BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, улаан зангиа зүүсэн эр арга хэмжээн дээр ярьж байна. Түүний энгэртээ микрофон, хүзүүндээ оосортой. Арын дэвсгэр нь цэнхэр өнгөтэй, цагаан тексттэй, газрын зургийн хэсэгчилсэн тоймтой. - Business.MN

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин: Бидний эцсийн зорилго бол мэргэжлийн танхимуудыг байгуулах

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-11-05
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын эдийн засгийн чуулганы үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Эдийн засгийн чуулган жил болгон болдог. Эдгээр арга хэмжээнээс ямар үр дүн гарсан бэ гэдэг асуулт олон тавигдаж ирсэн. Гэтэл тодорхой үр дүн байгаагүй. Гадны улсуудын эдийн засгийн форумуудын жишгээс гарахад урьдчилсан судалгаатай байдаг. Тэр судалгааныхаа хүрээнд муу үр дүнгүүдээ ярилцаад ирэх жил үүнийгээ яаж засч залруулах тухай хэлэлцдэг. Дараа нь дахиж хэмжээд нөгөө асуудал нь тэдэн байраар урагшилсан байна, энэ байдлаа сайжруулъя гэх зэргээр явдаг байх жишээтэй.

Тэгвэл Монголын эдийн засгийн энэ жилийн форумын онцлог нь юу байна вэ гэхээр бизнесийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хамтраад зохион байгуулсан явдал. Эдгээр таван төрийн бус байгууллага санамж бичигт гарын үсэг зурлаа. Хувийн хэвшлүүд нэг дээвэр дор багтаж, түүндээ зохицож амьдрах ёстой. Энэ бол маш том алхам. Бид эхлээд асуудлаа хоорондоо ярилцаад тэр асуудлынхаа шийдэл дээр нэгдэцгээж, яаж залруулахын төлөө хамтраад ажиллахыг зорьж байна. Түүнээс биш үүссэн асуудлыг эзэнгүй үлдээж болохгүй, хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байж бас болохгүй.

Эдийн засгийн өсөлт сайн байгаа гэж эдийн засагчид хэлж байна. Гэтэл энэ өсөлт бодит амьдралд хэр нөлөөлж байна вэ?

Сүүлийн гурван жилийн эдийн засгийн өсөлт хангалттай сайн байгаа. Энэ оны эхний хагас жилийн урьдчилсан үзүүлэлтээр 7.2%-ийн өсөлттэй гарлаа. Гэвч бодит эдийн засаг, ард иргэдийн орлого өсч байна уу гэхээр тийм зүйл ажиглагдахгүй байгаа. Өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол улс 2-3 байр ухарчихлаа, Бизнес эрхлэлтийн индексээр долоон байраар ухарсан байна.

Бидний онош бол тодорхой байгаа. Эмчлэх арга зам нь ч тодорхой. Энэ оношийн дагуу эмчилгээг эхлүүлэхийг яагаад оролдохгүй байна, хүсэхгүй байна гэдэг асуудал эндээс гарч ирж байна. Бидний зүгээс энэ өвчнийг эмчлэхийг шаардаж, хууль эрх зүйн орчныг  сайжруулахад анхаарах шаардлагатай. Энэ нь явж явж төр эсвэл хувийн хэвшил дангаараа шийдэх асуудал биш юм. Үүнийг хамтраад шийдэх юм бол монголчууд бидний хүсээд байгаа орлогоо нэмэгдүүлэх, амьдрал ахуйгаа сайжруулах асуудлаа шийдэх боломжтой болно. Тиймээс бизнесийн салбарынхан бид хэлбэрээ зориудаар өөрчлөөд үзье гэж ярилцаж байна. Тэгээд бодитой алхмууд хийе.

Саарал жагсаалтад орсноор би буруугүй, чи буруутай гэсэн асуудал л яваад байна. Гэтэл үүнээс яаж гарах гарцаа хайхгүй байх шиг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

