BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр хүрэм өмссөн улаан хүрэн үстэй, сахалтай эр хөх, ногоон өнгийн дэвсгэр дээр зурж байна. Зургийн хэв маяг нь импрессионист. - Business.MN

Ван Гогийн амьдрал, бүтээл болон түүний захидлууд

Б.Билэгт   Б.Билэгт
2019-08-23
  Bookzone, Дэлхийд
0
Share on FacebookShare on Twitter

27 насанд зарим хүний амьдрал тогтож, хэдийнэ гэр бүл, ажилтай болцгоодог. Харин Ван Гог энэ насандаа л уран бүтээлийнхээ гарааг эхэлж, дэлхийд танигдахуйц өндөр түвшинд хүртэл хөгжиж, өөрийн зам мөрөө тодоос тод үлдээсэн юм. Эргээд харахад тэрбээр энэ бүхнийг арван жилийн хугацаанд л амжуулжээ. 37 настайдаа тэрбээр гунигтайгаар хорвоог орхих хүртлээ аравхан жилийн дотор нэртэй зураачдаас хамгийн олон бүтээл  туурвисан юм. Огцом хувирах зан авиртай ч хөдөлмөрч байсан тэрбээр өөрийнхөө зөв гэдэгт үргэлж итгэдэг байсан нь  бусдад тэвчишгүй санагддаг байсан гэдэг. 27-тойдоо дүүдээ илгээсэн захидалдаа “Миний ирээдүй илүү тодорч, амьдрал минь илүү хялбар болж эхэлж байгаа санагдаж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа ч миний доторх бодол, аливааг харах өнцөг минь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад гарсан өөрчлөлт гэвэл хийж байгаа зүйлдээ улам гүнзгий дурлаж, цаашид хийх зүйлдээ итгэх итгэл минь ундарсаар байна” гэж бичиж байв. 

Ван Гогийн бүтээлүүдийн он цагийн хэлхээ

Винсент Виллиам Ван Гог санваартны гэр бүлд зургаан хүүхдийн отгон нь болж төрсөн. Тэрбээр тосгондоо хоёр ч сургууль дамжсаны дараа 16 насандаа олон улсын урлагийн бүтээл худалдаалдаг Goupil and Cie-д хамгийн залуу ажилтнаар орж байв. Авга ахынх нь олж өгсөн энэхүү ажлын ачаар урлагийн ертөнцтэй танилцсан явдал түүний хожмын урлагийн замналын суурь нь болж өгсөн гэдэг. Зургаан жилийн турш урлагийн бүтээл зарсан нь түүнд их зүйлийг заасан ч цаашид түүний амьдрал хэрхэн эргэх нь тодорхойгүй л байлаа. Урлагийн ажлаасаа гарсныхаа дараа таван жилийн турш тэрбээр амьдралынхаа сүүлийн мөчөө хүртэл зориулах зүйлийг хайж бадарчилсан юм. Энэ хугацаандаа хоёр ч удаа багшилж, хадлан хадах ажил хийж, тэр бүү хэл сүмд сайн дураараа санваартан ч хийж үзэв. Дүүдээ бичсэн нэгэн захидалдаа “Ганцаардлын тухай бодож эхлэх болгонд надад бурхны тухай бодол орж ирж байна. Оршуулгын газар өөртэйгээ ярих нь надад тухтай санагддаг. Учир нь газар доор байх бүх хүмүүс эрх тэгш. Би өөр хаана ч ингэж мэдэрдэггүй” гэж бичиж байв. Улмаар шашны итгэл үнэмшил нь түүнийг үлдсэн амьдралаа христийн шашныг дэлгэрүүлэхэд зориулах тухай бодоход хүргэж байв. Учир нь шашин болон сүм хийд, сэтгэл санаагаар хямарч ганцаардсан түүнд тайван амьдрахад нь яг тохирох газар санагдаж байсан юм. Гэвч энэхүү шийдвэрийг гэр бүлийнхэн нь эрс эсэргүүцсэн тул түүнд сонголт үлдсэнгүй. Ийнхүү сонирхлоороо зурж эхлээд байсан тэрбээр эргэж буцалтгүй урлагийг сонгов. 

