BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Датаком компанийн Гүйцэтгэх захирал Г.Энхболд

Датаком компанийн Гүйцэтгэх захирал Г.Энхболд

Дижитал сэтгэлгээний хөтөч: Датаком компанийн өчигдөр, өнөөдөр, маргааш

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-09
  Амжилтын эзэн, Онцлох
Share on FacebookShare on Twitter
Датаком компанийн алсын хараа нь компаниуд өөрийн виртуал бизнесийн орчноо үүсгэж, цахим орчинд бүтээгдэхүүнээ борлуулдаг, хэрэглэгчтэйгээ харилцдаг, бизнесээ хөгжүүлдэг тийм л “бизнесийн амьдралын хэв маяг”-ийг бүтээхэд чиглэж байна.
Тал нутгийн connectivity 

Технологийн түүхэн хөгжилд нэгэн сонирхолтой зүй тогтол байдаг нь аливаа инновац шууд бүрэн байдлаар хэлбэрждэггүй. Жишээ нь, 1969 онд АНУ-д үүссэн ARPANET-ийг цэргийн байгууллага ба их сургуулийг хооронд нь холбох зорилгоор бүтээсэн болохоос энэ нь интернетийн технологи болж орчин үеийн нийгэм, эдийн засгийн үндсэн дэд бүтэц болно гэж хэн ч төсөөлөөгүй. 

Д.Энхбатыг одоогоос 30 жилийн өмнө “Датаком” компанийг үүсгэн байгуулж, Монголыг интернэтийн сүлжээнд холбохоор явж байхад ч “Наадах чинь амьдралд ямар ч хэрэгцээгүй эрдмийн ажил” гэж хэлэх хүмүүс байв. Гэхдээ түүнд том мөрөөдөл байсан учраас далайд гарцгүй монголчуудыг интернэтийн тусламжтайгаар дэлхийд гарцтай болгож, хүн төрөлхтний бүтээсэн бараа, үйлчилгээ, мэдээлэл, мэдлэгийн сүлжээнд чөлөөтэй холбохын төлөө явжээ. 

Өөрөөр хэлбэл, олон улсад connectivity гэж нэрлэдэг концепцыг Монголын тал нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ “Датаком” монголчуудыг дэлхийтэй холбох зорилгоо хэрэгжүүлэхийн тулд олон зоригтой,  эрсдэлтэй алхмууд хийхээс өөр аргагүй байв. Жишээлбэл, өндөр төлбөртэй хиймэл дагуулын сувгийг бүтэн өдрөөр хөлслөх, сарын 4.8%, жилийн 60 орчим хувийн хүүтэй, дээд тал нь зургаан сарын хугацаатай ам.долларын зээл авах, хүйтэн өвлийн шөнө антенн хөлдөхөд үсний сэнсээр үлээж, даавуугаар хучин ажиллуулах гэх мэтээр интернэтийн галыг унтраалгүй авч явж чадсан байна. 

1996 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улс интернэтэд холбогдсон Азийн 10 дахь улс болж, анхны 24 цагийн сүлжээнд орсноор connectivity орчин үеийн утгаараа бий болсон. Гэхдээ эхэндээ голдуу техникийн түвшинд буюу тоног төхөөрөмжүүд хоорондоо холбогдох байдлаар хэрэгжсэн.  Тухайлбал, “Датаком” 2001 онд IP технологид суурилсан олон улсын ярианы NetPhone систем, 2002 онд Монголын анхны онлайн төлбөрийн систем болох NetBill, NetCard зэргийг нэвтрүүлжээ. Эдгээр алхам нь зөвхөн технологи нэвтрүүлэлт бус, харин хүмүүсийг хооронд нь холбох шинэ сувгууд нээсэн хэрэг байлаа. Өөрөөр хэлбэл, “Интернэтийг юунд ашиглах вэ?” гэдэг дээр анхны жишээнүүдийг хэрэглэгчдэд таниулжээ.

img-5
1996 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улс интернэтэд холбогдсон Азийн 10 дахь улс болжээ.

