BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнест ChatGPT-ийг оновчтой ашиглах 4 арга

Бизнест ChatGPT-ийг оновчтой ашиглах 4 арга

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-10-06
  Менежмент, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Би ChatGPT-ийг анх хоёр жил орчмын өмнө гарсан үеэс нь хэрэглэж буй. Ихэнхдээ блог, тайлан, мэйл бичих зэрэг контент үүсгэхэд ашиглаж байсан бол саяхнаас бизнесийнхээ үл анзаарагдам, далд асуудлыг олж илрүүлэх, орлогоо нэмэгдүүлэхийн тулд үр дүнд чиглэсэн кампанит ажлууд төлөвлөх, борлуулалтын процессоос сул талыг нь олох зэргээр илүү утга учиртай үйлдэл хийхэд хэрэглэх болов.

Хүн бүр хиймэл оюун, тэр дундаа ChatGPT-ийн үнэгүй, эсвэл төлбөртэй хувилбарыг ашигладаг болсон өнөө цагт түүнтэй хэрхэн харилцахаа мэддэг байх нь нэн чухал юм. Тиймээс би танд маш тодорхой, оновчтой хариултыг ChatGPT-ээс хэрхэн авдаг өөрийн арга барилаас сонирхуулъя. Энэхүү аргыг би D.I.C.E гэж нэрлэдэг юм.

ChatGPT-д ганц өгүүлбэр хангалтгүй

Эхэндээ би хиймэл оюунаас энгийн асуулт асуудаг байлаа. Жишээлбэл, борлуулалтын сувагт асуудал гарвал “Манай борлуулалтын сувагт асуудал үүссэн. Үүнийг би яаж засах вэ?” гэж лавладаг байв. Үүний хариуд ChatGPT нь чанаргүй борлуулалтын сэжимтэй байна гэх мэтээр ерөнхий асуудлыг дурдаж, тэдгээрийг засах 3-4 арга замыг санал болгоно. Эдгээр нь тийм ч үр дүнтэй зөвлөгөө биш байх нь олонтоо. Хамгийн гол нь би асуудлын уг үндсийг өөрөө мэдэхгүй байсан учраас ChatGPT-гээс ерөнхий асуулт асуудаг, тэр ч надад стандарт, ерөнхий хариулт өгдөг байлаа.

Үүнээс сэргийлэхийн тулд би дагаж мөрдөхөд амархан, цогц бөгөөд тодорхой хариулт өгөх D.I.C.E арга буюу командуудыг зохиосон юм. D.I.C.E гэдэг нь Data, Identify, Clarify, Execute гэсэн үгсийн товчлол. Та үүнийг #DATA#, #IDENTIFY#, #CLARIFY#, #EXECUTE# гэсэн текст хэлбэрээр ашиглах ёстой. Хаштагийг заавал хэрэглэх ёстой бөгөөд энэ нь ChatGPT-д командын бүтцийн заагийг бий болгож өгч байгаа юм. Инэгснээр таны өгсөн даалгавруудыг хиймэл оюун ялгаж ойлгох боломжтой болно.

  1. Data буюу өгөгдөл

Эхний алхам бол өгөгдөл буюу гол мэдээллээр хангах. Нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бүхнээ ChatGPT-д хэлж өгнө гэсэн үг. Тодорхой бус зааврын оронд бодит тоо статистик, сорилт, өмнө ашиглаж байсан аргууд, бизнесийнхээ гол мэдээлэл гээд тухайн сэдвээр мэдэж байгаа бүхнээ оруул. Таны өгөх мэдээлэл тодорхой, дэлгэрэнгүй байх тусам ChatGPT тэр хэрээр сайн анализ хийж, сайн хариулт гаргаж өгнө. Төгс байх шаардлагагүй ч бүрэн мэдээллээ оруулах хэрэгтэй. Ямар нэгэн өгөгдөл дутуу байвал хиймэл оюун цэгүүдийг бүрэн холбохгүй, тэр хэрээр хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг танд өгч чадахгүй болно.

Жишээ:

#DATA# “Би ажлын урсгалыг автоматжуулдаг В2В компани ажилуулдаг. Бид сард 200 борлуулалтын сэжим үүсгэдэг ч түүнийг борлуулалт болгодог хувь дөнгөж 8 байна. Манай гэрээний дундаж үнийн дүн нь 10 мянган ам.доллар. Бид мэйл сурталчилгаа ашигласан ч үр дүн нь сул байна” гэж бичиж болно.

