BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үзэгдэх хоол тэжээлийн мэдээлэл, шошго бүхий улбар шар зуушны уут эгнүүлэн тавьсан. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, багц дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Баруун доод талд байрлах жижиг лого дээр "Business.mn. - Business.MN

Хүнсний бүтээгдэхүүндээ хэрэглэгчдийг татах дараагийн алхам юу вэ?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-06-25
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Даяаршлын эрин үед бид дэлхий гэх нэгэн хотод амьдарч буй. Бидний бүхий л хэрэглээ, соёл өөр хоорондоо улам ижилсэж байгаагийн нэг жишээ бол хүн төрөлхтөн дэлхийн аль ч хэсгийн хоол хүнсийг хэрэглэж мөн бэлтгэдэг болсон.

Үүнтэй холбоотойгоор супермаркетууд илүү их хэмжээний бүтээгдэхүүнээр лангуугаа дүүргэх болсон. Энэ нь хэрэглэгчдэд таалагддаг нь лавтай. Тиймээс өнөөдөр хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний дуусах хугацаанаас илүү тухайн хоол хүнсийг бэлтгэж буй эх үүсвэрт анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. 

Хүнсний сав, баглаа, боодол нь таны хэрэглэж байгаа зүйлийн талаар багахан мэдээллийг өгдөг. Найрлагад юу орсон, хэрхэн хадгалах, хэн идэж болох гэх мэт. Энэ нь тухайн барааг борлуулж буй компанид сайн эхлэл боловч хоол хүнсээр дамжин үүсдэг өвчинтэй харьцуулахад сулхан нөлөөлөл юм. ДЭМБ-ын тайланд дурдсанаар жил бүр 600 сая хүн бохирдсон хоол хүнс хэрэглэснээс болж өвчилдөг. Үүнээс жилд 420.000 хүн нас бардаг байна. 

Хоол хүнсний бохирдол, муудах байдал зэрэг нь эргэн тойрны орчингоос ихээхэн шалтгаалдаг. Зөвхөн Монгол Улс биш дэлхийн улс орон бүрт тохиолддог зүйл. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүх компаниуд баталгаагүй хоол хүнс үйлдвэрлэдэг гэвэл үгүй. Тухайлбал, Honeysuckle White Turkey гэх АНУ-ын фермер нэгэн кампанит ажлыг санаачилжээ. Тэд цацагт хяруулын сав баглаа боодолд QR код байршуулснаар хэрэглэгчид тухайн шувууны бүх мэдээллийг авдаг болжээ. Хэрэглэгчид шувууны аж ахуй, фермерийн эзэмшил гэх мэт үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг ил тодоор мэдэж авдаг байна. Үүнийг үйлдвэр танилцуулах арга хэлбэртэй эндүүрч болохгүй. Тухайлбал, тараг үйлдвэрлэдэг компани үйлдвэрлэлийн процессоо танилцуулахдаа малчин үнээгээ саахаас эхлээд хэрэглэгчдийн гэрийн дор байрлах жижиг дэлгүүрт хүргэх хүртэлх явцыг танилцуулах юм.  

Харин манай улсад хүнсний бүтээгдэхүүн дээр тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэсэнийг харуулах QR код байдаггүй ч зарим рестораны хоолны цэсэнд тухайн хоолыг хэрхэн хийж буйг харуулах QR код байдаг. Үүнийг олон улсын мастер тогооч Э.Энхбаяр Монголд анх нэвтрүүлжээ.

Хоол хүнсийг бэлтгэх бүхий л шат дарааллыг нээлттэй болгох нь хүнсний аюулгүй байдлын үүднээс чухал үүрэгтэй байхын хамтаар тухайн компанийн хариуцлагатай, ёс суртахуунтай явдлыг хангадаг. Нөгөө талаас хэрэглэгчид хоол хийх тухай бүх нарийн ширийн зүйлийг мэдэж авах нь тухайн бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтөд өндөр ач холбогдол болдог. Энэ үед компаниуд болон хэрэглэгчид хоорондоо итгэлцэл үүсгэх нь чухал. Өөрөөр хэлбэл, компаниуд хоол, хүнс боловсруулах процессоо хэрэглэгчдэд нээлттэй болгох, нөгөө талаас хэрэглэгчид үйлдвэрлэлийн процессийг мэдэж буй ч тухайн бүтээгдэхүүнийг дуурайн хийхгүй байх юм.

Хоол хүнс бэлтгэх явцын эрүүл ахуйн байдлаас гадна хүнсийг санаатайгаар бохирдуулах явдал олон жишээ дэлхийн практикт бий. Хятадад болсон меламины шуугиан шиг. Тэд сүүн бүтээгдэхүүний уургийн агууламжийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлтээр химийн бодис хэрэглэсэн. Уг зөрчлийг илрүүлэхээс өмнө тухайн компани бохирдсон сүүн бүтээгдэхүүнээ аль хэдийнэ 47 улсад экспортлосон байжээ. Тиймээс хүнсний аюулгүй байдлаа хадгалсан гэдгээ хэрэглэгчдэд батлахын тулд эцсийн бүтээгдэхүүн бий болох үйлдвэрлэлээ хэрэглэгчдэд үзүүлэх нь маркетингийн нэг чухал шийдэл юм. 

 

bookzone.mn
Тагууд: бүтээгдэхүүнхүнсхэрэглэгч

Санал болгох:

Illustration of a person in business attire jumping over hurdles, holding a briefcase. Surrounding them are icons for messages, likes, and emails, set against a backdrop of trees and clouds.
Борлуулалтын тактикийг сайжруулах 8 зөвлөмж
Цагаан цамц өмссөн хүн савласан бүтээгдэхүүн барьж байна. "Дэлхийд таашаагдах Монгол амт" гэсэн үг хэллэг бүхий фермийн өнгө үзэмжээр чимэглэсэн сав баглаа боодол нь хоол хүнс эсвэл хөнгөн зууш агуулж байгааг харуулж байна. Багц дээр англи бус хэл дээрх бичвэр харагдаж байгаа нь түүний чамин гарал үүслийг илтгэнэ. - Business.MN
Дэлхийд таашаагдах монгол амт
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00