BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
“Номад Ложистик” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Сугар

“Номад Ложистик” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Сугар

Оффис дахь амьтны ертөнц

Р.Эрдэнэчимэг   Р.Эрдэнэчимэг
2025-11-14
  Онцлох, Хобби
Share on FacebookShare on Twitter

Таны ажилладаг оффисын нэгээхэн хэсэгт могой цагариглан хэвтэж, аалз тороо сүлжиж, яст мэлхий удаанаар алхаж байна гээд төсөөлөөд үз дээ. Тэд өдөр бүр уулздаг ажлын найз, хамтрагч мэт  ажилдаа ирэхэд угтаж, тарахад тань үдэж өгнө. Зарим хүнд айдас төрүүлж, заримынх нь сониуч занг хөдөлгөх энэ орчин бол улс хооронды тээвэр, зуучийн “Номад Ложистик” компанийн өдөр тутмын ажил амьдралын нэг хэсэг. Энд байгаль, бизнес, хобби гурав хослон оршдог. Энэ удаа тэжээвэр амьтадтайгаа цуг ажилладаг “Номад Ложистик” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Сугарын ертөнцөөр хамтдаа аялъя. 

Ховор, содон амьтанд дурлагч 

Г.Сугар бага байхаасаа л амьтан тэжээх сонирхолтой хүүхэд байж. Нохой, муур, загаснаас авхуулаад аалзыг хүртэл барьж тэжээсэн нь түүний сонирхол хэр гүнзгий байсныг харуулна. Энэ нь явсаар хэзээ нэгэн цагт ховор, содон амьтныг тэжээнэ гэсэн бодлыг тархинд нь суулгасан аж. Тэрхүү боломж сургуулиа төгсөж, ажил мэргэжилтэй болсных нь дараа буюу 2014 онд бүрдсэнээр хэвлийгээр явагч, хүйтэн цуст мөлхөгч амьтдыг тэжээж эхэлжээ. Амьтан тэжээнэ гэдэг хариуцлага. Ялангуяа халуун орны амьтныг манайх шиг сэрүүн уур амьсгалтай улсад тэжээнэ гэдэг амаргүй. Ардын зүйр цэцэн үгэнд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг бий. Үүнтэй ижил тэрбээр эхний ээлжид тэжээх гэж буй амьтныхаа онцлог, амьдрах орчин нөхцөл, хооллолтын тухай нарийн судалж бэлтгэсэн байна.

img-5

Ингээд хоёр жилийн хугацаанд зургаан төрлийн гүрвэл, уутат олби оготно, матар, загас, хоёр төрлийн могойтой болсон. Харин одоо аалз, яст мэлхий, цэнхэр хэлтэй гүрвэл, могой гэхчлэн 10 төрлийн амьтан өсгөж байна. Тэдгээрийн дунд төрөл зүйл дотроо ховор, мөн онцлогтой хэд хэдэн амьтан бий. Тодруулбал, яст мэлхий сонирхогчдын дунд ховорт тооцогддог Red footed төрлийн мэлхий, трантулла аалз, цэнхэр хэлтэй гүрвэлийг дурдаж болох юм. 

img-6Могойн ертөнцөд хөл тавьсан нь 

Манай улсад могой тэжээж, үржүүлдэг хүмүүс цөөнгүй. Гэхдээ 10 жилийн өмнө олон нийтийн дунд энэхүү амьтныг тэжээж болох тухай ойлголт хомс, тэжээдэг хүмүүс ч бараг байхгүйтэй ижил байлаа. Г.Сугар бол тухайн үед могой тэжээж байсан цөөхөн хүмүүсийн нэг төдийгүй одоо ч энэ амьтныг төрөлжүүлэн тэжээж байна. Анх Ази, Европын улс орнуудад  могой тэжээж болдогийг мэдээд илүү сонирхон судалж, мэргэжлийн мөлхөгч судлаач ахаасаа зөвлөгөө аван хоргүй могой тэжээн, туршлага хуримтлуулж, хожим нь албан ёсоор Ball Python төрлийн могойг авчээ.

“Могой тэжээх нь тэр чигээрээ догдлол.

Одоо ч шинэ могой авах бүрдээ догдолж, сэтгэл хөдөлдөг. Анх бол ямар хүндрэл гарах бол гэсэн айдас  байсан. Туршлагагүй учраас савных нь хаалгыг дутуу орхих, үүнээсээ болж алдах тохиолдол ч гарч байлаа” хэмээн дурсамжаа хуваалцлаа. 

