BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гадна цэцэрлэгт хүрээлэнгийн хар төмөр хашаан дээр алтан тугалган цаас бүхий хөмөрсөн ногоон шилэн лонхны эгнээ байрлуулсан бөгөөд урд талд нь цэцэг, ард нь мод харагдаж байна. - Business.MN

Сайжрахын хэрээр

Business.mn   Business.mn
2019-10-31
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Америкийн том компаниудыг удирддаг хүмүүсийн хувьд 2008 оны санхүүгийн хямралаас хойших эхний найман жил амаргүй үе байсан. Ашгийн хувь хэмжээ өндөр байсан ч борлуулалт удаан өсөв. Зууван Танхимд яриа хөөрөө сонсогдохоо больж, улс төрчид олон нийтийн өмнө гарахдаа буруугаа хүлээсэн өнгө аяс үзүүлж, хувь эзэмшигчид болон банкууд Жефф Безос л биш бол захирлуудыг хөрөнгө оруулалтаа хянахыг шаардаж байв. Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлага дор 2016 оноос эдийн засаг сэргэснээр байдал өөрчлөгдөж эхэлсэн. Удалгүй Дональд Трамп ерөнхийлөгч болж, дотооддоо татварыг бууруулах, төрийн зохицуулалтыг багасгах, гадаадад Хятадтай үзэлцэх бодлого хэрэгжүүлсэн нь захирлуудын зөвлөлд таалагдаж, багагүй тооны сонгогчдыг үргээсэн. 2018 онд АНУ-д шинэ компани төрөх үйл явц олон жилийн саад, хязгаарлалтаас салав. 2019 онд уур амьсгал хэр сайжрах, эсвэл муудахыг урьдчилан хэлэхэд бэрх байна. 2018 оны тэсрэлт мөрөөдөл биелэхтэй ижил зүйл болсон.

Арван сарын байдлаар S&P 500 индексэд багтсан компаниудын 90% нь өнгөрсөн арван жилийн дундаж өсөлт буюу 69%, 2009 оны уналтын үеийнх буюу 36%-тай харьцуулахад борлуулалтаа өсгөж чаджээ. Компаниудын 52 хувийнх нь ашгийн хэмжээ нэмэгдсэн. Нийтдээ S&P 500 компанийн ашиг өмнөх жилийнхээс 25%-иар, татварын дараах ашиг 16%-иар өссөн байна. Өөдрөг хандлага мэдэгдсэн учир компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв. Тогтмол болон судалгаа боловсруулалтын зардлыг багтаагаад хөрөнгө оруулалт 18%-иар өссөн. Цахиурын Хөндийн компаниуд томоохон өсөлт гаргаж, барилгын компаниуд 2006 оноос хойш хамгийн их ашигтай ажилласан бол төмөр зам, хүний нөөцийн компаниуд ч мөн адил. Ийм өндөр өсөлтөөс цааш яаж улам илүү, тогтвортой өсөх вэ?

Бүгд Найрамдахчууд 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн татварын шинэчлэлтэй дүйцэхүйц өөр нэг тэсрэлтийн шинжтэй шинэчлэл хийх гэж зовно. Хувьцааны зах мөнгийг “уудаг”. Хятад улс худалдааны дайнд бууж өгөөд, Америкийн үйлдвэрлэгчдийн бараанд хэдэн тэрбум ам.доллар төлсөн ч АНУ-ын шинэ компаниудын орлого хэдхэн хувиар нэмэгдэнэ. Гэтэл гурван аюул учирч мэдэхээр байна. Нэгдүгээрт, мөчлөг нь дуусаж байгаа эдийн засгийн өсөлт хязгаартаа хүрч буй ашгийн хэмжээнд дарамт учруулна. Өсөлтийн дараах уналт амаргүй байх ч хөдөлмөрийн зах улам бүр агшиж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Ресторан, илгээмж түгээлт зэрэг олон ажилтантай компаниуд үүнд нэрвэгдэж сандрах бол бусад компаниудын хувьд салхи ийнхүү эргэх нь хүч хуримтлуулахад тусална. Бусад зардлыг өсгөлгүй зөвхөн цалинг 5%-иар өсгөхөд Америкийн компаниудын ашиг 19%-иар буурна.

Хоёр дахь аюул нь худалдаа юм. Бизнес эрхлэгчид эдийн засагчдыг тарифын талаар шуугилдахад нь үймээн тарьж байна гэж бодох нь их байдаг. Ашигт нөлөөлөх худалдааны нөлөө маш бага байж ирсэн. Гэвч Хятадтай хийж буй маргаан ухаалаг гар утас зэрэг ашиг ихтэй бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд хохирол учруулвал энэ байдал өөрчлөгдөнө. Ямар ч тохиолдолд компаниуд үйлдвэрлэлийн сүлжээгээ эргэн харж эхлэх хэрэгтэй болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Америкийн компаниуд даяарчлалаас маш их ашиг хүртэж ирсэн. Энэ бол дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 50 компанийн 30 нь Америкийнх байдгийн цаад шалтгаан юм. Цоо шинэ үеийн захирлууд дэлхийн худалдааны хурцадмал байдалд тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээ бий болгох хэрэгтэй болно. Үүний өртөг ч өндөр байна. Энэ оны долдугаар сараас аравдугаар сарын хооронд S&P 500 компанийн 44% нь хөрөнгө оруулагчидтайгаа тарифын асуудлаар ярилцсан нь энэ сэдэв хүн бүрийн санааг зовоосон, ашиг, алдагдалд нь нө лөөлөх асуудал болж буйг харуулж байна.

Гурав дахь аюул нь бизнес ба нийгэм хоорондын харилцааны асуудал юм. Энэхүү харилцаа Lehman Brothers дампуурснаас 10 жилийн дараа ч тогтворгүй хэвээрээ байна. Америкийн олон нийтийн дунд өрнөдөг туйлширсан хэлэлцүүлэг, соёлын дайн томоохон компаниудад “тустай” садаа болдог. Дунд давхарга тэлэхээ больсонд АНУ-ын шинэ компаниуд буруутай тухай олон нийтийн хэлэлцүүлэг тэдэнд илүү аймшигтай байх болно. Эрс шинэчлэх маягийн санаанууд ч хөөсрөн хөврөх болно. Жишээлбэл, Ардчилсан Намаас Массачусеттс мужид дэвшиж, сонгогдсон сенатч Элизабет Уоррен бүх компанийн захирлуудын зөвлөлийн гишүүдийн дор хаяж 40% нь ажилтнуудын төлөөлөл байх ёстой гэсэн санал дэвшүүлсэн. Зүүний популист савлагчид татварыг буцааж нэмэх эсвэл монополийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж болох юм.

Түүхийг эргэн харвал эдийн засгийн ийм орчлын үед олон захирал өөрсдөдөө өндөр цалин бодож, эд баялгийн хойноос хөөцөлддөг. Мэдрэмжтэй удирдагч 2019 онд нөөц төлөвлөгөөтэй байвал зохино. Шуургатай үед цайз мэт тайлантай байх нь хамгийн сайн хамгаалалт болно. Харамсалтай нь S&P 500 компанийн дөрөвний нэг хувь нь хэт их зээлтэй буюу үйл ажиллагааны нийт ашгаасаа гурав дахин их өртэй байна. Kraft Foods, Hilton зэрэг том компаниуд ч тэдэн дунд байгаа. Дэлхийн хамгийн шилдэг нь болчихоод үргэлж оргилд байна гэж бодох шиг том алдаа байхгүй.

bookzone.mn
Тагууд: дэлхийдсанхүүхямрал

Санал болгох:

A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00