BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд

Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-11-05
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

ХААН Банкнаас Жижиг дунд бизнес  эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “Бизнесийн эргэн тойронд” цахим товхимлыг сар тутам бэлтгэн хүргэж байна.

📊 Бизнесийн цаг агаар

Монгол дахь эдийн засгийн эрх чөлөө

💡Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь хүмүүс, бизнесүүд өөрсдийн хөдөлмөр, хөрөнгө, санаачилгаа чөлөөтэй ашиглаж зах зээлд оролцох боломжтой эсэхийг хэмждэг ойлголт юм. Өөрөөр хэлбэл, та бизнес эхлүүлэх, худалдаа хийх, хөрөнгө оруулахдаа төрийн хэт их хяналт, саад бэрхшээлтэй тулгардаг уу, эсвэл шударга өрсөлдөөн, тогтвортой дүрэм журмын дунд ажиллаж чаддаг уу гэдгийг харуулдаг үзүүлэлт.

Тэгвэл Heritage Foundation байгууллагаас гаргасан 2025 оны тайлангаар Монгол Улс 62.6 оноо авч, дэлхийн хэмжээнд 74-т, Ази–Номхон далайн бүсийн 39 орноос 13-т эрэмбэлэгджээ. Үүгээрээ манай эдийн засаг “дунд зэрэг чөлөөтэй” буюу moderately free ангилалд оржээ. Сүүлийн таван жилд Монголын оноо бага зэрэг хэлбэлзэж ирсэн ч 2025 онд өмнөх жилээс хоёр оноогоор өсжээ.

Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтүүд
img-5
Эх сурвалж:Heritage Foundation, Economic Freedom Index

Манай улсад анх удаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй таатай мэдээ байна. Эдийн засгийн эрх чөлөө өндөр байх тусам хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажил эрхлэлт сайжирч, хүмүүсийн амьдралын чанар дээшлэх хандлагатай байдаг. Харин эрх чөлөө бага байх тусам бизнесүүдэд саад их гарч, авлига нэмэгдэж, өрсөлдөөн сулран, эцсийн дүндээ эдийн засгийн өсөлт удааширдаг.

Heritage Foundation байгууллага улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг дараах дөрвөн бүлэгт хуваасан 12 үндсэн шалгуураар хэмжиж, жил бүр тайлан гаргадаг.

•       Хууль дээдлэх ёс (Rule of Law)

•       Засгийн газрын хэмжээ (Government Size)

•       Зохицуулалтын үр ашиг (Regulatory Efficiency)

•       Зах зээлийн нээлттэй байдал (Open Markets)

2025 оны Эдийн засгийн эрх чөлөөний индекст хамгийн өндөр оноо авсан улс орнууд бол Сингапур, Швейцарь, Ирланд, Тайвань, Люксембург юм. Эдгээр улс бүгд 80-аас дээш оноотой, “эдийн засгийн хувьд бүрэн чөлөөтэй” буюу free ангилалд оржээ.

🔗Эх сурвалжийг үндэслэн Business.mn тоймлов.

img-6

🎯Старт ап-уудад зориулсан зөвлөмж

Танай байгууллагад хэдэн хүн, хэдэн бот, хэдэн AI ажилладаг вэ?

img-7

Дэлхий даяар байгууллагууд ажилтныхаа бүтээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх давуу талаа бэхжүүлэхийн тулд хиймэл оюуныг дотоод үйл ажиллагаандаа эрчимтэй нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Танай байгууллага ч гэсэн энэ чиг хандлагыг анхаарч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, туршиж үзсэн гэдэгт бид итгэлтэй байна. Сүүлийн үед хиймэл оюуны хэрэглээ шинэ түвшинд хүрч, түүнийг зөвхөн асуулт-хариултын хэрэгсэл төдийгөөр бус, харин бодит ажил гүйцэтгэгч, хамтран ажиллагч хэлбэрээр ашиглах боломж нээгдэж эхэлсэн.