img-7Хүн хоббигоо гүнзгийрүүлээд ирэхээр алхам алхмаар аль болох ховор содон зүйлийг эрэлхийлдэг. Монголчууд адуу малыг зүсээр нь таньж, нүдэлдэгтэй ижил мөлхөгч амьтан тэр дундаа, могойнд өнгө их чухал. Дэлхийд тэжээвэр төрлүүдийг генийн селекцээр үржүүлж, байгальд байдаггүй шинэ өнгө, хээ, арьсны төрөл гаргаж авахыг морф гэж нэрлэдэг аж. Түүний хувьд морфоор гаргаж авсан алтлаг лаванда өнгийн Sunfire Lavender Albino төрөл болон харахад бор хэрнээ нарны гэрэлд солонгорч харагддаг Golden Child Reticulated Python, хоёр метр урт  7-8 кг-ийн жинтэй Burmese Python гэхчлэн онцлог, ховор төрлийн могойг тэжээж байна. Энэхүү амьтныг өсгөх нь нохой, муур зэрэг бусад төрлийн амьтан тэжээхээс маш өөр. Хүмүүс ихэвчлэн амьтнаа авчхаад дараа нь яах вэ гэж боддог бол могой тэжээхэд эхлээд орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Халуун орны амьтан учраас амьдрах орчны температур, чийгшил, гэрэлтүүлэг нь байгалийн уур амьсгалтайгаа ойролцоо байх. Зарим тохиолдолд амьд хүнс буюу хулгана, хархаар хооллодог учраас үүнийг ч бодолцох шаардлагатай. Ер нь байгаль эх амьтдын хоол тэжээлийг нарийн тэнцвэрээр зохицуулчихсан байдаг учраас энгийн тахиа, үхрийн мах өгч болохгүй. Тэдний хооллолт байгальд иддэг хэв маягтайгаа уялдах ёстой учраас тусгай зориулалтаар үржүүлсэн хулгана, харх, зарим тохиолдолд жижиг шувуу зэргийг ашигладаг. Энэ нь могойн эрүүл мэнд, хоол боловсруулах системд хамгийн тохиромжтой тэжээл билээ. Тэрбээр могой тэжээж эхлэхээсээ ч өмнө энэ бүгдийг судлан мэдэж зориулалтын орчныг бий болгон, амьтаддаа зориулж тусгай байрыг ч гаргаж өгч байжээ. Мөн багаасаа анзаарсан зүйл бол амьтан тэжээх нь хариуцлага гэсэн ойлголт. Тухайлбал, хүүхэд амьтан тэжээхдээ “Энэ амьтан маань даарч байгаа болов уу?”, “Ядарч байгаа болов уу?” хэмээн санаа тавин хайрлаж, илүү хариуцлагатай болдог. Могой гэхэд байгаль экологийн тэнцвэрийг хадгалдаг нэгэн том бодьгал. Тиймээс тэжээж буй амьтныхаа онцлог, зан характерыг мэдээд авна гэдэг танин мэдэхүйн давхар ач холбогдолтой. Хэдий нохой, эсвэл муур гэх мэт тэжээвэр амьтан шиг хүнд хань болдоггүй ч могойг амраах, нурууг нь тэнийлгэх,  хооллох үед олз руугаа дайрах гэхчлэн үйлдэл нь ихээхэн сонирхолтой байдаг тухай тэрбээр сонирхууллаа. 

img-8Оффисын амьтад 

Могой нь түгээмэл тэжээвэр амьтан биш учраас тэжээгчдийг гэр бүл болон олон нийт янз бүрээр хүлээж авдаг. Заримд нь сонирхолтой санагддаг бол нөгөө хэсэг нь айна. Харин Г.Сугарын гэр бүлийн хүн хоббиг нь хүлээн зөвшөөрч, дэмждэг төдийгүй аюулгүй байдал нэгдүгээрт хэмээн захидаг аж. Хүн өөрийн сонирхлоос болж бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх нь хамгийн чухал гэж үздэг учраас ажлын орчинд амьтдыг тэжээх шийдлээ хамт олонтойгоо нэлээд зөвшилцсөн. Ингээд оффист тодорхой хэмжээний үнэт орчин бүрдэнэ гэдэг дээр санал нэгдэж улмаар амьтдаа авч иржээ.

Одоо “Номад Ложистик” компанийн оффист яст мэлхий, могой, аалз зэрэг амьтан амьдарч байна. Эдгээр амьтан хамт олны уур амьсгалыг дээшлүүлэх, харилцааг бэхжүүлэх зэргээр эерэг нөлөө үзүүлж буй.

