BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Алмаз, соёл, итгэлцлийн түүх

Cymbol Diamonds: Алмаз, соёл, итгэлцлийн түүх

Business.mn   Business.mn
2025-10-22
  Брэндийн түүх, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Заавал гадаадад очиж, өндөр үнэтэй алмазан үнэт эдлэл авалгүйгээр Монголоосоо хавьгүй боломжийн үнээр адил чанартайг авна гэдэг хэн бүхэнд таалагдах нь дамжиггүй. Энэ боломжийг бий болгосон Cymbol Diamonds брэндийн хамт олон сүүлийн үед олон улсын үнэт эдлэлийн дизайнеруудтай хамтран ажиллаж, алмазан бүтээгдэхүүнийхээ загвар, дизайн, хийцийг улам бүр сайжруулсаар байна. 

Алмаз бол зөвхөн үнэт эдлэл бус хүч чадал, мөнхийн хайр, амжилтын бэлгэдэл болдог билээ. Харин энэхүү ховор эрдэнийг монгол хэрэглэгчдэд хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар таниулж, мэдлэг мэдээллийг хүргэж чадсан брэнд бол Cymbol Diamonds юм. Үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргээд зогсохгүй алмазны тухай мэдлэг, соёл, итгэлцлийг түгээж буй нэгэн хүчирхэг жишээ, урам зориг болсон уг брэндийн түүхтэй хамтдаа танилцъя.

Мянган доллараас эхэлсэн оюутны төсөл 

Cymbol Diamonds-ийн эхлэл гайхалтай энгийн боловч зорилго нь тод томруун, бас тун сэтгэл хөдлөм. Тэдний түүх анх оюутны маркетингийн төслөөс эхэлжээ. Америкийн их сургуульд суралцаж байсан оюутнууд 1000 ам.долларын хөрөнгөөр анхны бүтээгдэхүүнээ загварчлан, Америкт үйлдвэрлэж, татан буугдсан дэлгүүрийн үлдэгдэл бүтээгдэхүүнүүдийг худалдан авч хүргэлтээр, эсвэл сургууль дээрээ зарж байсан үе саяхан. Монголд алмазан үнэт эдлэл хэд дахин өндөр үнэтэй, хэрэглэгч, худалдан авагчдад мэдлэг мэдээлэл хомс хүрдэг байсан үед тэд алмазан үнэт эдлэлийн үнийг үйлдвэрийн үнээр зарагдах хэмжээнд буулгаж, хүмүүст алмазны талаар мэдлэг олгохын зэрэгцээ гадаадаас бус эх орноосоо чанартай, найдвартай, үнэ болон загварын сонголттой бүтээгдэхүүн худалдан авах боломжийг бий болгохоор ажиллаж эхэлсэн нь брэндийн анхны амлалт, бас одоо ч урдаа барьдаг томоохон зорилго хэвээр аж.

img-5

Cymbol Diamonds брэнд нь хэрэглэгчдэд зөвхөн гоёл чимэглэл төдийгүй мэдлэг, сонголт, итгэлцлийг өгдөг. Брэндийн логотой ээмэг, бүтээгдэхүүнээр гангарсан хүмүүстэй тааралдах, эсвэл олны танил хүмүүс сүй тавьсан бичлэг, сошиал медиа дахь сторигоо явуулахад нь өөрийн эрхгүй догдолдог болохоо тэд хуваалцсан юм. Хэрэглэгчдэд хамгийн боломжийн үнээр, хамгийн олон сонголттой, өндөр чанартай, зөв дэлгэрэнгүй ойлголттой худалдан авалт хийх боломжийг өгдөг тул тус брэндийн бүтээгдэхүүнээр гангарсан хүнтэй олон таарах вий. Заавал гадаадад очиж, үнэтэй алмазан үнэт эдлэл авахгүйгээр Монголоосоо хавьгүй боломжийн үнээр адил чанартай бүтээгдэхүүн авах боломж гэдэг хэн бүхэнд таалагдах зүйл. Мөн үйлчилгээ бол эдний салшгүй чухал, хайр татам хэсэг. 

