Зуны зугаатай сарууд өндөрлөж, намрын завгүй өдрүүд эхэлж байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та амралт, зугаалгаасаа хуримтлуулсан их эрч хүчээ өмнөө байх их ажилдаа зарцуулах цаг иржээ. Гэхдээ амралтын горимоос ажлын тохиргоонд шилжихэд хэцүү байгаа нь дамжиггүй. Налгар зуны тод өнгө, намбагар өдрүүдийн жаргалтай төрхийг тань санагдуулам судалбар зургийн цомгийг (Business.mn сэтгүүлийн гэрэл зурагчин М.Энх-Амгалан) та бүхэндээ томилуулж байна. Цомгоос амралт зугаалгаа нэг сайхан дурсаад, юунаас эрч хүч авсанаа нэхэн нэг мэдрээд их ажилдаа ханцуй шамлан ороорой.