Монголд олон компани гэрээний төслийг бүрэн уншилгүй, хуулийн зөвлөхгүйгээр гарын үсэг зурдаг. Гэрээ бол талуудын хоорондын итгэлцлийн баталгаа биш, харин хязгаар. Итгэлцэл байх ёстой ч гэрээ итгэлцлийг хамгаалдаг зүйл. Нөхцөл, хугацаа, үүрэг, торгууль, маргаан шийдвэрлэх журам гэх мэт заалт бүгд таны ирээдүйн асуудлыг урьдчилан хянаж байгаа хэрэг. Интернэтэд дүүрэн “жишиг гэрээний загварууд” бий. Гэвч тэр загвар таны нөхцөл байдалд тохирохгүй байж болно.
Хамгийн их маргаан дагуулдаг заалтууд
- Төлбөрийн нөхцөл — хугацаа, хэлбэр, гүйцэтгэлийн баталгаа тодорхой бус байх.
- Оюуны өмч, контент, программын эзэмшил — хамтын бүтээл хэнд үлдэх нь тодорхойгүй.
- Гэрээ цуцлах нөхцөл — нэг талын санаачилгаар цуцлах боломж, торгуулийн хэмжээ.
- Гэрээний хэрэгжилт, хяналт — “өөрийн зүгээс бүхнийг биелүүлсэн” гэх ерөнхий үгс.
Монголын жижиг дунд бизнесүүд “өмгөөлөгч авах нь үнэтэй” гэж боддог. Гэвч хожим маргаан гарч, шүүхэд очиход тэр зардал 10 дахин өсдөг. Тэгэхээр гэрээ бол амлалт биш, хуулийн хүчтэй баримт бичиг. Тиймээс гарын үсэг зурахын өмнө дараах гурван асуултыг өөрөөсөө асуу:
- Би энэ гэрээг бүрэн ойлгосон уу?
- Хэрвээ нөгөө тал үүргээ биелүүлэхгүй бол би яах вэ?
- Миний эрхийг энэ гэрээ хамгаалж чадаж байна уу?
“Гарын үсэгтээ харам бай” гэдэг нь хард гэж байгаа үг биш. Харин нэг үсэг, нэг заалт ирээдүйд таны хөдөлмөр, өмч, нэр хүндийг хамгаалж чадах эсэхийг нягтал гэсэн үг юм. Учир нь таны гарын үсэг зүгээр нэг тамга биш таны шийдвэр, эрсдэл, итгэлцэл бүгд хадгалагдаж байдаг зүйл.




