BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Боломжгүйг боломж болгож буй логистикийн шинэ үе

“Эймид Ложистикс” ХХК-ийн Тээвэр логистикийн газрын захирал Ж.Самдандэлэг

Боломжгүйг боломж болгож буй логистикийн шинэ үе

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-10-27
  ложистик, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Далайд гарцгүй Монголын эдийн засгийг хөдөлгөж, тогтвортой байдлыг хангадаг гол салбаруудын нэг бол логистик. Уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл гээд бүх салбарын амжилт тээврийн зохион байгуулалтаас шууд шалтгаалдаг. Мөн логистикийн сүлжээ олон мянган ажлын байрыг бий болгож, дэд бүтцийг шинэчлэх, технологийн дэвшлийг нутагшуулах хөшүүрэг болдог. Ийм ч учраас технологи, дата мэдээлэлд тулгуурласан цогц үйлчилгээг эрхэмлэн ажилладаг “Эймид Ложистикс” ХХК-ийг энэ удаа онцолж байна. Тус компанийн Тээвэр логистикийн газрын захирал Ж.Самдандэлэгтэй хийсэн ярилцлагаар тэдний гол чиглэл, салбарын орчин, ирээдүйн зорилгын талаар хөндлөө.

Хосолсон тээврийн шийдэл, олон улсын хамтын ажиллагаа

“Эймид Ложистикс” ХХК 2023 онд олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тэд зөвхөн импорт, экспортын чиглэлээр хязгаарлагдалгүй, дамжин өнгөрөх тээврийн цогц үйлчилгээг санал болгож, ачаа хадгалалт, дотоод хүргэлт, гаалийн бүрдүүлэлт зэрэг нэмэлт үйлчилгээг ч давхар үзүүлж байна.

Одоогоор тус компани төмөр зам, авто замын тээвэр хосолсон сүлжээгээр ажиллаж, Монголын төмөр зам ТӨКК, Улаанбаатар төмөр зам, Тавантолгой төмөр замтай гэрээ байгуулан ажиллаж буй.  Мөн онцлоход ОХУ-ын Наушки өртөөнөөс МТЗ-ийн  шинэ төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс бусад төрлийн ачааг анх удаа Өмнөговь аймгийн Цогтцэций өртөө хүртэл зохион байгуулж байжээ, одоо ч  уг дэд бүтцийг ашиглан Цогтцэций өртөөгөөр дамжуулан ачаа тээврийг өмнө болон баруун аймгууд руу авто болон төмөр замыг хослуулан тээврээр харилцагчийн хүссэн цэгт хүргэж байгаа аж. 

Дэд бүтэц, хамтын ажиллагааны энэхүү суурь нь “Эймид Ложистикс”-ийг зах зээлд богино хугацаанд хурдацтай өсөх нөхцөлийг бүрдүүлж, ачаа тээврийг хосолсон маршрутаар үр ашигтай зохион байгуулах боломжийг нээснийг  Ж.Самдандэлэг ярилцлагын үеэр онцолж байлаа. Мөн тэрбээр “Манай хамт олон чанарыг нэн тэргүүнд тавьж, олон улсын стандартад бүрэн нийцсэн, даатгагдсан ачаа тээврийн үйлчилгээг харилцагчийн хэрэгцээ, шаардлагад тохируулан түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна. Дэлхийн аль ч өнцгөөс ирсэн ачааг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх чадамжтайгаар бид ажилладаг” хэмээв. 

Тэд олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээг цогцоор нэвтрүүлж, харилцагч бүрийн онцлогт тохируулан төрөл бүрийн тээврийн шийдлийг санал болгож буй. Цаашид ч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй шинэ суурьшлын бүс байгуулах төсөл болон зам тээврийн дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан логистикийн сүлжээгээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, бүх төрлийн бараа, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг ачааг заавал Улаанбаатарт хүлээн авч гаалийн бүрдүүлэлт хийсний дараа орон нутаг руу түгээх бус, Замын-Үүд, Сүхбаатар, Гашуунсухайт, Сайншанд зэрэг аймгийн төвүүдэд гаалийн баталгаат агуулах байгуулж, эдгээрээс бусад аймгийн худалдааны төв рүү шууд түгээх систем хөгжүүлэх зорилт тавьсан байна.

img-5

Дата бол логистикийн гол хүч

Ж.Самдандэлэгийн хэлснээр тээвэр зууч, логистикийн салбарын онцлог нь мэдээллийн урсгалд тулгуурладаг учраас өдөр бүрийн дата мэдээлэлд суурилсан судалгаа, тооцоог тасралтгүй хийх шаардлагатай байдаг аж. Иймээс тэд зөвхөн тээврийн бүртгэл, харилцаа холбоогоо дижиталжуулахаас гадна мэдээллийн судалгаанд тогтмол хөрөнгө оруулж, байгууллагын дотоод урсгалд ERP систем нэвтрүүлжээ. Ингэснээр мэдээллийн урсгал болон ажлын процессыг автоматжуулж, илүү шуурхай, ил тод, цогц уялдаа холбоотой болгосон байна.

ERP систем нь бүх үйл ажиллагааг нэгдсэн системд төвлөрүүлснээр цаг, зардал хэмнэхээс гадна алдааг бууруулж, үр ашгийг өсгөдөг. Мөн хүний оролцоотой хийгддэг ажлууд (баримт бүрдүүлэлт, тайлан тооцоо, захиалгын баталгаажуулалт) автомат болдог тул ажилтнуудын ачаалал буурч, илүү үнэ цэнтэй ажлуудад төвлөрөх боломж бүрддэг. Ингэснээр процессын үед тохиолддог мэдээллийн зөрүү зэрэг алдаа эрс буурч, нэгж бүрийн уялдаа сайжирдаг юм байна. 