Эхний жилүүдэд тулгарч байсан хамгийн том сорилт нь хэрэглэгчдийг алмазан үнэт эдлэлийн талаар мэдлэгтэй болгох алхам байсныг тус брэндийн захирал З.Баяраа бидэнтэй хуваалцсан юм. Хүмүүс алмазан эдлэлийн талаар ташаа мэдээлэлтэй байсны улмаас эхэн үедээ тэд дэлгүүрт орж ирсэн хүн бүрт 1–2 цагийн хичээл зааж буй мэтээр дэлгүүрээ тойруулан үзүүлж тайлбарладаг байж. Харин өнөөдөр Cymbol Diamonds-ийн байнгын үйлчлүүлэгчид зөв ойлголттой, мэдлэгтэй, эргэн тойрныхоо хүмүүст мэдлэгээ түгээдэг болсон нь брэндийн үнэт чанар болжээ.

Бахархам мөчүүд

Nas Daily Монголд ирж, манай улсын эмэгтэйчүүдийн талаар контент хийхдээ Cymbol Diamonds-ийг үүсгэн байгуулсан хүчирхэг эмэгтэйчүүдийг онцолж байсан нь брэндийн багт ихээхэн урам зориг өгчээ. Мөн дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн экспод оролцож байхад байнгын үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд дэмжиж, хамтын ажиллагаагаа дэлхийд тэлсэн нь хамгийн үнэ цэнтэй мөчүүдийн нэг байв.

Брэндийн удирдагчийн хувьд захирал З.Баяраа “Загасыг модонд авируулахгүй, усанд нь сэлүүл” гэх зарчмыг баримтлахыг хичээдэг байна. Багийн гишүүн бүр өөрсдийн ур чадвараа ашиглан бүтээлчээр ажиллах боломжтой, санаачилга гаргах, хамтдаа дэмжих нөхцөл бүрдүүлэх нь түүний ажлын хэв маягийн онцлох тал нь. 

“Миний хувьд чиглүүлж, зөвлөх л үүрэгтэй төдий. Харин багийнхан маань санаачилгатай чин сэтгэлээсээ, хамтдаа бие биеэ дэмждэг, эрч хүчтэй залуучууд байдаг. Бид хуруугаа уншуулж, цагаа бүртгүүлдэг системээр бус үр дүнд төвлөрч ажилладаг. Ачаалал ихтэй үеүдэд бүгд хамт дайрч ороод, ажил багатай цагууддаа аль болох таатай, тухтай байж, чөлөөтэйгөөр ажлаа хийхийг хичээдэг. Ийм мөрөөдлийн юм шиг сайхан хамт олонтой болохоор би маш азтай хүн дээ. Харин эсрэгээрээ хааяа би “Надад нэг санаа байна” гэж орж ирээд багийнхныгаа ‘айлгах’ удаа олон”. 

 

1 of 2
- +
img-6
img-7

Анхны дэлгүүрээ нээх, байршлаа зөв сонгох, гадаадад худалдаалах, салбар нээх, зөв хүмүүстэй хамтарч ажиллах, зөв баг бүрдүүлэх, зөв үйлдвэртэй гэрээлэх, зөв бүтээгдэхүүнүүдээ авчрах гээд алхам бүр дээр цаанаасаа л учрал нь зөв таардаг байсныг тэрбээр мөн нэмж дурдсан юм. Зарим томоохон шийдвэрийн тухайд эрсдэлтэй ч гэсэн зөв тооцоолж, зөв шийдвэрүүд гаргаж байсан нь тэдний амжилтад их нөлөөлжээ.

“Миний Баяраа гэдэг нэрийг гэр бүлдээ баяр баясгалан авчирч байгаарай хэмээн бэлгэдэж өвөө маань өгсөн гэдэг. Тийм ч болохоор миний амьдралын утга учир бусдад баяр баясгалан авчрах гэж би боддог. Хүн болгонд өдрийн 24 цаг оногддог. Үүний найман цагийг дуртай ажилдаа, найман цагийг хайртай гэр бүлдээ, үлдсэн найман цагийг амар амгаландаа зарцуулахад аз жаргалтай байна гэдэг дээ. Үүнтэй адил манай хамт олон ч гэсэн орж ирсэн хэрэглэгч бүрд аз жаргалыг түгээнэ гэсэн философитой ажилладаг”.

Алмазны гайхамшиг хийгээд онцлог

Алмаз чулуу дэлхийн гүнд, өндөр темпратурт, өндөр даралтад нэг тэрбум жил урган бий болдог гайхалтай чулуу учир бат бөх, мөнхийн хайр, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болдог билээ. Алмаз өөрөө муу муухай энергийг цэвэрлэж, эзэндээ халдаадаггүй ч гэгддэг.