Хүсэл мөрөөдлөө дагах зам нь дардан байсангүй. Учир нь уран зургийн талаар эхнээс нь бүхнийг сурах шаардлагатай байсан тул нар мандахаас жаргах хүртэл бүх цагийг сурах бичиг үзэж, зургаа зурахад зарцуулдаг байлаа. Тэрбээр өөрийгөө олохын тулд тасралтгүй зурсаар байсан юм. Энэ тухайгаа “Явж байгаа замаа үргэлжлүүлэхийн тулд би зогсолтгүй явах хэрэгтэй. Би юу ч хийхгүй бол, цаашид суралцахгүй бол хожигдоно. Тиймээс би тасралтгүй оролдсоор байх хэрэгтэй” гэж захиандаа дурдсан байдаг. Эцэстээ урлагийн академид явсан нэг сар, зурах техникээс зураачийн өөрийгөө илэрхийлэх арга барил нь илүү чухал гэх түүний итгэлийг улам гүн болоход нөлөөлөв. Ийнхүү түүний зургууддаа ашиглах өнгө будгийн хослол, нэг өнгийн олон төрлийн уусгалууд зургуудад нь биеллээ олж эхэлсэн гэдэг.

 

1 of 4
- +
Жижиг тосгоны дээгүүр одоор дүүрсэн эргэлдэж буй шөнийн тэнгэрийн зураг, урд талд нь алдартай кипарис мод. Энэ хэв маяг нь тод, бүтэцтэй сойзны цохилт, эрч хүчтэй хөх, шар, хар өнгөөр тодорхойлогддог. - Business.MN
Бүдэг гэрэлтэй өрөө таван хүн ширээ тойрон цугларч, хоол идэж байна. Дээр нь тосон чийдэн өлгөөтэй, нүүрийг нь гэрэлтүүлнэ. Модон ширээ, энгийн даруухан хувцастай, тансаг орчинтой. - Business.MN
Талбайд ажиллаж байхдаа бөхийж буй хоёр хүний бүдүүвч зураг. Тэд ургац хурааж байгаа бололтой. Цаана нь байшин барилга, сүмийн шонтой жижиг хот бий. Энэ үзэгдэл нь растик, монохромат хэв маягтай. - Business.MN
Эргэм цэнхэр тэнгэрийн доорх улаан буудайн талбайн эрч хүчтэй зураг, дээр нь хэрээ нисэж байна. Тод сойзоор цохих нь хөдөлгөөн, бүтэц бий болгож, алтан талбар болон гайхалтай тэнгэрийн хоорондох динамик ялгаатай байдлыг бий болгодог. - Business.MN

Төрсөн дүү Тео нь анх түүнийг ятгаж урлагийн амьдралд ороход нь нөлөөлсөн. Үүнээс хойш арваад жилийн турш тэрбээр ахынхаа урлагийн амьдралд түшиг тулгуур байсаар ирсэн нь захиануудаас нь тод харагддаг. Амьд ахуй цагтаа олонд танигдаж, гагцхүү уран бүтээлээ хийснээр хангалуун амьдрах боломжгүй гунигт тавилан Ван Гогийг тойроогүй юм. Тиймээс ч зурсан зургуудаа зарж, амьдралаа залгуулах боломжгүй түүнд дүү нь үргэлж тусалдаг байлаа. Түүний амьдралд эзлэх дүүгийнх нь орон зайг хэн ч орлошгүй байв. Дүү Теодоо 1888 онд бичсэн захидалдаа тэрбээр “Би зургуудаа зарж чадахгүй нь. Гэвч зурсан зургууд маань өөрсдийн үнэ болон миний өөрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй байсныг хүмүүс ухаарч, зургуудыг маань ойлгох цаг ирнэ” гэж бичиж байв. 

Амьдралынхаа сүүлийн саруудыг эмнэлэгт өнгөрөөж байх үед нь ч түүнд дүүгээс нь зургийн хэрэгслүүд ирсээр байлаа. Дүүдээ хаягласан захидалдаа “Чи миний амьдралыг аварсаар ирсэн. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Мөнгө дахиад олдох ч чинийх шиг энэрэнгүй зан дахиж хэзээ ч олдохгүй” гэж бичсэн байдаг. Эцэстээ гэр бүлтэй болсон дүүгийнхээ амьдралд тээр болж байгааг мэдэрч, сэтгэлийн өвчнөөсөө болж түүнийг амиа хорлосон гэж үздэг. Ван Гог 1883 онд захидалдаа “Надад нэг бодол үе үе бодогдох боллоо. Амьдралынхаа сүүл үед зурж эхлээд зогсохгүй би энэ хорвоо дээр цаашид удаан амьдрахгүй санагдах юм. Магадгүй миний бие дахиад зургаагаас арван жилийн хооронд амьдрах юм болов уу даа” гэж бичсэн байдаг.

