BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл нийт сангийн 62 хувьтай тэнцэж байна

Тэтгэврийн зээл нь тэтгэврийн сангийн орлогын 62 хувьтай тэнцэж байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-06
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter
“Тэтгэвэр буулаа. Тэтгэврийн зээлээ төлөөд 20 мянган төгрөгтэй л үлдлээ” гэх нэгэн ахмадын яриаг сонслоо. Ингэж ярих ахмад олон болжээ. Ялангуяа ковидоос хойш.

ҮСХ-ны тоогоор хадгаламжтай өрхүүдийн тоо 2020 онд 31.9 хувь байсан 2024 оны эцэс гэхэд 27.9 хувь болж, 4 нэгж хувиар буурчээ. Эсрэгээрээ ямар нэгэн зээлтэй өрхийн тоо 5.8 хувиар өссөн байна. Энэ дундаас тэтгэврийн зээлтэй өрхийн тоо 46.5 хувиар нэмэгджээ.

Хэрэглээний зээлийн өсөлт олон жилийн өмнөөс зохицуулагч байгууллагуудын санааг зовоож эхэлсэн. Тийм учраас 2019 онд Монголбанк өрхийн өр, орлогын харьцаанд хязгаар тавьсан. Гэхдээ 2021 оны долоодугаар сард Монголбанк тэтгэврийн зээлийн хугацааны хязгаарлалтыг цуцалснаар зээл олголт тасралтгүй  өссөөр 2024 он гэхэд 2018 оны эрсдэлтэй тоо руугаа буцаад ойртсон. Үүнд Засгийн газраас төрийн албаны цалин, тэтгэврийн хэмжээг шат дараатай нэмсэн шийдвэр ч нөлөөлсөн.

Тиймээс Монголбанк 2025 оны гуравдугаар сард өндөр настнуудын нийгмийн баталгаа, санхүүгийн эрсдэл, инфляцын нөлөөг харгалзан тэтгэврийн зээлийн олголтыг дахиад хатуу зохицуулалтын горимд оруулсан.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзээд энэ оны долдугаар сард Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, өмнөх хоёр шийдвэрээ хүчингүй болгосон.

Ийнхүү Монголын ахмадууд хуримтлуулахын төлөө бус тэтгэврээ барьцаалж зээл авахын төлөө “тэмцдэг” дүр зураг бий болов. Энэ хооронд тэтгэврийн зээл сүүлийн таван жилд 19 дахин өсөж, энэ оны наймдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2 их наяд, 289 тэрбумыг даваад байна. Энэ нь Тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын 62.3 хувьтай тэнцэж байна. Гэтэл таван жилийн өмнө ердөө 9-хөн хувийг бүрдүүлдэг байв. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн 60 гаруй хувь нь зээлд зориулагдаж байна.

img-5Монголбанк эдгээр шийдвэрээ цуцалсны дараахан тэтгэврийн зээл олголт шууд өсөж, 2025 оны зургадугаар сард 123 тэрбумын шинэ зээл олгож байсан бол сарын дараа 745 тэрбум болж 6 дахин өсөв. Мөн тэтгэврийн зээл олголт Цагаан сарын өмнө огцом өсдөг. Жишээ нь, энэ нэгдүгээр сард 334 тэрбумын зээл олгосон бол хоёрдугаар сард бараг 700 тэрбумыг олгосон байна.

Үүнээс гадна Тэтгэврийн сангийн орлого өсөж байгаа ч зарлага нь дагаад нэмэгдэж байгаа. Гэхдээ тэтгэврийн сан одоогоор эерэг баланстай байгаа ч нөгөө талдаа зээл нэмэгдэж, өрийн дарамт өсөж, ахмадын тэтгэврийн орлого тэдний амьдралын чанарыг бэхжүүлэх, хуримтлал бий болгохоос илүү зээлийн төлбөрт шингэж байна.

НДЕГ-ын мэдээлснээр одоогоор сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банканд хувааж, жилийн 15 хувийн хүүтэй байршуулсан бөгөөд наймдугаар сарын байдлаар 43.6 тэрбумын хүүгийн орлого олсон байна. Энэ удаа Капитал банкны гашуун түүх давтагдахгүй гэдгийг НДЕГ-аас онцолж байв.

img-6Гэхдээ банканд байршуулах нь мэдээж мөнгөө арвижуулах цорын ганц сонголт биш. Дэлхийн томоохон тэтгэврийн сангууд хөрөнгө оруулалтын хүчирхэг стратегитай байдаг. Тухайлбал, 1.6 их наяд ам.долларын хөрөнгөтэй Норвегийн тэтгэврийн сан газрын тос, байгалийн баялгаас бий болсон орлогоороо хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг. Ингэхдээ ирээдүйн баялаг гэдэг зарчмаар богино ашиг бус, тогтвортой өгөөж эрэлхийлж, Apple, Microsoft, Nestlé, Toyota-гаас эхлээд 2500 гаруй компанид хөрөнгө оруулалт хийж, жилдээ 5-6 хувийн өгөөжтэй ажилладаг байна.

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: зээлтэтгэвэрхуримтлал

Санал болгох:

Чанаргүй зээлийн чиг хандлагыг харгалзан цалин/тэтгэврийн зээл, автомашины зээлийн хүүг жилээр нь (2023–2025) харьцуулсан баганан график. Автомашины зээлийн хүү 13%-иас 14%-иар өссөн бол цалин/тэтгэврийн зээлийн хүү 3%-иас 5%-иар өссөн байна. - Business.MN
Цалин, тэтгэвэр, автомашины чанаргүй зээл 2 дахин нэмэгджээ
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00