BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хятадын зарим хот төрөлтийг дэмжихийн тулд хоёр дахь хүүхдэд 40 000 доллар өгч байна

Хятадын зарим хот төрөлтийг дэмжихийн тулд хоёр дахь хүүхдэд 40,000 доллар өгч байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-11-18
  Дэлхийд, Онцлох
Share on FacebookShare on Twitter
Хятадын төр олон арван жил “нэг айл – нэг хүүхэд” гэсэн хатуу бодлого хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр төрийн уриа үүний эсрэг чиглэж “Олон хүүхэд – сайны ерөөл” гэх мэтээр сурталчилж байна. Учир нь улс орны хүн ам зүйн ирээдүйн бүтцэд ноцтой дарамт үүсэж, төрөлт түүхэн доод түвшинд унаад байна.

Төв Хятадын Хубэй мужийн Тяньмэнь хот энэ бодлогын туршилтын талбар болжээ. Хотын төрийн байгууллагууд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн хосуудад 287000 юанийн (40300 ам.доллар) тэтгэмж, гурав дахь хүүхдээ өлгийдсөн айлд 355 000  юанийг орон сууцны татаас хэлбэрээр олгож байгаа нь нэг хүний нэг жилийн дундаж орлого нь 4000 юаниас давдаггүй тус хотын хувьд асар өндөр дүн. Түүнчлэн гэр бүл болж бүртгүүлсэн хосуудад хүртэл мөнгөн урамшуулал олгож, төрсний дараах тэтгэмж, хүүхэд асрамжийн сар бүрийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн.

Энэ арга хэмжээ нь Хятадад төдийлөн түгээмэл бус, төрийн халамж нь залхуурлыг өөгшүүлдэг хэмээн үздэг улс оронд нэн онцгой алхам юм. Гэсэн ч ийм өгөөмөр бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь төрийн айдсыг илтгэнэ. 2016 онд нэг хүүхдийн бодлогыг цуцлахдаа төр төрөлт өсөхийг хүлээсэн бол өнөөдөр Хятадад төрөлтийн түвшин нэг эмэгтэйд нэг хүүхэд болж урууджээ. НҮБ-ын тооцоогоор, хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл Хятадын хүн ам 2100 он гэхэд 50 хувиар буурах аж. Мэдээж энэ нь “агуу гүрэн” болох амбицад нь хүнд цохилт болно.

Тяньмэний туршилт эхний жилдээ тодорхой үр дүнд хүрсэн. 2024 онд хотын нярайн тоо 17% өссөн нь сүүлийн найман жилд анх удаа нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийт Хятадын 6 хувийн өсөлттэй харьцуулахад чамлахааргүй.

Гэхдээ зарим судлаач тэтгэмжийн бодлого урт хугацаанд үр дүнгээ өгөхгүй гэж үзэж байна. Учир нь 2027 оны тавдугаар сараас өмнө төрөх хүүхдүүдэд хамаатай энэхүү тэтгэмжийг авахын тулд Тяньмэн рүү шилжиж буй айлууд цөөнгүй. Түүнээс гадна, өөр нэгэн чухал үзүүлэлт болох гэрлэлтийн тоо Тяньмэнд өсөөгүй, харин ч буурсан хэвээр.

Гол асуудал өөр зүйлд бий. Хятадад нэг хүүхдийг боловсролтой болгох зардал хэт өндөр, ДНБ-тэй харьцуулбал боловсролын зардал Америкийнхаас 50% өндөр байдаг аж. Дээр нь хүүхдээ аймшигтай гэж болохуйц өрсөлдөөнтэй шалгалтын тогтолцоонд бэлдэх ачаалал гэр бүлийн бүх гишүүний цаг, хүчийг сордог. Иймээс тэтгэмж өглөө гээд айлууд олон хүүхэдтэй болох сэдлийг төрүүлэхэд хангалтгүй.

Түүнээс гадна эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн эрсдэл бодитой. Амралт авахад карьер тасалдах, ажлаас халах эрсдэл өндөр хэвээр байгаа нь эмэгтэйчүүдийн төрөх шийдвэрийг боодог хүчин зүйл юм.

Төрөлтийн асуудалд төр илүү идэвхтэй оролцохын хэрээр зарим арга нь ёс зүйн маргаан дагуулж эхэлжээ. Жишээ нь, зарим хотод шинээр гэрлэсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн хяналт шууд хийх, хүүхэд төрүүлэх төлөвлөгөөг утсаар асууж лавлаж байна. Зарим нь илүү олон эмэгтэй рүү залгахын тулд хиймэл оюун бүхий робот дуудлага ашиглаж эхэлсэн нь хэтэрхий эвгүй, бүр эсрэг үр дагавартай гэж шүүмжлүүлж байна.

Эцэст нь, Хятадын өнөөгийн сорилт нэг зүйлийг тод харуулж байна. Төр хязгаарлах, хориглох бодлогоор хүчтэй байж чаддаг ч, харин хүмүүсийг ямар нэг зүйлд нь зоригжуулж, олон хүүхэдтэй болгоход хүчин мөхөстөж байна. Төрөөс өгсөн мөнгө “хүүхэд хийх дур хүслийг” худалдан авч чадахгүй бололтой.

Эх сурвалж: The Economist

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: БНХАУтөрөлтхүн ам

Санал болгох:

img-7
Газрын ховор элементийн драм
Reuters:  Хятадын Монголоос импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо
Reuters: Монголоос Хятадын импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00