онд Монголын онлайн худалдааны зах зээл 245 сая ам.долларын ашигтай ажиллаж, өмнөх жилээсээ 15-20 хувь өссөн бөгөөд 2025 онд ч энэ өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Энэхүү өсөлтийн гол хөшүүргүүд нь цахим дэлгүүрүүдээс гадна төлбөр тооцооны системийн хөгжил, финтекийн өсөлт, BNPL (Buy now, Pay Later) шийдлүүд, мөн хүргэлтийн үйлчилгээ, мөн хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлт болж байна.

Хиймэл оюунд суурилсан онлайн худалдааны экосистем

Онлайн худалдаанд нэвтрээд буй хамгийн сүүлийн үеийн дэвшил нь хиймэл оюуны технологи болж байна. Үүний нэг бодит жишээ болгож Shop.mn платформыг авч үзье. Энэ бол жижиг, дунд бизнесүүдээс эхлээд корпорац хүртэл өөрийн цахим дэлгүүрийг 55 000-299 000 төгрөгөөр хэдхэн минутын дотор нээж, шууд орлогоо нэмэгдүүлэх боломж олгохоор амлаж буй шинэ үеийн худалдааны платформ юм.

Shop.mn-ий гол онцлог нь уламжлалт онлайн худалдааны платформуудын адил борлуулалтаас шимтгэл авах бус, орлогыг автоматаар шууд борлуулагчийн дансанд шилжүүлдэгт оршино. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн гол мөрөөдөл болсон “хямд, хурдан, ил тод” зарчим бүрэн хэрэгжиж байгаа гэдгийг хөгжүүлэгчид онцолж байна.

Үүнийг дагаад хэрэглэгчийн туршлага ч шинэ түвшинд гарч байна. Тухайлбал, хиймэл оюун барааны зургийг студийн чанартайгаар боловсруулж, тайлбар бичдэг. Энэ нь маркетингийн баггүй жижиг бизнесүүдэд хүртэл өрсөлдөх давуу талыг бий болгох аж. Мөн хямдрал, купон, бэлгийн карт, 1+1 гэх мэт урамшууллын бүх төрлийн хэрэгслийг удирдахаас гадна дэлгүүрийн дизайн, барааны ангилал, хэрэглэгч болон ажилтны удирдлага, статистик үзүүлэлт хүртэл нэг дор төвлөрчээ.

Түүнчлэн домэйн нэр, веб сервер, автомат төлбөрийн систем (StorePay, PocketZero гэх мэт) зэрэг дэд бүтцийг хамтад нь санал болгож буй нь бизнесүүдэд “бэлэн экосистем” авчирч буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, цахим худалдааны суурь дэд бүтцийг дахин шинээр босгох шаардлагагүй, шууд эхлэх боломжтой гэжээ.

Тус платформ өнгөрсөн долоодугаар сард нээлтээ хийснээс хойш 600 гаруй вендортой болоод байгаа аж.

Shop.mn-ийн туршлагаас харвал хиймэл оюун бол зөвхөн технологийн инноваци биш, харин амьдралын шинэ хэв маяг руу шилжих эхлэл болж байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: борлуулалтжижиг дунд бизнесонлайн худалдааорлогохиймэл оюун

Санал болгох:

img-7
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00