BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Өнгө өнгийн хувцас, нүдний шил зүүсэн олон төрлийн хүмүүсийн дүрслэл. Энэ зураг нь янз бүрийн үсний засалт бүхий давтагдах хэв маягийг дүрсэлсэн бөгөөд хүйс, насны холимогийг төлөөлдөг. - Business.MN

ВОМЭНОМИК

Г.Даваадорж   Г.Даваадорж
2019-10-30
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Саяхан олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгэн хурлын цайны завсарлагаар гурван монгол эмэгтэйтэй хэсэг хугацаанд ярилцав. Тэдний ярьснаар эмэгтэй хүн Монголд бизнес эрхэлнэ гэдэг түүний хийх олон ажлын зөвхөн нэг нь. Компаниа удирдахаас гадна хүүхэд, нөхрөө халамжлах, аав ээждээ, хадмууддаа, оюутан дүү нартаа, хөдөөнөөс ирсэн хамаатнуудаа туслах гээд түүний ажил барагдахгүй. Үүний хажуугаар чөлөөт цаг гарган сургалт, дамжаанд хамрагдаж, найз нөхөдтэйгээ уулзах хэрэгцээ гэж бий.

Нэг үгээр хэлбэл бизнес эрхэлье гэвэл бүхнийг амжуулдаг супер эмэгтэй байхаас өөр аргагүй аж. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа эмэгтэйчүүд илүү бие даасан, баян чинээлэг болж байна. Эдүгээ санхүүгийн ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх мэдэл нэмэгдэж тэд 20 их наяд ам.долларыг захиран зарцуулж байгаа нь АНУ, Хятадын эдийн засгийг нийлүүлснээс илүү юм. Үүнтэй холбоотой “Womenomic” гэсэн нэр томъёо үүсчээ. Даяарчлал, технологийн дэвшил эмэгтэйчүүдэд бизнесээ тэлэх боломж олгож дэлхий даяар эмэгтэйчүүд толгойлсон жижиг, дунд үйлдвэрлэл өргөжиж байна.

Womenomic бол бэрхшээл, ойлгомжгүй байдлаар дүүрэн орчин. Энэ орчинд бизнес эрхэлнэ гэдэг цэвэр эр зоригийн асуудал. Women Going Global олон улсын байгууллагын захирал Синтия Балогийн хэлснээр эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад соёл уламжлал, нийгэм эдийн засгийн шалтгаанаас үүдэж санхүү ба хөрөнгийн зах зээл, мэдээлэл ба мэдлэг туршлагын талбар, цахим боломжуудыг хүссэнээрээ ашиглаж чаддаггүй аж. Мөн бизнест эрчүүд шиг өөрийгөө итгэлтэй мэдэрч чаддаггүй. Зарим орны хууль тогтоомж цаагуураа эмэгтэйчүүдийн бололцоог хязгаарласан байдаг. Дэлхийн банкны 2014 онд гаргасан тайланд дурдсанаар дэлхийн 149 орны бараг 90 хувь нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг ямар нэг байдлаар хязгаарласан хууль тогтоомжтой байна. Гэхдээ сүүлийн үеийн зарим судалгааны дүн эерэг хандлагыг харуулж байна.

2020 он болоход эмэгтэйчүүд 72 их наяд ам.долларыг хянадаг болж хөрөнгө оруулалтын ертөнцөд тэдний нөлөө улам ихсэнэ.

Эмэгтэйчүүд илүү ажиллах тусам эдийн засаг өсдөг гэдэг нь төрөл бүрийн судалгаагаар нотлогдсон. ActionAid олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын судлаачдын тооцоолсноор хэрэв цалин болон ажлын байран дахь жендэрийн ялгааг арилгавал эмэгтэйчүүдийн орлого 76 хувиар өсч дэлхийн эдийн засагт 17 их наяд ам.долларыг авчирна гэжээ. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн орнуудын 2012 оны тайланд бичсэнээр хөгжингүй орнуудын сүүлийн 50 жилийн эдийн засгийн өсөлтийн 50 хувь нь хүмүүсийн боловсрол дээшилсэнтэй холбоотой байсан бөгөөд үүний тал хувийг дээд боловсролтой охид, эмэгтэйчүүд бий болгожээ. Харин дэлхийн 219 орны 1970-2009 оны мэдээлэл баримтыг судлахад насанд хүрсэн нэг эмэгтэйн боловсрол эзэмшсэн ганцхан жил хүүхдийн эндэгдлийг 9.5 хувиар бууруулсан нь тогтоогджээ.

Мөн “Standard & Poor’s” байгууллагын судалгаагаар 2020 он болоход эмэгтэйчүүд 72 их наяд ам.долларыг хянадаг болж хөрөнгө оруулалтын ертөнцөд тэдний нөлөө улам ихсэх аж. Тиймээс санхүүгийн байгууллага ирээдүйн хөгжилдөө анхааръя гэвэл эмэгтэй хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагатай болж байна. Эмэгтэйчүүдийн худалдан авах чадварыг тооцоолоогүй компани өрсөлдөгчөөсөө хоцрох магадлалтай болж байна. S&P Global Market Intelligence байгууллагын Ерөнхийлөгч Мартина Чэний хэлснээр эмэгтэйчүүд нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, эсвэл том худалдан авалт хийхэд эрчүүдээс илүү түвшинд тухайн компанийн нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг үнэлж чаддаг ажээ. Эмэгтэйчүүдийн хөрөнгө оруулалтын эрх мэдэл нэмэгдэхийн зэрэгцээ тэднийг ТУЗ-ийн удирдлагад томилох нь ихэсч байна. 

Учир нь удирдах албанд эмэгтэйчүүд байснаар компанийн ашиг нэмэгддэг байна. Энэ тухай McKinsey & Company-гаас 2018 онд гаргасан судалгаанд дурджээ. Мөн удирдах түвшний ажилтнуудын хүйсийн тэнцвэртэй байдлаараа шилдэг 25 хувьд багтдаг компаниуд хүү болон татварын өмнөх орлого дээр суурилж үзсэнээр хамгийн муу 25 хувьд багтдаг компаниудаасаа 27 хувиар илүү гүйцэтгэлтэй байжээ. Ийм учраас НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Пан Ги Мун “Дэлхийн хүмүүсийн тал хувийг гадуурхаад бид хөгжихгүй. Нийт хүн төрөлхтөн өөдлөн дэвжихийн тулд эмэгтэйчүүдэд тэгш боломж өгөхөөс өөр гарцгүй” гэж хэлжээ.

bookzone.mn
Тагууд: бизнесэмэгтэйчүүд

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00