Таны хэлсэнчлэн бид бүгдээрээ буруутанг хайгаад явчихлаа л даа. Нэг хүнээс шалтгаалсан буруу зүйл гэж байхгүй. Аливаа тогтолцоо, системийн алдаа бий. Үүнийг энэ хоёр жилийн хугацаанд шийдэж болох байсан уу гэвэл болох байсан. Тэндээс өгч буй сануулга нь маш тодорхой байгаа шүү дээ. Ил тод байдлын хууль батлагдснаар хувийн хэвшлийнхний нуусан мөнгийг ил болголоо гэж олон улс төрч ярьцгаасан. Тэр үед би өөрийнхөө хэлж байсан үгээ сайн санаж байна. “Хувийн хэвшлийнхэнд мөнгө нь байхгүй болчихсон байгаа. Харин улс төрчид өөрсдийнхөө далд байсан мөнгийг ил болгосон юм аа” гээд хэлэхэд тухайн үед хэн ч анзаараагүй. Тэр мөнгөөр энэ олон банкуудыг санхүүжүүлсэн бол асуудлаа маш тодорхой шийдээд явах боломжтой байсан. Өнөөдөр бид Эдийн засгийн форум дээрээ Саарал Монгол, Хариуцлагагүй Монгол гэсэн асуудлуудыг хөндөж байна. Хариуцсан ажлаа дор бүртээ эрхлээд, алдаа гаргасан бол хариуцлага хүлээгээд явчих юм бол дээрх алдаа давтагдахгүй. Сүүлдээ бүр Саарал жагсаалтад орсон нь бидэнд сайн хэрэг боллоо гэдэг зүйлийг зарим нь ярьж байна. Тэрэн шиг утгагүй тайлбар байж болохгүй шүү дээ. Яагаад Саарал жагсаалтад оруулаад байгаа юм, Яагаад Хар луу нь оруулна гээд байгаа юм? Маш том хүндрэл, эрсдлүүд байгаа учраас л ингэж байгаа. Хэрэв тийм эрсдэл байгаагүй юм бол олуулж яах юм, тийм ээ.

Хэрэв Саарал жагсаалтаас гарч чадахгүй бол хувийн хэвшлүүдэд яаж нөлөөлөх бол?

Нэгд, Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа, хийхийг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад мэдээж сөрөг сигнал болно. Авилга, хээл хахуулийн асуудлаа шийдэж чаддаггүй бол хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй юү, эсрдэлгүй юү гэсэн боломжлол тэдэнд бий болно. Хоёрт, банкны дотоод, гадаад гүйлгээнд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Харилцдаг гадны банкуудын маань тоо цөөрөх, өөр банкаар дамуулж зардал өсөх гэх мэт асуудлууд үүснэ гэсэн үг.

Саарал жагсаалтын орон гээд зарлачихаад байхад бид итгэл үнэмшлийг бодитоор бий болгоно гэдэг хэцүү асуудал. Сая Дэлхийн банкны танилцуулсан Бизнес эрхлэлтийн индексийн судалгааг харахад манай улсын индекс дөрвөн жилийн циклтэйгээр өгсөж, уруудаж ирсэн байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хувийн хэвшлээрээ, улсаараа тоглодог асуудлыг одоо цэгцлэх цаг нь болсон гэдгийг сүүлийн 20 жилийн статистик бүхэлдээ харуулж байна. Тиймээс үүн дээр бид хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай байхдаа баялаг бүтээж байгаа, 1.2 сая ажлын байрыг бий болгож байгаа хувийн хэвшлийнхэн нэгдэж, дэмжих зүйлээ дэмжиж, тавих шаардлагаа тавьдаг байх ёстой.

Ирэх оны төсөв сонгуулийн төсөв болсон гэдгийг олон хүн ярьж байна. Тус төслийг энэ хэвээр нь баталчихвал 2021, 2022 онд юу болох бол?

Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэдэг байдлаар эрх баригчид хангаж байна гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл дэлхийн гол, гол байгууллагууд ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэд, хэдэн удаа бууруулсан. 3.6% байна байх гэсэн чинь 3.3% гэж бууруулсан бол хамгийн сүүлд 3% байхаар байна гэж тооцлоо. Дээр нь дэлхийг тойрсон худалдааны олон маргаанууд дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж тэд үзэж байгаа болохоор бүх хүлээлтийг нааш нь татаж байгаа. Гэтэл бид эсрэгээрээ сөрж 24%-ийн өсөлтөөр төсвийн орлогоо нэмэгдүүлнэ гэж харж байгаа бол энэ нь ард түмэн, хувийн хэвшлийнхнийгээ дэндүү үл хүндэтгэж байгаа асуудал. Дээрээс нь зэс, алт, нүүрсний маань асуудал юу болж байгаа билээ. Бид аливаа зүйлд бодитой хандах ёстой. Үзүүлэлтүүд ингээд буураад байгааг яаж сайжруулах тал дээр зөв менежмент хийх ёстой.

Бизнес эрх ашгийг хамгаалдаг төрийн бус таван байгууллага хамтран ажиллахаар болсон. Тэд ямар зарчмаар ажиллах вэ. Гарах цаад үр дүнгийн нь төлөв ямар байна гэж харж байна?