Орчин үеийн ажлын байранд ажилтан, хиймэл оюун (AI) ба робот ажилтнуудын хамтын ажиллагаа байгууллагын бүтээмж, хурд, үр ашгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Давтагддаг механик ажлуудыг автоматжуулснаар ажилтнууд илүү стратеги, бүтээлч чиглэлд төвлөрч, шийдвэр гаргалт илүү оновчтой болдог. Иймэрхүү хосолсон ажлын орчин нь байгууллагын үйл ажиллагааг илүү уян хатан болгож, инновацын шинэ боломжийг нээж өгчээ.

Хиймэл оюуныг ажил хэрэгтээ ашиглах нь өнөө үед сонголт бус, байгууллагын хөгжлийн стратегийн зайлшгүй нэг алхам болж байна.

ERP систем (Байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем) нь байгууллагын бүх үндсэн үйл ажиллагааг (санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, худалдан авалт, бараа материал, үйлдвэрлэл, борлуулалт гэх мэт) нэгтгэн удирддаг програм хангамж юм. Бүх хэлтэс, нэгжийн мэдээлэл нэг төвлөрсөн өгөгдлийн санд хадгалагдаж, мэдээллийг бодитоор солилцдог бөгөөд улмаар давхардал багасаж, шийдвэр гаргалт хурдан болдог.

Нэвтрүүлэх үе шат:

1. Шаардлага тодорхойлох – Ямар процессийг автоматжуулахыг шийдэх

2. Систем сонгох – Тохирох ERP-ийг сонгох (DTS платформоос сонгох боломжтой)

бизнес цэнэг
бизнес цэнэг

3. Тохируулга ба сургалт -Байгууллагад нийцүүлэн тохируулах, ажилтнуудыг сургах

4. Туршилт ба нэвтрүүлэлт – Системийг туршиж, бүрэн ашиглалтад оруулах

Жишээлбэл 💻Хүний нөөцийн систем+ 🤖Хиймэл оюун ухааны бодит жишээг хуваалцъя:

“АПУ” групп компани “GreenHRM” хүний нөөцийн системийг нэвтрүүлснээр байгууллагын хэмжээнд дата мэдээллийн нэгдсэн сан бүрдэж, оновчтой шийдвэр гаргалт хийхэд дэмжлэг үзүүлэх, мэдээ, тайланг цаг хугацаанд нь бэлтгэх боломж бүрдсэн. Үүний зэрэгцээ хүний нөөцийн ажилтан болон нягтлан бодогч нарын механик буюу цаастай зууралддаг гар ажиллагаа багасаж, илүү шийдвэр гаргалтад оролцох боломжтой болжээ. Жишээлбэл, ажилтнууд өөрийн ашиглаж буй төхөөрөмжөөс хүссэн мэдээллээ хялбараар авах, хүсэлт илгээх, асуудлаа цаг тухайд нь шийдвэрлүүлэх боломжтой болсноор тэдний сэтгэл ханамжийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн. Мөн нягтлан бодогч нарын хувьд санхүү, хүний нөөц, татварын системүүдийг уялдуулан холбосноор мэдээллийн урсгал илүү нэгдмэл болж, ажлын үр бүтээмж, хяналтын нарийвчлал эрс сайжирчээ.

Энэ бол ажилтан, хиймэл оюун ухаан болон робот ажилтнууд хамтран ажиллах, хүн болон AI-ийн хосолсон ажлын шинэ орчин юм. Энэхүү шийдэл нь автоматжуулалтад төвлөрөхөөс илүүтэйгээр хүн болон роботын хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулж, тэднийг илүү үнэ цэнтэй, бүтээлч ажилд төвлөрүүлэхэд чиглэсэн бүтээмжийн шинэ арга барил гэж хэлж болно.

Тэгвэл танай байгууллагын AI амбиц юу вэ? — Судлах уу, турших уу, эсвэл?

Бизнес эрхлэгч та бүхэн ERP болон бусад байгууллагын хэрэгцээт системүүдийг ХААН Банкны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахин шилжилтийг дэмжих бизнесийн зээл”-ээр авахыг сонирхвол www.digitalworks.mn вэбсайт болон DigitalWorks гэсэн фэйсбүүк хаягаар холбогдох болон ЕСБХБанкны вендоруудтай танилцаарай.