E-tracking системээр хэрэглэгчид захиалгаа бодит цагийн горимоор хянах боломжтой

Харин харилцагчдын захиалгыг илүү хурдан хүргэхийн тулд тэд тээврийн замналыг оновчтой төлөвлөж, агаар болон авто тээвэр хосолсон шийдлийг боловсруулж, агентын сүлжээгээ өргөтгөжээ. Онцлоход тэд E-tracking системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид захиалгынхаа байршил, хугацаа, хүргэлтийн горим зэрэг мэдээллийг бодит цагийн горимоор хянах боломжтой болсон аж. .

Мөн тээврийн урсгалын давтамжийг нэмэгдүүлэх үүднээс агуулахын түгээлт болон агентын сүлжээг байгуулж, логистикийн системээ өндөр түвшинд уялдуулан, тогтсон үнэ тариф бүхий тээвэрлэлтийн хуваарьтайгаар ачаа тээврийн урсгалыг илүү оновчтой зохион байгуулан ажиллаж буй.

Боломжгүй зүйл гэж үгүй 

Логистикийн бизнес ил тод, шуурхай байх зарчимд тулгуурладаг. Хэрэглэгчийн ачаа гэмтэлгүй, хугацаандаа хүрэх нь энэ салбарт ажиллаж буй хэн бүхний чанд сахидаг зарчим.

“Эймид Ложистикс” компанийн хамт олон тогтмол 24 цагийн горимоор ажиллаж, харилцагч болон гадаад агентуудтайгаа байнгын холбоотой байснаар цаг алдагдлын эрсдэлийг тухай бүр хааж, замд яваа ачаа гацах, товлосон хугацаанаас хоцрох нөхцөлийг таслан зогсоож чаджээ.

Үүний нэг тод жишээ нь 2023 оны арваннэгдүгээр сард тэд БНХАУ-аас Монголын шинэ жилийн ёслолын буудлагын салют буюу нэгдүгээр зэргийн ангиллын аюултай ачааг тээвэрлэх захиалга авсан ч Эрээн, Гашуунсухайт, Ханги, Бичигт зэрэг Хятадын хил, гаалийн боомтуудаар нэвтрүүлэх боломжгүй байжээ. Тэд үүнд шинэ шийдэл боловсруулж, уг ачааг Хятад улсаас Оросын нутгаар дамжуулан Монголын хойд хил болох Алтанбулаг боомтоор нэвтрүүлж, харилцагчийн агуулахад бүрэн бүтэн, хугацаанд нь хүргэж хүлээлгэн өгч чадсан байна. Энэ нь тэдний зүгээс логистикийн өндөр эрсдэлийг хариуцлагатай удирдаж, олон улсын дүрэм журамд нийцүүлэн шинэ замнал боловсруулж, асуудлыг сааталгүй шийдвэрлэж буй мэргэжлийн чадамжийн тод жишээ юм.

Хүн төвт бодлого 

“Эймид Ложистикс” шударга ёс зүй, хариуцлага, хүндэтгэл, хамтын хүч, бүтээгч хандлага гэх таван үнэт зүйлд тулгуурлан ажилладаг хамт олон. Эдгээр нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны суурь болж, олон улсын зах зээлд тогтвортой, найдвартай, харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. 

 Бид залуу үеийн ажиллах хандлагад нийцсэн орчныг бүрдүүлж, урт хугацааны тогтвортой карьерын суурь бүрдүүлж байна.

img-6

Мөн тус компани ажиллах орчноо илүү хүн төвтэй байлгах зорилгоор олон бодит арга хэмжээг хэрэгжүүлжээ. Жишээлбэл, ажилтнууддаа уян хатан ажлын цагийн хуваарь олгосноор тэд өглөөний 09:00-10:00 цагийн хооронд ажилдаа ирж, оройн 17:00–18:00 цагийн хооронд тарах боломжтой болсон байна. Цаг бүртгэлийг хянаж, шахаж шаарддаггүй бөгөөд ажлын үр дүнд суурилан үнэлдэг аж. Гол нь ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, тав тухыг хангах үүднээс оффистоо ширээний хөлбөмбөг, дартс, амралтын өрөө зэрэг орчныг бүрдүүлж, автомашины зогсоолын асуудлыг шийдсэн. Үүнээс гадна долоо хоног бүрийн баасан гарагт “Хуваалцах цаг” (Share time) буюу мэдлэг солилцох цагийг тогтмол зохион байгуулж, хамт олны уур амьсгал, харилцааг илүү нягт болгон, залуус бие биеэсээ тасралтгүй суралцах орчныг бүрдүүлжээ. Энэ талаар Ж.Самдандэлэг “Бид ажилтнуудаа зөвхөн нэг ажлын байртай байлгах бус, харин өсөж дэвших, өргөжин хөгжих, урт хугацааны тогтвортой карьерын орчныг бүрдүүлэхийг зорьдог. Иймээс шинэ үеийн залуусын хандлага, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, түүнд нийцүүлэн алхахыг чухалчилдаг” хэмээн тайлбарлаж байлаа.  

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: тээвэр зууч

Санал болгох:

A group of people stands in front of a purple banner at the Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо ‘Ложистикс Форум 2024’. They are dressed in formal attire, smiling at the camera, with a model airplane featured on the banner.
‘’Ложистикс Форум 2024’’: Салбарын хөгжлийн сорилт ба шийдлүүд
Нүдний шил, алаг пиджак өмссөн хүн амжилттай энтрепренер мэт харагдах бөгөөд энгийн дэвсгэр дээр камер руу инээмсэглэнэ. - Business.MN
Ландбридж ХХК: Тээвэр зуучийн салбарт дижитал шилжилтийг ингэж хийв
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00