Ажилтнуудын хувьд  нэг гэр бүлийн гишүүн мэт үзэж цайны цагаараа тэднийг хооллож, зарим нь халамжилдаг бол уулзалтаар ирсэн зочид амьтдыг харж тодорхой хэмжээгээр тархи, толгойгоо амраагаад авах нь бий. “Манай оффист зочилж буй хүн эдгээр амьтныг жинхэнэ гэж мэддэггүй. Могой гэхэд тэр бүр хөдлөөд байдаггүй учраас холоос харж, ойртож үзээд илүү сонирхдог. Харин зарим нь “Гараад ирэхгүй биз дээ?” хэмээн айдаг. Гэхдээ дийлэнх нь “Барьж үзэж болох уу?”, “Хүрээд үзэж болох уу?” гэж асуудаг. Тэр тоолонд л харьцах боломжийг нь олгодог доо” хэмээв.  

img-9Монголчууд могойг лусын амьтан хэмээн хүндлэн дээдэлдэгтэй холбоотойгоор зарим хүн могой тэжээгчдийн сөргөөр харах нь бий. Үнэндээ тэд зэрлэг байгалиас бус албан ёсны үржүүлэгчдээс ирсэн хүнтэй зэрэгцэн амьдрах чадвартай амьтад юм. Түүний хувьд олон нийтэд өөр төрлийн тэжээвэр амьтад ч байдаг гэдгийг таниулж, байгаль, экологийн талаар ойлголт түгээх зорилгоор одоогоос гурван жилийн өмнө сонирхол нэгт найзуудтайгаа нийлэн “Мөлхөгчдийн өдөрлөг”-ийг зохион байгуулсан билээ. Үнэ төлбөргүй болдог тус өдөрлөгийн үр дүнд жил ирэх тутам сонирхогч, тэжээгчдийн тоо өссөөр байна. Могой тэжээгчдийн тоо гэхэд сүүлийн 10 жилд 100 орчим болжээ. 

img-10Могой тэжээх нь нэг төрлийн бясалгал

Могой бол хүн төрөлхтний түүх, шашин, домог зүйн хамгийн эртний бэлгэдлийн нэг. Нэг талаар, айдас, нууцлаг хүчний төлөөлөл, нөгөө талаар сэргэлт, мэргэн ухаан, амьдралын эргэлтийг илэрхийлдэг. Харин өнөө цагтай холбовол сошиал орчинд зарим хүний дунд “могойн зургийг хуваалцвал аз, хөрөнгө авчирдаг” гэх яриа түгээмэл. Энэ нь магадгүй хүний сүсэг бишрэлтэй холбоотой, эртний итгэл үнэмшлийн нэг хэлбэр биз ээ. Г.Сугарын хувьд могойд тодорхой хэмжээний аура энерги байдаг гэж үздэг. Гэхдээ шууд утгаар бус хүн ажлын хажуугаар сэтгэлээ тайвшруулах зүйлтэй байх нь илүү төвлөрсөн, бүтээлч, урам зоригтой байхад тусалдагтай л холбоотой. 

Хүн ажлын хажуугаар сэтгэлээ тайвшруулах зүйлтэй байх нь илүү төвлөрсөн, бүтээлч, урам зоригтой байхад тусалдаг.

Тиймдээ ч могой тэжээж эхэлснээс хойш ажил, амьдралд нь тодорхой хэмжээний ахиц дэвшлүүд гарч буйг тэрбээр онцлов. Бизнес эрхлэгчдэд цаг гэдэг маш чухал. Могой бол завгүй цагийн хуваарьтай, цагийн менежмент чухал бизнес эрхлэгчдэд тохирсон амьтан гэж хэлж болно. Энэ амьтан  өл маш сайн даадаг тул цэвэр ус, дулаан орчныг нь бүрдүүлчихсэн байхад 7–14 хоногт нэг л удаа хооллох шаардлагатай. Зарим үед бүтэн сар ч хоолгүй байж чадна. Мөн хүйтэн цустай амьтан учир халуун, чийгтэй орчинд үүсдэг нян, халдвар, вирус харьцангуй бага учраас тэр бүр өвдөөд байдаггүй гэхчлэн давуу талтай. Хүн бүрийн дотоод ертөнц өөрийн өнгөтэй. Зарим хүнд аялал, өөр нэг хэсэгт нь урлаг, спорт урам зориг болдог бол Г.Сугарын хувьд байгаль, мөлхөгчдийн ертөнцөөр дамжсан хобби нь бясалгал болж байна. 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: оффисхобби
Нэтворкинг: “Номад Ложистик” ХХК Г.Сугар

Санал болгох:

Цагаан пиджак өмссөн эмэгтэй амин тос савтай лангуун дээр инээмсэглэн зогсож, хуруугаараа зүрхний дохио зангаа хийж байна. Түүний ард цэцэгсийн чимэглэлтэй, дулаан гэрэлтүүлэг бүхий "AROMA" гэсэн бичиг байдаг нь бизнесийн өвөрмөц боломжийг илэрхийлдэг. - Business.MN
Амин тос гэдэг зүгээр нэг үнэртэн бус бизнесийн боломж
“Нарны цирк”-ээс Сөүл хүртэл: Б.Одгэрэлийн түүх
“Нарны цирк”-ээс Сөүл хүртэл: Б.Одгэрэлийн түүх
Р.Эрдэнэчимэг

Р.Эрдэнэчимэг

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00