Өнөөгийн “Датаком” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхболдын онцолсноор өнгөрсөн 30 жилд датакомчуудын нийгэм эдийн засагт үзүүлсэн хамгийн том бахархал бол эрх чөлөөт, ардчилсан, хэн нэгнээс хамаарахгүй тэгш эрхтэйгээр интернэтийн орчинг үүсгэж хөгжүүлж чадсан байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд интернэт цахим орчинд улс төрийн нөлөөлөл хамгийн бага, элдэв хориглолт хязгаарлалтгүй, нийгэм дуу хоолойгоо цахим орчинд жинхэнэ ардчилсан байдлаар чөлөөтэй илэрхийлдэг болжээ.

Датаком компани ба монгол бизнесүүдийн цахим оршихуй 

Орчин цагт бизнесийн цахим оршихуй гэдэг нь оффис, лого, брэндийн өнгө аяс зэрэг зөвхөн имижийн тухай ойлголт биш, харин өрсөлдөөнд амьд үлдэх үндсэн хүчин зүйл болжээ. Тодруулбал, зөвхөн бодит орчинд бус, интернэт орчинд илэрхийлэгддэг шинэ төрх юм. Өнөөдөр хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь компанийн үйлчилгээг авахаас өмнө эхлээд түүний цахим орчныг шалгадаг бөгөөд бизнесийг үнэлэхдээ вебсайтын чанар, домэйн нэрийн найдвартай байдал, и-мэйл хаягийн мэргэжлийн түвшин, мэдээллийн аюулгүй байдал зэргийг харгалзан үздэг гэдгийг судалгаанууд тогтоожээ. Товчхондоо, компани өөрийн дүр төрхийг цахим орчинд хэрхэн бүрдүүлж, хамгаалж, хөгжүүлж байгаа нь хэрэглэгчийн итгэлийг татах хамгийн гол хүчин зүйл болсон.

Монголын компаниудын цахим оршихуйн хамгийн суурь үндэс нь “.MN” домэйн нэр байсаар ирсэн. Интернэт Монголд нэвтэрсэн 1996 оноос эхлэн “Датаком” компани үндэсний домэйн нэрийн бүртгэлийг нэвтрүүлснээр байгууллагууд өөрийн цахим оршихуйгаа бий болгож, олон улсын бизнесийн харилцаанд тэгш байр суурь эзлэх эхлэлийг тавьсан.

Эхний үед домэйн нэр авах нь хүндрэлтэй, гар аргаар хийгддэг, шат дамжлага ихтэй үйл явц байсан бол хэрэглэгчийн тоо өсөхийн хэрээр “Датаком” бүртгэлийн системээ бүрэн цахим болгож, 2007 оноос бизнесүүд өөрийн цахим хаягийг онлайнаар авах боломжтой болсон. Энэ шинэчлэл нь компаниудыг интернэт орчинд илүү хялбар, шуурхай нэвтрүүлэх замаар цахим оршихуйгаа бэхжүүлэхэд шийдвэрлэх түлхэц болсон.

Өнөөдөр Монголд албан ёсны үйл ажиллагаа явуулж буй бараг бүх компани өөрийн “.MN” домэйнтэй бөгөөд энэ нь нь зөвхөн техникийн хэрэгсэл бус, бизнесийн нэр хүндийн илэрхийлэл болж хувирсан.

Ингэж “.MN” домэйн нэрийн үйлчилгээ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд компаниудын цахим оршихуйг бий болгох, хадгалах, баталгаажуулах суурь дэд бүтэц болон тогтсон. Өнөөдөр Монголын бизнесийн цахим нэрийн хуудас, олон улсын харилцаанд орших байр суурь нь “.MN” домэйноор илэрхийлэгддэг болсон гэж хэлж болно. Түүнчлэн “Датаком” нь 2012 онд “.мон” домэйныг олон улсад бүртгүүлснээр эх хэлээрээ веб хаяглах боломж нээгдсэнийг дурдах нь зүйтэй.