DigitalWorks компани нь байгууллагуудыг хүний нөөцөө илүү оновчтой удирдаж, бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжих дижитал шийдэл, хэрэгслүүдийг бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 15 жилийн турш хөгжүүлж ирсэн GreenHRM хүний нөөцийн системийн шинэ хувилбарыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, илүү хялбар, ухаалаг, хэрэглэгчдэд ээлтэй байдлаар шинэчлэн боловсруулж байна.

Өсөлтийн түүх

img-10Дархан хотод энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Women in business” арга хэмжээний үеэр “Мөнх ундрам хүнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Уранчимэг тэнд цугласан 150 орчим эмэгтэй бизнес эрхлэгч нарт амжилтын түүхээ хуваалцсан юм.

Анх 2000 онд “Ундрам” талхны цехээ нээж, 2004 оноос “Мөнх ундрам хүнс” ХХК болон өргөжүүлсэн тус компани нь 25 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор 600 гаруй иргэнийг ажлын байраар ханган, тэдний нийгмийн болон хөдөлмөр хамгаалал, тав тухтай ажиллах тал дээр анхаарч ажилласаар иржээ.

Одоогоор өргөн хэрэглээний талх нарийн боов, хүндэтгэлийн тавгийн идээ үйлдвэрлэлийн “Мөнх ундрам хүнс” ХХК болон бялуу, бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэн төвийн бүсийн хэрэглэгчдэд нийлүүлж буй “Энх ундрам хүнс” ХХК /Ундрам бэйкэри/ компаниудыг тус тус эрхэлж байна.

Тус компани орчин үетэйгээ хөл нийлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор ЕСБХБ-ны санхүүжилтээр ХААН Банкнаас олгодог Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих зээлд хамрагдаж, цахилгааны зарцуулалт багатай Итали болон БНХАУ-ын шарах шүүгээ, уур өгөгч буюу хөөлгөгч, зуурагч, талх зүсэгч, ам боогч зэрэг тоног төхөөрөмжүүд худалдан авч, үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Мөн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг ХААН Банкаар дамжуулан авч зоорийн давхар бүхий 4 давхар үйлдвэрийн барилгыг 2025 оны 11-р сард ашиглалтад оруулаад байна.

Түүнчлэн, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас харилцагчдадаа зориулан зохион байгуулдаг, бизнес эрхлэгчдийн хувь хүний болон бизнес эрхлэх ур чадварыг дэмжих сургалт, хөтөлбөрүүдэд соргогоор хамрагдаж, бизнестээ хэрэгжүүлж байна.

🔗Дэлгэрэнгүй сонсох…

☘ Өсөлтөд хөтөлье

📔 Дархан, Сэлэнгэ, Зүүнхараагийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Women in business”-т нэгдлээ

img-11Салбар бүрийн манлайлал болсон эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесийн арга туршлагаасаа хуваалцан, бизнестээ хэрэгтэй мэдлэг мэдээллээр өөрсдийгөө цэнэглэдэг “Women in business” арга хэмжээг ХААН Банк  Дархан- Уул аймагт зохион байгууллаа.

Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхийг сайжруулах, банкнаас олгож буй санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой  тус арга хэмжээнд газар тариалан, хөдөө аж ахуйн гол бүс нутаг Дархан-Уул аймгаас гадна Сэлэнгэ, Зүүнхараагаас нийт 150 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч оролцсон юм.

🔗Дэлгэрэнгүй унших…

🔔Та мэдэх үү?

🚨 Ажлаас гарах үеийн ярилцлага гэж юу вэ?

img-12Ажиллах хүчний хомсдолтой нүүр тулахын зэрэгцээ ажилтны оролт гаралт ихсэж буй энэ цаг үед бизнес эрхлэгч та ажлаас гарч буй ажилтантайгаа уулзаж, учир шалтгааныг нь тодруулахгүй байгаа бол энэхүү зөвлөгөөг заавал уншаарай.

