Монгол улс, ОХУ хамтран Халх голын тулалдааны 80 жилийн ойг энэ жил тэмдэглэж байна. Монгол Зөвлөлтийн эрэлхэг дайчдын баатарлаг гавьяагаар бичигдсэн энэхүү түүхэн үйл явдлыг Mongolian Economy сэтгүүл, Business.mn сайтын хамт олон Оросын ахмад дайчдын халуун дулаан дурсамжаар эргэн сануулж байна.
1939 оны 8-р сарын 20-ны эл өдөр Орос, Монголын дайчид Японы цэрэг армийн эсрэг шийдвэрлэх дайралтаа эхэлж, 8-р сарын 31 гэхэд дайсныг газар нутгаасаа хөөн гаргасан түүхтэй.