Гэвч бизнесүүдийн цахим оршихуй зөвхөн домэйн нэрээр хязгаарлагдахгүй. Бизнес и-мэйл нь цахим оршихуйн дараагийн баталгаажуулалт бөгөөд компанийн домэйн нэртэй холбогдсон и-мэйл хэрэглэгчийн нүдэнд компанийн мэргэжлийн байдал, итгэл даах чадварыг харуулдаг. Жижиг дунд бизнес ч гэсэн “name@company.mn” гэсэн хаягтай болох үедээ харилцагчийн өмнө нэр хүндээ өсгөж, олон улсын жишигт нийцсэн харилцааны түвшинд гарах эхлэл болдог.

img-6Өнөөдрийн байдлаар “Датаком”-ын хамгийн эрэлттэй үйлчилгээ нь бизнес и-мэйл үйлчилгээ байна. Монголын бизнесийн байгууллагуудын ихэнх нь тэдний үйлчилгээнүүдээс сонгож ашигладаг. Өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохируулаад бизнес и-мэйл, Google, Microsoft зэрэг байгууллагад зориулагдсан иж бүрэн шийдлүүдээс сонгон ашигладаг байна.

Бизнесийн цахим оршихуйн дараагийн элемент веб хостинг юм. Энэ нь энгийн үгээр бол компанийн цахим оршихуйн “суурь” гэж хэлж болно. Домэйн нэр бол хаяг, и-мэйл бол харилцааны суваг, харин веб хостинг нь тухайн бизнесийн бүх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ байрших үндсэн орон зай юм. веб хостинг найдвартай байх нь хэрэглэгчдэд тасралтгүй үйлчлэх, мэдээллээ аюулгүй хадгалах үндэс болдог. Г.Энхболдын онцолсноор “веб хостинг нь ялангуяа жижиг, дунд бизнесийн байгууллагуудад тусгайлсан сервер, техник тоног төхөөрөмж, хүн хүч шаардлагагүйгээр дэлхийн аль ч байгууллагатай бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломж” юм.

Сүүлийн жилүүдэд “Датаком” компаниудын цахим оршихуйг илүү хүртээмжтэй болгох үүднээс веб сайт бүтээх үйлчилгээ хөгжүүлж байна. Тодруулбал, технологийн өндөр мэдлэг шаардалгүйгээр, бэлэн загваруудаас сонгож хэдхэн товшилтоор өөрийн вебсайтыг бүтээх боломжтой нь Монголын хөгжиж буй бизнесүүдэд онцгой давуу тал болж байна.

2019–2020 онд компанийн үйлчилгээ 100% онлайн болж, бүртгэл-төлбөр-сунгалт бүрэн цахим болж, E-barimt зэрэг үндэсний системтэй интеграц хийснээр хэрэглэгчид “цаасгүй, оочергүй” орчинд шилжсэн байна. 

Өнөөдөр “Датаком” ХХК нь ICANN (International Corporation for Assigned Names and Numbers) олон улсын корпорацын албан ёсны итгэмжлэлтэй .MN Домэйн нэрийн бүртгэгч байгууллага, мөн Google компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. 

Ингээд авч үзвэл “.MN” домэйн нэр, бизнес и-мэйл, веб хостинг, веб бүтээх зэрэг цогц үйлчилгээ нь монгол компаниудын цахим оршихуйн суурийг бүрдүүлэгч экосистем болжээ. Энэ экосистем нь байгууллагыг зөвхөн интернэтэд харагдуулах төдий бус, хэрэглэгчидтэй найдвартай харилцах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онлайнаар түгээх, олон улсын зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Дижитал сэтгэлгээний хөтөч

Монголын бизнест “Дижитал шилжилт” гэдэг үгийг хэрэглэдэг болоод бид олон жил болж байгаа ч хэрэгжүүлж чаддаг нь хангалттай биш байна. Учир нь дижитал шилжилтийг ямар нэг тоног төхөөрөмж, программ хангамж хэрэглээд эсвэл шинэ технологи нэвтрүүлээд болчих үйл явц гэж харах хандлага нийтлэг. Энэ бол мэдлэгтэй, чадвартай IT баг бүрдүүлээд эсвэл тийм баг хөлслөөд л болчих зүйл биш. Өөрөөр хэлбэл, дижитал шилжилт нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцөлийг бий болгосноор хийгддэг зүйл биш. Тэгвэл дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц нь “сэтгэлгээний өөрчлөлт” юм. 

