Та бүтээмжтэй ажиллаж байна уу?
Саад бэрхшээл тулгарсан ч тэр бүгдийг ажилдаа тааруулахыг хүсч байна уу?
Ийм үед дараах гурван тєрлийн хєгжим танд тусална.
Нэгдүгээрт, классик хөгжим.
Сонгодог хөгжим нь таныг тайвширч амраахад болон стрессийг багасгахад тань тусална. Сонгодог хөгжим сонсох нь хүмүүст аливаа ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхэд нь тусалдаг гэж судлаачид үздэг.
Хоёрдугаарт, байгалийн хөгжим.
Байгалийн чимээ нь сонгодог хөгжимтэй адил хүмүүст аливаа ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхэд тусалдаг. Байгалийн чимээ өөрөөр хэлбэл, хур тунадас, усны чимээ зэрэг бага зэрэг шуугиантай үед хүмүүс хамгийн сайн ажилладаг.
Төгсгөлд нь, киноны хөгжим.
Киноны хөгжим нь таны сэтгэл санааг өргөж, мөн таныг дотроос нь гэрэлтүүлж чадна. Хэрвээ та ядарч сульдсан бол сонирхолтой сэдэвтэй киноны хөгжмийг сонсоод үзээрэй.