Эдийн засаг, улс төрийн харилцаа нь эрүүл бусад орны хувийн хэвшлүүд нэгдмэл нэг дээр дор байдаг. Монгол улс ийм байж чадаагүй ирсэн. Бүгд үйл ажиллагаагаа дор дороо л явуулдаг. Хоёр хүн маргахаараа хоёр уулан аманд очоод амьдарчихдагтай адилхан бизнесийнхэн маань нэгдлээ гэхэд зөрчилдөнгүүтээ хоёр хуваагдчихдаг байх жишээтэй. Тэгвэл одоо бид үүнийг эсрэг явцгаая гэж байгаа. Хуулиараа нэг дээвэр дор орцгооё. Энэ үйл ажиллагаагаа эхлэхийн тулд бид өнөөдөр зорилго, бодлогоо албан ёсоор нэгтгэж байна. Бизнес эрх ашгийг хамгаалдаг энэхүү төрийн бус таван байгууллага гадаад, дотоод, эрэгтэй, эмэгтэй гээд бүгдийг нь багтаах юм. Цаашдаа төрийн бус дөрвөн байгууллагын тэргүүнүүд нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгчийн статустайгаар ажиллана. Бид бүх юмаа нэгтэж байна гэсэн үг. Бидний зорилго, газар тодорхой байдлаар уялдаж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд өөр байж болно. Өөр өөрийн онцлогтой ажлаа тус тусдаа хийгээд явъя. Харин уялдаж байгаа тэр газраа хамтраад ажиллах юм. Зорилгоо бүхэлд нь хэлбэл бид бүгдээрээ нэг шугамаар төртэйгөө харилцъя гэдэг асуудлыг ярьж байна. Энэ бол маш том дэвшил гэж бид харж байгаа.

Эцсийн зорилгоо яаж тодорхойлж байгаа вэ?

Эцсийн зорилго маань Мэргэжлийн холбоодын тухай хууль, Төрийн бус байгууллагуудын тухай хууль, мөн Танхимын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар бид нэгдмэл болох ёстой. Туйлын зорилго тухайд, өнөөдөр Монголд үйлчилж байгаа Танхимын хууль 1995 онд батлагдсан. 1995 онд компанийн тоо хэд байсан, тухайн үеийн хамгийн том компанийн борлуулалтын орлого хэд байв гэдгийг хараад үзвэл маш бага тоо байгаа. Гэтэл тэр үеийн хуулиар өнөөдрийн том өсөлтийг хангаж чадахгүй байна. Тиймээс салбар салбар, чиглэл чиглэлээр мэргэжлийн танхимууд байгуулагдана. Мэргэжлийн танхимууд нь тухайн салбарынхаа асуудлыг хоорондоо ярилцдаг, шийддэг, зөвшөөрлөө олгодог, үнэлгээгээ өгдөг, хяналтаа тавьдаг, сургалтаа хийдэг байх юм. Танхимуудын ерөнхийлөгчид нийлээд Үндэснийхээ танхимын Удирдах зөвлөлийг байгуулна. Тэрхүү Удирдах зөвлөл нь дундаасаа Үндэсний танхимынхаа ерөнхийлөгчийг сонгож ажилладаг байх зарчмаар зөв зам руу оръё гэсэн зорилготой байна.

Монголын бизнесийн хамгийн том байгууллагыг толгойлж буй хүний хувьд та тодорхой анализыг хийсэн байх. Монголын бизнес, бизнес эрхлэгчдийн алдаа, оноо нь юу байна вэ?

Өнөөдрийн энэ зэрэгт хүрсэн нь маш том амжилт. Гэхдээ судлаад үзэхээр бид 1995 онд хуулиа батлахдаа ОХУ-ын хуулийг түлхүү бариад явчихсан. Герман, Баруун Европын орнуудын хуулиудын ололттой талыг тусгаагүй. Мэдээж тухайн үед нөхцөл байдал өөр байсан.

Өнөөдрийн манай симптом өөр ямар улсад байна вэ гэхээр Станы орнуудад байна. Яг ижил төрлийн хуультай. Хувийн хэвшлүүд нэгдэж үйл ажиллагаа явуулах боломжгүй. Монгол улс хувийн хэвшлийн өмч, бизнесийн эрх чөлөөг хамгаалж яваа гэдэг утгаараа хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжье л гэж байгаа бол Танхимын хуулийг Барууны орнуудын жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид ижил төстэй болон бусад орны хуулиудыг судалж байна. Асуудлыг яаж шийдэж болох талаарх зөвлөгөө, сургалтуудыг авч байгаа. Үүнийг цэгцэлж чадах юм бол энэ өөрөө маш том дэвшил болно.

bookzone.mn

 

Тагууд: стратегитанхимтөр ба бизнес

Санал болгох:

A collage shows the new Импортыг орлож экспортлох боломжтой MDM ампул тарилгын эмийн үйлдвэр: stainless steel equipment, staff in lab coats, technical machinery, the modern exterior, and workers inspecting documents in a clean room.
Импортыг орлож, экспортлох боломжтой МДМ ампул фарм тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад орлоо
Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00