Ажилтан байгууллагаа орхихын өмнө удирдлага эсвэл хүний нөөцийн мэргэжилтэнтэй хийдэг албан ёсны, гэхдээ нээлттэй харилцаанд тулгуурласан яриаг “ажлаас гарах үеийн ярилцлага” буюу exit interview гэдэг. Энэ нь ажилтны туршлага, сэтгэл ханамж, шийдвэрийн шалтгааныг ойлгох, байгууллагын дотоод орчны бодит дүр зургийг гаргахад чиглэдэг.

Энгийнээр хэлбэл, энэ бол ажилтан болон байгууллага хоёрын “салах ёс гүйцэтгэх яриа” юм. Харин зорилго нь өнгөрснийг шүүмжлэх биш, ирээдүйг сайжруулахад оршдог.

Яагаад байгууллагад хэрэгтэй вэ?

Ажилтан гарах нь тухайн компанийн хувьд алдагдал мэт боловч сургалтын том боломж юм.

  • Шалтгааныг ойлгох: Яагаад ажилтан явах болов? Цалин, менежмент, соёл, эсвэл өсөлтийн боломжийн хомсдол байв уу?
  • Соёлыг сайжруулах: Гарах ярилцлагаар илрэх нийтлэг асуудал (жишээ нь, хэт их ачаалал, буруу манлайлал) байгууллагын соёлыг эрүүлжүүлэх эхлэл болдог.
  • Брэндийн нэр хүндийг хамгаалах: Хүнийг хүндэтгэлтэй үддэг байгууллага “сайн ажил олгогч” гэсэн имижээ баталгаажуулдаг.
  • Буцаад ирэхэд нь хаалгаа нээлттэй байлгах: Судалгаагаар Fortune 500 компанийн 15%-д “boomerang employee” буюу буцаж ирсэн ажилтнууд амжилттай ажилладаг гэж үздэг.

Товчхондоо, гарах ярилцлага бол “хүн гардаг, харин байгууллага суралцдаг” мөч юм.

Ажлаас гарах үед ямар асуултууд тавих вэ?

Хүний нөөцийн мэргэжилтнүүд дараах чиглэлүүдээр асуух нь үр дүнтэй:

А. Туршлагын тухай

  • Манай байгууллагад ажилласнаар хамгийн сайн туршлага тань юу байв?
  • Хамгийн хүнд, бухимддаг байсан зүйл юу байсан бэ?

Б. Менежмент ба соёл

  • Удирдлагаас авч байсан дэмжлэгийг хэрхэн үнэлэх вэ?
  • Манай байгууллагын соёлын ямар талуудыг та илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна?

В. Хүний нөөц, урамшуулал

  • Таныг үлдэхэд юу тус болох байсан бэ?
  • Цалин, урамшуулал зах зээлийн дундажтай харьцуулахад танд хэр тохиромжтой байв?

Г. Ирээдүйд зориулсан санал

  • Хэрвээ та хүний нөөцийн захирал байсан бол хамгийн түрүүнд юуг өөрчлөх байсан бэ?
  • Та манай байгууллагыг найз нөхдөдөө ажиллах сайн газар гэж зөвлөх үү?

Ярилцлагыг асуулт-хариултын маягаар биш, харин итгэлцэл дээр тулгуурласан яриа болгон явуулах нь хамгийн үр дүнтэй. Ажилтан “сүүлийн үгээ хэлэх” биш, “сэтгэгдлээ хуваалцах” боломжийг мэдрэх ёстой.

Эх сурвалж: Business.mn

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

Тагууд: бизнесийн эргэн тойронджижиг дунд бизнесХААН Банк

Санал болгох:

img-13
Мөнгөн урсгалын хомсдолоос хэрхэн сэргийлэх вэ?
img-14
Өсөлтөд хөтлөх шинэ зэвсэг: Цахим оршихуй (№34) Бизнесийн эргэн тойронд
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00