“Алмазаа зүүгээд явж байхад цаанаасаа л зөв сайхан энерги мэдрэгдэж, хүч чадал ундраад байдаг”.

Cymbol Diamonds-ийн бүх бүтээгдэхүүн Америкт үйлдвэрлэгддэг бөгөөд монгол уламжлал, соёлыг орчин үеийн дизайнтай хослуулсан нь тэдний өвөрмөц онцлог юм. Тухайлбал, Монголын хатан сүйх хээг алмазан бөгжний галерей хэсэгт шингээсэн загвар нь оюуны өмчөөр хамгаалагдсан, трэнд болж буй өвөрмөц бүтээл юм.

 

1 of 3
- +
img-8
img-9
img-10

Байгалийн алмазыг олборлоход маш их зардал, цаг хугацаа ордог бөгөөд бүх олборлосон чулууны 20 хувь нь л үнэт эдлэлийн зэрэглэлийн чулуу байдаг бoл үлдсэн 80 хувь нь үйлдвэр, тоног төхөөрөмжид ашиглагддаг байна. Харин алмаз эрдэнийн өөрийнх нь кристалыг авч, байгальд өрнөдөг процессыг лабораторийн аргаар, хямд өртгөөр ургуулсныг лабораторийн алмаз буюу ургуулсан алмаз гэдэг. Моиссанит чулуу нь солироос гаралтай, алмазтай маш төстэй харагддаг боловч бүтцээрээ өөр, хатуулаг чанараараа хамгийн дөхөж очдог, алмазнаас илүү солонгорсон туяатай чулуу бөгөөд “оддын алмаз” гэж нэрлэгддэг байна. Лабораторын алмазтай адилхан ургуулж гаргадаг учраас төөрөгдөл үүсэх тохиолдол олонтаа. Иймд энэ мэт мэдлэг мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хүргэх нь Cymbol Diamonds-ийн эрхэм зорилтуудын нэг аж.

Ирээдүйн зорилго ба олон улсын зах зээл

Cymbol Diamonds Монголдоо шилдэг, шинэлэг загваруудыг санал болгохын зэрэгцээ олон улсын зах зээлд өргөжихийг зорьж байна. Хамгийн сүүлийн үеийн алмаз шалгагч (тестлэгч), загварын сонголтоо бодитоор туршиж үзэж болох шийдэл, алмазыг зах зээлийн үнээр шууд худалдан авах боломжтой захиалгын системийг нэвтрүүлж буй. Мөн сүүлийн үед мөн олон улсын үнэт эдлэлийн дизайнеруудтай хамтарч ажилладаг болсноор загвар, дизайн, хийц улам бүр сайжирсаар буй. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “цуст алмаз”-аас ангид, ёс зүйтэй олборлосон алмаз, үнэт чулууг хэрэглэгчдэд хүргэдэг итгэлт брэнд юм. Cymbol Diamonds анх Монгол дахь Америкийн их сургуулийн оюутнуудын төсөл хэлбэрээр эхэлж байсантай холбогдуулан AUM-д элсэн сурч буй оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгийн санд болон бизнес эхлүүлэхээр зорьж буй оюутнуудын стартап бизнесүүдэд жил болгон хөрөнгө оруулсаар иржээ.

Үүний зэрэгцээ Cymbol Diamonds нь зөвхөн үнэт эдлэлийн брэнд төдийгүй Монголд алмазны соёлыг түгээж, хэрэглэгчдэд мэдлэг, итгэлцлийг бий болгож буй нэгэн хүчирхэг брэнд. Энэхүү брэндийн түүх нь зориг, инновац, бүтээлч сэтгэлгээний жишээ төдийгүй, Монгол дахь бизнесийн амжилтын гэрч болж байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: Брэндийн түүхүнэт эдлэл

Санал болгох:

A man wearing traditional patterned maroon Mongolian attire stands outdoors, with historical and modern buildings visible in the background.
Өв соёлоо түгээх “торгон аялал”
A woman with shoulder-length dark hair, wearing a black blazer and light-colored top, stands indoors with colorful blurred objects and modern decor in the background, smiling confidently like a model for Таныг хүндэтгэх гутлын брэнд.
Таныг хүндэтгэх гутлын брэнд
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00