2024 оны сүүл гэхэд интернэтэд нийтлэгдэж буй хиймэл оюунаар бичигдсэн нийтлэлийн тоо хүний гараар бүтээсэн нийтлэлийн тооноос давжээ. Гэвч сонирхолтой нь энэ өсөлт 2024 оны таван сараас хойш саарч эхэлжээ.
ChatGPT анх 2022 оны арваннэгдүгээр сард олон нийтэд нээгдсэн даруйдаа бизнесийн ертөнцийг доргиосон. Үүнээс хойш компаниуд хиймэл оюуныг хүний хөдөлмөрийг орлуулах нэг том зэвсэг гэж үзэж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр, Google хайлт, сошиал сүлжээ, зар сурталчилгааны бүх сувгаар илүү хямд зардлаар илүү их агуулга гаргах шинэ стратеги түгэн дэлгэрсэн билээ.
MIT-ийн судалгаагаар хиймэл оюуны бүтээсэн контентийн чанар хүнийхээс ялгагдахгүй, заримдаа бүр илүү байдаг бол Originality.ai судалгаагаар хүмүүсийн олонх нь нийтлэлийг хиймэл оюун эсвэл хүн бичсэн эсэхийг ялгаж чаддаггүй аж.
ChatGPT-ийн нээлттэй зэрэгцэн хиймэл оюунаар бичүүлсэн нийтлэлийн өсөлт эрс хурдасч, ердөө нэг жилийн дотор нийт нийтлэлийн 39 хувийг эзэлжээ.
Гэвч уг өсөлт 2025 оны дундаас хойш зогсонги байдалд орсон байна. Судлаачид уг үүнийг хиймэл оюунаар бичүүлсэн нийтлэлүүд хайлтын системд (жишээлбэл Google) сайн ажилладаггүйтэй холбон тайлбарлажээ. Тодруулбал, AI контент олон байгаа ч уншигч руу хүрэхгүй байна гэсэн үг юм. Мөн судлаачид 2020–2025 оны хооронд нийтлэгдсэн 65 мянган англи нийтлэлийг CommonCrawl хэмээх дэлхийн хамгийн том веб архиваас санамсаргүй байдлаар сонгожээ. Нийтлэл бүрийг ангилж, 500 үг тутамд “Хиймэл оюун эсвэл хүн” гэж тодорхойлох Surfer-ийн илрүүлэгч алгоритмыг ашигласан байна. Уг судалгаагаар хүний бичсэн нийтлэлийг хиймэл оюун бичсэн гэж андуурах магадлал 4.2% байсан бол GPT-4o загвараар бичигдсэн нийтлэлүүдийн 99.4%-ийг зөв тодорхойлжээ.
Өнөөдөр ChatGPT, Claude, Gemini зэрэг систем өдөр бүр сая сая үг бичиж, блог, мэдээ, бүтээгдэхүүний танилцуулга, гарчиг бүрийг бүтээж байна. Гэвч эдгээрийн дийлэнх нь Google, ChatGPT зэрэг том платформын хайлтад төдийлөн гарч ирдэггүй. Тэгэхээр “жинхэнэ” контент одоо ч хүний гараар дамжиж байна гэсэн үг.
Учир нь олон хүн хиймэл оюуныг зөвхөн анхны хувилбар гаргахдаа ашиглаж, дараа нь өөрөө засварладаг аж. Энэ төрлийн “AI+human” нийтлэлүүд бүр илүү түгээмэл байж магадгүй гэж судлаачид дүгнэжээ. Хиймэл оюуны загварууд тасралтгүй сайжирч байгаа учраас ирээдүйд ялгаж таних нь улам хэцүү болох төлөвтэй буй. Интернэтэд өнөөдөр хүний бичсэнээс илүү хиймэл оюунаар бичсэн нийтлэл нийтлэгдэж байгаа ч, уншигчийн итгэл, анхаарлыг татах “жинхэнэ контент” одоохондоо хүний гарт л байна.
Эх сурвалж: graphite.io




