BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том цэнхэр араа тойрон ажиллаж буй хүмүүсийн зураг. Нэг хүн зөөврийн компьютертэй тоног төхөөрөмж дээр сууж байхад бусад нь зогсож, харилцаж, багаж хэрэгсэлтэй ажилладаг. Ургамал болон гэрлийн чийдэн нь бүтээлч байдал, багаар ажиллахыг бэлэгддэг. - Business.MN

“IT zone” компанийн маркетингийн автоматжуулалт

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-06-03
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Агуулгад суурилсан маркетингийн стратеги нь хамтрагч түнш байгууллага, компани доторхи болон хэрэглэгчдийн тогтвортой харилцааг бүтээдэг. Агуулгаар эхэлдэг инбаунд маркетингийг “IT zone” компани 2015 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Компанийн маркетингийн алба 2017 оны нэгдүгээр сарын 16-аас эхлэн 21 хоногийн хугацаанд мэдээллийн гүнд нэвтрэх ухаалаг зэвсэг “Tableau BI” үүлэн тооцооллын программыг хэрэглэгчдэд танилцуулж, борлуулсан байна. Эхлээд агуулга /content/ бүтээж хэрэглэгчдийг татжээ. Татсан хэрэглэгчдээ танихын тулд үүлэн тооцооллын зургаан программ /Hubspot, Green CRM, Tableau BI, SurveyMonkey, Google Analytics, Databox/ -ыг ашигладаг.

Агуулгад суурилсан маркетингийн стратеги нь хамтрагч түнш байгууллага, компани доторхи болон хэрэглэгчдийн тогтвортой харилцааг бүтээдэг.

Тэд эхний долоо хоногт “BI нэвтрүүлэх зургаан шалтгаан” болон “Бизнес интелиженс нэвтрүүлэхэд гарч болох есөн алдаа” гэсэн блогийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Үүнийг нийт 85,400 гаруй хүн уншжээ. Олон нийт нийтлэлийг унших гэж дарахад “IT zone” компанийн веб хуудас руу шилжих бөгөөд нэвтэрсэн хүмүүсээс товч асуулга асуух болон 14 хоног үнэгүй демо татах эрх өгсөн.

Үүний дараа буюу хоёр дахь долоо хоногт тэд хэрэглэгчдийн дата мэдээллийг цуглуулж, сургийн анализ хийхэд 85 мянга гаруй хандалтаас 3,200 орчим нь банкны ажилтан болон хүний нөөц, менежерүүд байжээ. Тиймээс тэд дахин “Барклэй банк 20 сая хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн шинжилдэг бэ” , “Валмарт /Walmart/ Хүний нөөцийн дүн шинжилгээг шийдвэр гаргалтандаа ашигладаг” гэсэн блогийг тус тус нийтэлсэн. Хэрэглэгчдийн хувьд эхний долоо хоногтой мөн адил эдгээр блогийг унших гэж дарахад газардах хуудас буюу “IT zone” компанийн веб хуудас руу шилжинэ. Энэ үед маркетерууд болон үүлэн тооцооллын программууд зэрэг ажиллаж хэрэглэгч рүү сураг арчилгаа буюу “Tableau BI” программын үнийн санал болон сануулга и-мэйлийг явуулжээ. Энэ арга нь зөв хэрэглэгчээ татах зорилготой бөгөөд 14 хоногийн хугацаанд 163 шинэ хэрэглэгч бүртгэжээ.

Үүний үр дүнд 21 хоногийн хугацаанд 85 мянга гаруй хандалтаас 11 хэрэглэгчтэй гэрээ хийж чадсан байна.

Харин сүүлийн долоо хоногт сегментэд жагсаалтанд орсон хэрэглэгч рүү хамтран ажиллах саналыг и-мэйлээр явуулах, олон нийтийн сүлжээнд зөв мэдээллээ төлбөртэйгээр сурталчилах болон сонирхож буй хэрэглэгчидтэй борлуулалтын ажилтан уулзах гэсэн ажлыг тус тус хийжээ. Үүний үр дүнд 21 хоногийн хугацаанд 85 мянга гаруй хандалтаас 11 хэрэглэгчтэй гэрээ хийж чадсан байна. Энэхүү агуулгын маркетингийн арга нь “IT Zone” компанийн маркетингийн үйл ажиллагааны зардлыг 15 хувиар бууруулж, компанийн ашгийг 74 хувиар нэмэгдүүлсэн юм. Гэхдээ маркетингийн багийн гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй.

Тэд хэрэглэгчээ татах, таних гэсэн шинэ маркетингийн аргыг хэрэглээд дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд:

  • Сайн агуулга санамсаргүй бүтдэггүй
  • Дангаараа бус “холимог” багийн бүтцээр ажилла /“IT zone” компанийн маркетингийн алба инженер, программист болон маркетеруудаас бүрэлддэг/
  • Ганцхан биш тогтмол хандсан хэрэглэгчийг бүртгэх “Давталт” чухал
  • Тоонд бус өгөгдлийн “Мөн чанар” , давтагдаж буй “Хэв шинж”-д төвлөрөх
  • Бүгдийг бус “Чухал” гэснийгээ “Тогтмол” хэмж, харьцуул
  • Багаараа “Ажигла”, хоорондоо хэлэлц, “Мэдрэмж”-ээ хөгжүүл  



bookzone.mn
Тагууд: автоматжуулалтмаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00