 

1 of 4
- +
Унжсан шар толгойтой, ногоон навчтай том наранцэцгийн эргэлдэж буй цэнхэр дэвсгэр дээр ойртсон зураг. Сойзны цохилтууд нь зоримог, бүтэцтэй тул бүтээлд эрч хүчтэй, динамик мэдрэмжийг төрүүлдэг. - Business.MN
Цаана нь модон хашаатай, жижигхэн барилгатай цэцэрлэгт том наранцэцэгийн зураг. Энэ үзэгдэл нь ногоон навчис, үүлэрхэг тэнгэрийг агуулдаг. - Business.MN
Том, эрч хүчтэй наранцэцэгээр дүүргэсэн ваарны зураг. Цэцэг нь цэцэглэлтийн үе шатаараа ялгаатай бөгөөд шар, улбар шар, хүрэн өнгөөр дүрслэгдсэн, энгийн шар дэвсгэр дээр байрлуулсан. Ваар нь модон гадаргуу дээр байрладаг. - Business.MN
Шар өнгийн дэвсгэр дээр шар дэлбээтэй, ногоон иштэй эрч хүчтэй наранцэцгийн зураг. Цэцэг нь цэцэглэлтийн янз бүрийн үе шатанд байгаа бөгөөд импрессионист хэв маягийн олон төрлийн баялаг бүтэц, сүүдэрийг харуулдаг. - Business.MN

Наран цэцгийг харах болгонд Винсент Ван Гогийг боддог хүн маш олон бий. Учир нь уран зургийн түүхэнд тэр л анх удаа хэний ч хайхраагүй цэцгийн гоо сайхныг нь анзаарсан юм. Наран цэцгийн зургууд түүний талархлын илэрхийлэл байсан гэдэг. Захиандаа гунигласан зүрхтэй хүн бүрийг тайтгаруулах урлагийг бүтээмээр байгаа тухай дурдсан нь хожим наран цэцгийн бүтээл нь болсон аж. Шаналж буй зүрх бүрт тайтгарал өгөх гэж хэний ч анзаардаггүй цэцэгсийг зурдаг байлаа. Нэг л мэдэхэд түүний амьдрал энэхүү цэцэгтэй салшгүй холбоотой болсон байв. Түүний оршуулга дээр найзуудынх нь авчирсан цэцэг өнөөх л наран цэцэг байсан юм. Тэрбээр “Би урлангаа чимэглэх зургуудынхаа талаас илүүг наран цэцгийн зураг байлгахаар бодож байна” гэж нэгэн захидалдаа дурссан байдаг. Хэн ч анзаарч хардаггүй байсан наран цэцгийг өөрийн өнгө будгаар буулгасан түүний зургууд 130 жилийн турш хүмүүст баяр баясал, тайтгарлыг авчирсаар өнөөдрийг хүрэв. Цэцэг болгон үхдэг ч түүний зурсан цэцэгс үзэсгэлэнтэй чигээрээ үлдсэн юм. 

Ван Гогийн музей

Ван Гогийн бичсэн бүх захидлууд

Ван Гогийн зургууд

Ван Гогийн амьдралаар хийсэн баримтат кино

Түүний хэлсэн ишлэлүүд

“Юуг ч оролдож үзэх зориггүй амьдрал ямар л амьдрал байх билээ…”

“Нэг эрдэмд төгс суралцсан нэгэн бусад олон эрдмийг ойлгож чаддаг” 

“Бидний эргэн тойрон тэр чигээрээ яруу найраг. Гэвч түүнийг цаасан дээр буулгах нь бидний бодсон шиг тийм ч амар зүйл биш юм”

“Хүмүүс намайг байгаагаар минь хүлээж аваасай гэж би хүсэх юм”

 

 

bookzone.mn
Тагууд: ван гогдурсамжзахидалном

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two copies of the book "Atlas of the Heart" by Brené Brown are displayed. The book has a red cover. There is text in Mongolian beside the books, along with the author's name at the bottom.
“Зүрхний газрын зураг” номын хураангуй
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00