Тэгвэл эдүгээ 20-30 мянган идэвхтэй харилцагчтай, “Датаком”-ын алсын хараа нь энэхүү сэтгэлгээний өөрчлөлтөд хөтлөхөд чиглэж байна. Тэдний анхны зорилго нь хүмүүсийг, монголчуудыг холбох байсан. Өнөөдөр эргээд харвал интернэт өөрөө бүхий л тоног төхөөрөмжийг хооронд нь холбож, дэлхийн нэг өнцгөөс нөгөөд хандах боломжийг үүсгэсэн. Тэгвэл одоо нэгэнт холбогдсон байгаа интернэтэд “Юу хийж болох вэ?”, “Бизнесүүдийг хэрхэн холбох вэ?”, “Бизнес болон хэрэглэгчдийг яаж холбох вэ?” гэдэг нь чухал болсон. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг онлайн орчинд байршуулаад зогсохгүй, онлайнаар “амьдрах” шаардлагатай болж байна. 

Энэ нь зарим бизнес эрхлэгч, менежерүүдийн ойлгодгоор олон нийтийн сүлжээгээр маркетингаа явуулах тухай биш, бас бизнесээ цахим болгох нь моодны сэдэв биш, харин цэвэр хэрэгцээ шаардлага болчихсон учраас байгууллага наанадаж бараа бүтээгдэхүүнийхээ өртөг зардал, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацаа, зардлаа бууруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаашид дотоодод төдийгүй гадаадад өрсөлдөх чадвартай болох чухал шийдэл гэдгийг Г.Энхболд захирал онцоллоо. 

бизнес цэнэг
бизнес цэнэг

Дижитал шилжилт нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцлөийг бий болгосноор хийгддэг зүйл биш. Тэгвэл дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц нь “сэтгэлгээний өөрчлөлт” юм.

Тиймээс тус компани сүүлийн жилүүдэд уламжлалт үйлчилгээнүүдээр зогсохгүй бизнесийн харилцааны иж бүрэн шийдлүүдийг веб болон гар утасны аппликэйнш суурьтай хөгжүүлж байна. Товчхондоо, цахим орчинд өөрийн виртуал бизнесийн орчноо үүсгэж, цахим орчинд бүтээгдэхүүнээ борлуулдаг, хэрэглэгчтэйгээ харилцдаг, бизнесээ хөгжүүлдэг тийм л “бизнесийн амьдралын хэв маяг”-ийг бүтээхийг зорьж байна. 

Энэ зорилго сүүлийн 10 жилд улам тодорхой болж байна. Ковид-19 цар тахлын үед байгууллагууд алсын зайнаас ажиллах, үйл ажиллагаагаа цахимжуулах зайлшгүй шаардлагатай тулснаар сэтгэлгээний хувьд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Энэ нь “Датаком”-ын хөгжлийн хурдыг илүү түргэсгэж, улмаар хэрэглэгчдийн тоо гурван дахин өсжээ. Тухайлбал, харилцагч компаниудын хүрээнд веб хостингийн хэрэглээ л гэхэд  хоёр дахин өссөн байна. 

Ийнхүү дижитал шийдлүүд бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны суурь болохын хэрээр “Датаком” ч бас тодорхой өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийсээр байна. Жишээ нь, дан ганц гадаадын вендоруудаас хамааралгүй, өөрийн дата төвд мэдээллийг хадгалдаг болсон нь том дэвшил байв. Энэ нь бизнесүүдэд аюулгүй, найдвартай орчин бүрдүүлж, Монголын дата дэд бүтцийг бэхжүүлэх алхам болсон.

Мөн үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн “Датаком Клауд” хэмээх охин компанийг байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын захиалгат системүүдийг хөгжүүлж байна. Энэ хүрээнд цахим зээлийн платформоос эхлээд мобайл аппликэйшн хүртэл өргөн хүрээтэй шийдлүүдийг санал болгож, зөвхөн дотоодод бус, гадаадын түншүүдтэй хамтран ажиллах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох боломжийг нээжээ.