Сануулахад, шаардлагатай бол энэ хэсэгт илүү их мэдээлэл оруул. Data буюу өгөгдөл хэсэг нь дор хаяж 100 үгээс бүрдэх ёстойг сануулъя.

  1. #IDENTIFY#

Өгөгдлөө оруулсны дараа та ChatGPT-г ямар “дүр” гүйцэтгэх ёстойг нь тодорхойлж өгөх учиртай. Миний туршлагаас харахад Identify аргыг хэрэглээгүй үед хиймэл оюун нь ямар нэг мэргэжилтэн бус ерөнхий байр сууринаас хариулт өгөх хандлагатай байдаг. SaaS зөвлөх, манлайллын көүч, хүний нөөцийн зөвлөх гэх мэт дүрийг бий болгосноор тухайн асуудалд мэргэжилтний байр сууринаас хандах хиймэл оюуны хязгааргүй боломжийг та ашиглаж эхэлнэ.

Жишээ:

#IDENTIFY# “Борлуулалтын сувгийн сайжруулалт, байгууллагын В2В гэрээ байгуулалтаар мэргэшсэн туршлагатай SaaS борлуулалтын зөвлөхийн үүднээс хариулах”.

  1.  #CLARIFY#

Энэхүү арга нь D.I.C.E-ийг бусад бараг бүх команд өгөх аргаас ялгаруулж байгаа юм. Clarify нь хариулт үүсгэхээсээ өмнө асуулт асуух ёстой гэдгийг ChatGPT-д хэлж өгдөг. Ингэснээр хиймэл оюун таны зорилго, хязгаарлагч хүчин зүйл, гол зорилгыг ойлгож, асуудлыг илүү ул суурьтай авч үзэх боломжтой болно. Гэхдээ асуултаа нэг нэгээр асуух ёстой гэдгийг хиймэл оюунд сануулах ёстой. Үр дүнд нь ChatGPT хариулт өгөхийнхөө өмнө танаас цуврал динамик асуултууд асууна.

Жишээ:

#CLARIFY# “Аливаа асуудал, бэрхшээлийг олж тодорхойлохын тулд чи манай борлуулалтын сувгийн талаар илүү мэдээлэлтэй болох ёстой. Үүний тулд надаас таван асуултыг нэг нэгээр нь ээлжлэн асуу”.

  1. #EXECUTE#

Эцсийн хариултыг хэрхэн авах талаараа та энэ шатанд хиймэл оюунд хэлэх ёстой. Та 30 өдрийн төлөвлөгөө, тодорхой формат, ойлголт, бүтэц зэргийн алинаар нь хариултаа авахаа тодорхойлно гэсэн үг юм. Ингэснээр хиймэл оюун танд ямархуу формат бүхий хариулт өгөхөө тодорхой мэдэж авна.

Жишээ: 

#EXECUTE# “Чиний асуултад намайг хариулж дууссаны дараа 30 өдөрт багтааж хэрэгжүүлэх ёстой борлуулалтын сувгийг сайжруулах гарын авлагыг үүсгэ. Борлуулалтын баг шууд хэрэгжүүлэх боломжтой байхаар энгийн үг хэллэгээр бич”.

Эцэст нь хэлэхэд, D.I.C.E аргын зорилго нь стратеги сэтгэлгээг ашиглах, детальд анхаарал хандуулах, асуудал шийдвэрлэх, асуудлын талаарх ойлголтоо тэлэхийн тулд сайн асуулт гаргах зэргээр олон ур чадвараа хөгжүүлэхэд таньд туслах болно.

Энэ аргыг хэрэглэж эхэлснээр би илүү хурдтай ажиллаж, төслөө урагшлуулж, илүү ухаалаг шийдвэр гаргадаг болсон. Энэхүү арга танд ч мөн үр дүн өгнө гэдэгт найдаж байна.

Майкл Бланк, (The Michael Blank Brands at The Michael Blank Brands-ийн гүйцэтгэх захирал)

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: бүтээмжхиймэл оюун

Санал болгох:

img-7
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
Маркетинг 6.0: Юу зарах вэ биш, юу мэдрүүлэх вэ?
Маркетинг 6.0: Юу зарах вэ биш, юу мэдрүүлэх вэ?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00