Бизнес эрхлэх гэдэг хүнээс олон төрлийн чадвар шаарддаг яггүй ажил. Дор хаяж л та ганцаараа бүгдийг хийхгүй тул ажилтнуудаа удирдах, манлайлахаас эхлээд бусад бизнестэй хамтрахдаа хэрхэн хэлцэл хийх хүртэлх бүх л чадварын дөртэй байх шаардлага тулгардаг. Алдаж оносоор эцэстээ энэ бүх чадварыг суралцана гэвэл тэр цагт таны бизнес тогтож үлдэх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ч хэдийн алдаа, оноотой бүх замыг нь туулаад үзчихсэн хүмүүсээс туршлага судлах нь үргэлж зөв алхам байдаг. Ганабелл институциас Хаан банктай хамтран хийх гэж буй, бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнесийн арга зүй” сургалтын мэдээллийг доор орууллаа.