Хиймэл оюун ба хязгааргүй боломжийн эрин

“Датаком”-ын үйлчилгээний дараагийн томоохон шинэчлэл бол хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ системтэйгээр шингэж буй явдал юм. Хиймэл оюун гэдэг сүүлийн жилүүдэд дэлхийн технологийн салбарыг бүхэлд нь өөрчилсөн хүчтэй давлагаа болж, Монголын бизнесүүдийн өдөр тутмын хэрэглээ болж эхэлжээ.

Домэйн нэрийн сонголтыг жишээ авъя. Өмнө нь хэрэглэгчид өөрийн нэр эсвэл брэндийн санаагаа олон хувилбараар туршиж үзэхээс өөр аргагүй байсан бол одоо хиймэл оюуны тусламжтайгаар хэдхэн секундын дотор хамгийн оновчтой, зах зээлд эерэг сэтгэгдэл төрүүлэх боломжтой хувилбаруудыг санал болгодог болжээ. Энэ нь зөвхөн цаг хугацаа хэмнэхээс гадна, бизнесүүдийг илүү стратегийн түвшинд шийдвэр гаргахад чиглүүлдэг.

Мөн өдөр тутмын хамгийн чухал үйлдлүүдийг автоматжуулсан нь хэрэглэгчийн туршлагад том дэвшил авчрав. “Датаком”-ын хувьд хиймэл оюуныг “үзүүлэн” хэлбэрээр бус, хэрэглэгчийн бодит асуудлыг шийдэх бүтээгдэхүүн болгон шингээх зарчим баримталж байна. 

Үүний нэгэн бодит жишээ бол зах зээлд нэвтрээд буй Shop.mn платформ юм. Энэ бол жижиг, дунд бизнесүүдээс эхлээд корпорац хүртэл өөрийн цахим дэлгүүрийг хэдхэн минутын дотор нээж, шууд орлогоо нэмэгдүүлэх боломж олгодог шинэ үеийн худалдааны орчин.

Shop.mn-ий гол онцлог нь уламжлалт цахим худалдааны платформуудын адил борлуулалтаас шимтгэл авах бус, орлогыг автоматаар шууд борлуулагчийн дансанд шилжүүлдэгт оршино. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн гол мөрөөдөл болсон “хямд, хурдан, ил тод” зарчим бүрэн хэрэгжиж байна.

Үүнийг дагаад хэрэглэгчийн туршлага ч шинэ түвшинд гарч байна. Жишээ нь, хиймэл оюун барааны зургийг студийн чанартайгаар боловсруулж, тайлбар бичдэг. Энэ нь маркетингийн баггүй жижиг бизнесүүдэд хүртэл өрсөлдөх давуу талыг бий болгоно. Мөн хямдрал, купон, бэлгийн карт, 1+1 гэх мэт урамшууллын бүх төрлийн хэрэгслийг удирдах боломжтой бөгөөд дэлгүүрийн дизайн, барааны ангилал, хэрэглэгч болон ажилтны удирдлага, статистик үзүүлэлт хүртэл нэг дор төвлөрнө.

Түүнчлэн домэйн нэр, веб сервер, автомат төлбөрийн систем (StorePay, PocketZero гэх мэт) зэрэг төлбөрийн дэд бүтцийг хамтад нь санал болгож буй нь бизнесүүдэд онлайн худалдааны “бэлэн экосистем” хөгжүүлж өгч буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, цахим худалдаа хийхийн тулд дэд бүтцийг дахин шинээр босгох шаардлагагүй, шууд эхлэх боломжтой болжээ.

Shop.mn-ийн туршлагаас харвал хиймэл оюун бол зөвхөн технологийн инновац биш, харин бизнесийн шинэ амьдралын хэв маяг руу шилжихэд түлхүүр болж байна. Товчхондоо, интернэтэд холбогдсон, цахим оршихуйгаа бүрдүүлсэн, байгууллагууд дараагийн алхамдаа хиймэл оюуныг ашиглан илүү бүтээлч, илүү үр ашигтай, хэрэглэгч төвтэй бизнесийг бүтээх, урьд хожид төсөөлж ч байгаагүй боломж гарч ирлээ.

