BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хятад улс экспортын татвараа нэмээгүй

Эрээний карго зууч нар татвараа монголчуудаар төлүүлэх гэж оролдож байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-13
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter
БНХАУ экспортын татвараа нэмлээ гэх цуу сошиалд орчинд гарчээ. Гэвч ийм шийдвэр гараагүй, айх зүйл байхгүй гэдгийг экспертүүд, холбогдох яам ч хэллээ. Ямар учраас ийм яриа гарсан талаар Дорнын түншлэл бизнесийн зөвлөлийн зөвлөх Б.Дашравданаас тодрууллаа.

БНХАУ-д экспорт хийж буй компаниудыг НӨАТ-ын алдагдалд оруулахгүйн тулд тухайн бүтээгдэхүүнээс хамаараад 9-13 хувиар НӨАТ-ыг буцаан олгодог. Гэхдээ экспортын эрхгүй жижиг үйлдвэрлэгч нар бараа, тоног төхөөрөмжөө экспортлохын тулд худалдааны зуучийн компаниудаар дамжуулан, том үйлдвэрлэгчийн нэрийг ашиглаж жижгүүдийн үйлдвэрлэсэн бараа, тоног төхөөрөмжийг Монгол руу экспортолж, татварын хөнгөлөлт, түүний дотор НӨАТ-ын буцаан олголт авдаг тохиолдол түгээмэл байдаг. Заримдаа НӨАТ, ААНОАТ-ын хөнгөлөлт нийлээд бүр 13 хувиасаа ч илүү байдаг бараа, бүтээгдэхүүн ч бий.

Тиймээс жинхэнэ үйлдвэрлэгчийг тогтоох, татвараас зайлсхийх байдлыг зогсоох үүднээс өнгөрсөн зун буюу долоодугаар сарын 7-нд хуулийн энэ цоорхойг хаах шийдвэр Хятадын засгийн газраас гарч, ААНОТ-ын урьдчилсан төлбөрийн шаардлагаа чангаруулсан. Ингэхдээ 10 дугаар сарын нэгэн хүртэл үйл ажиллагаагаа цэгцлэх хугацаа өгсөн юм.

Ингэснээр Эрээнд байдаг, голдуу өвөр монголчуудаас бүрдсэн худалдааны зууч нар татварын хөнгөлөлтөөс ашиг гаргах боломжгүй болж, зөвхөн зуучийн үйл ажиллагаанаасаа л ашиг олох хэрэгтэй болсон.

Тодруулбал, “Итгэмжлэгдсэн экспорт”-ыг дэмжихийн тулд бодит үйлдвэрлэгч эсвэл худалдагч экспортын орлогыг өөр дээрээ бүрэн мэдүүлнэ, харин агент нь зөвхөн үйлчилгээний төлбөрийн орлогоо мэдүүлнэ гэсэн дүрэм үйлчилж эхэлсэн. Гол  ялгаа гэвэл өмнө нь үйлдвэрлэгчийн орлого зарлагдахгүй байж болдог байсныг хааж байгаа хэрэг.

Гэвч монголчуудтай харьцдаг, Эрээн дэх худалдааны зууч нар гурван сарын хугацаанд ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй. Тиймээс өнөөдөр алдагдлаа, түүний дотор ААНОАТ-ын 25 хувиа төлснөөс үүдэж буй алдагдлаа Монголын импортлогчдоос гаргаж авахын тулд экспортын нэмсэн мэт яриа гаргаж, зуучлах хөлсөө нэмэх зэрэг үйлдэл гаргаж байна. Ялангуяа, Хятадад энэ жил Ургацын болон Улс байгуулсны баяр нь давхцаж өмнөхөөс олон хоног амарснаас шалтгаалж хил дээр түүвэр ачааны бөөгнөрөл үүссэн.

Хэдийгээр энэ нь Монголын импортын худалдаанд нөлөөлөх ч, тэгтлээ сандрах зүйл байхгүй.

Яагаад гэвэл, Хятад улс экспортын татвараа нэмээгүй, харин энэ нь Эрээнд байгаа хэсэг худалдаачны зууч нарын биднээс алдагдлаа нөхөж авах гэсэн нэг удаагийн оролдлого төдий.

Харин монголчуудын хувьд баталгаагүй энэ мэтийн зуучлагчдаас илүү буух эзэн, буцах хаягтай худалдааны зууч компаниудтай хамтарч ажиллах хэрэгтэй гэж зөвлөх байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: БНХАУтатварэкспорт

Санал болгох:

img-7
Газрын ховор элементийн драм
Reuters:  Хятадын Монголоос импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо
Reuters: Монголоос Хятадын импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00