“Датаком” шиг компаниудын энэ чиглэлд хийж буй шинэчлэл зөвхөн Монголын бизнесийн зах зээлд бус, цаашид бүс нутгийн өрсөлдөөнд чухал давуу тал бий болгох суурь болж буйг Г.Энхболд захирал ярьж байлаа. 

Тогтвортой манлайлал

img-9

Өөрийн багийг удирдахад Г.Энхболд “шударга, ил тод” зарчмыг баримталдаг. Хүнд сурталгүй шийдвэр гаргах, эрүүл зөв уур амьсгал бүрдүүлэх нь түүний манлайллын хэв маяг.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө шинэхэн дипломтой залуу нэгэн сонинд нийтлэгдсэн ажилд авах зар харжээ. Тэр үед Монголд мэдээллийн технологийн чиглэлийн боловсрол, гарын авлага тун хомс байв. Гэвч хоёр компьютерыг хооронд нь хэрхэн холбодог тухай сониуч зан, интернэтэд холбогдохоос илүү “цаад бүтэц”-ийг нь ойлгох хүсэл нь түүнийг “Датаком”-ын хаалгыг тогшиход хүргэсэн юм. Энэ бол өнөөдрийн “Датаком”-ын гүйцэтгэх захирал Г.Энхболдын эхлэл байлаа.

1999 онд сүлжээний инженерээр карьераа эхэлсэн тэрээр системийн администратор, ахлах инженерээр дамжин 2008 онд гүйцэтгэх захирлын суудалд хүрсэн. Өнөөдөр бол тэр 22 дахь жилдээ байгууллагадаа тасралтгүй ажиллаж буй нэгэн. “Нэг сонирхсон зүйлээ хэзээ ч орхидоггүй, заавал ард нь гарч байж санаа амардаг” гэсэн өөрийн зарчим түүнд мэргэжлийн тогтвортой байдал, манлайлагчийн үнэт чанарыг бий болгожээ.

Энхболдын амьдрал бол Монголын мэдээллийн технологийн хөгжлийн түүхтэй зэрэгцэн бичигдсэн замнал. 2000-аад оны эхэнд тэрээр Монголын анхны домэйн нэрийн сервер болон веб серверүүдийг хөгжүүлж, бусад улсын инженерүүдтэй ижил түвшинд ажиллахын тулд англи хэл дээрх гарын авлагыг уншиж, судалж байв. Тэр үеийн туршлага нь өнөөгийн .MN домэйн нэрийн бүртгэлийн системийн суурь болжээ.

Өөрийн багийг удирдахад Г.Энхболд “шударга, ил тод” зарчмыг баримталдаг. Хүнд сурталгүй шийдвэр гаргах, эрүүл зөв уур амьсгал бүрдүүлэх нь түүний манлайллын хэв маяг. “Манайхаас гарсан ажилтан эргээд ажилдаа буцаж оръё гэвэл би хэзээд нээлттэй байдаг. Учир нь багийн уур амьсгал зөв байхад гүйцэтгэл шууд өөрчлөгддөг” гэж тэр өгүүлдэг.

Түүний хувийн онцлог бол үнэнч шударга, махруу зан. Нэг барьж авсан ажлаа дуусгахгүй орхидоггүй, гарц шийдэл олох хүртлээ явдаг. Энэ зарчим нь зөвхөн техникийн шийдлүүдийг бүтээхэд бус, компанийн соёлд ч нэвт шингэжээ.

Тагууд: бизнес загварДатакомДижитал шилжилтхарилцаа холбоо

Санал болгох:

img-10
Байгууллагад тулгардаг сүлжээний асуудалд цэг тавилаа
AI агентуудын эрин Монголд: Data & Analytics Forum 2025
AI агентуудын эрин Монголд: Data & Analytics Forum 2025
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00