BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Nike, McDonald's, Google, Facebook, Amazon болон бусад олон алдартай компанийн логоны эвлүүлэг нь цагаан дэвсгэр дээр тод харагдаж байна. - Business.MN

Брэнд нэрүүдийн гурван У: Учир, Утга, Угшил

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-11-08
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

PANERA – ЭРИН ЦАГИЙН ТАЛХ

Тус компанийн нэрний угшил нь латин, испани үгнээс үүдэлтэй. Pan гэдэг нь испани хэлний талх гэсэн утга бол Era эрин үе гэх санааг илэрхийлнэ. Ингэснээр Panera нь Эрин цагийн талх хэмээн орчуулагдах аж. Компанийн үүсгэн байгуулагч Рон Шаичийн хэлснээр Panera нэрэнд латин утга мөн давхар байгаа гэнэ.

PEPSI – ЭМНЭЛГИЙН НЭР ТОМЪЁО

Pepsi компанийн үүсгэн байгуулагч Дэвис Брэдхэм эмч болох мөрөөдөлтэй байсан ч гэр бүлийн шалтгаанаас болж сургуулиа орхихоос аргагүйд хүрчээ. Ингээд жор  баригчийн ажил эрхлэх болж. Түүний анхны бүтээл нь сахар, ус, карамель, лимоны тосны холимог Brad’s Drink хэмээх ундаа байлаа. Үүнээс гурван жилийн дараа түүнийхээ нэрийг Pepsi-Cola болгож өөрчлөв.

GOOGLE – АЛДААТАЙ ҮГ

Ларри Пэйж Стэнфордын их сургуулийн аспирантуудын хамтаар дэлхийг дайлаар мордох хайлтын системдээ нэр оноож өгөхөөр мэтгэлцжээ. Энэ явцад googolplex гэх үг гарч ирсэн байна. Гэхдээ Google гэдэг үг бий болох эхний шалтгаан нь нэгэн оюутны алдаанаас үүдэлтэй. Тэр нөхөр анх яригдаж байсан үгийг Google гэж буруу, дээр нь алдаатай бичсэн нь Пейжид олз болжээ.

McDONALD’S – АХ ДҮҮС

Энэ нь үүсгэн байгуулагч ах дүүс буюу Дик, Мак Макдоналдын нэр. Рэймонд Крок хэмээх ажилгүй, орлогогүй залуу тэдний байгуулсан ресторанаар үйлчлүүлээд  биширсэн бөгөөд тэр даруйдаа тэндхийн менежерээр ажиллах болов. Крок нэлээд хэдэн жилийн дараа Макдоналдуудаас компанийг нь худалдан авч дэлхийн хамгийн үнэтэй брэнд болтол хөгжин цэцэглүүлсэн юм.

ADIDAS – All Day I Dream About Soccer

“Би бүх өдрийн турш хөлбөмбөгийг мөрөөддөг” хэмээх дээрх үгний англи хувилбарыг товчлон ийм сайхан сонсголонтой нэрийг бий болгосон. Гэж бодож байна уу? Гэтэл үг юм. Энэ нь уг брэндийг үүсгэн байгуулсан Адольф Дасслерын нэр, овогны эхний үеийн нийлбэр билээ. Харин All Day I Dream About Soccer слоганыг компанийнхаа нэрэнд тааруулан хожим бий болгосон.

ROLEX – ЖИНН ХЭЛЖ ӨГСӨН

Rolex-ийн эзэн Ганс Вильсдорф ямар ч хэлэнд адилхан дуудагдах нэр олохыг эрмэлзэж, эрэлд хайгуулд олон өдрийг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Гэтэл нэгэн өдөр Лондоны гудамжаар явж байхад нь нэгэн сайхан нэр толгойд нь орж ирсэн нь Rolex байлаа. “Энэ нэрийг жинн миний чихэнд хэлж өгсөн” хэмээн тэрбээр хожим ярьсан байдаг.

ZARA – ЦАГТАА ZORBA БАЙСАН

Zara-гийн үүсгэн байгуулагч Амансио Ортега брэндээ анхандаа “Зорбагийн нүгэл” киноноос үлгэрлэн 1964 онд Zorba хэмээх нэрлэсэн. Гэтэл өөр нэгэн бизнесмэн ийм нэрийг ашиглахаар бэлтгэж байгааг мэдээд Zara болгон өөрчилжээ. Ингэхдээ Zorba хэмээх үгний таван үсэг дотор комбинац хийж хэд хэдэн хувилбарыг гаргасан байна.

bookzone.mn

ASOS – AsSeenOnScreen

Британийн интернэт дэлгүүрийн нэр нь “Дэлгэцэнд харагдаж байгаа шиг” гэсэн өгүүлбэрийн товчлол юм. Оносон нэр ямар чухал байдгийн бодит жишээ болсон тус компанийн ажил гараанаасаа эхлээд амжилт дагуулав. Гурван эзний гурван толгой аргагүй л өөр ажиллажээ.

WAWA – ФЕРМ, ГАЛУУ

Уг нэр хоёр янзын утгыг илэрхийлнэ. Тус компанийн анхны ферм АНУ-ын Пенсильвани мужийн орон нутгийн Вава хэмээх газарт байрладаг бол Америкийн индианчууд канад галууг Вава хэмээн нэрлэдэг ажээ. Уг галуу компанийн логон дээр дүрслэгдсэн байдаг учир дээрх хоёр утгаар нь тайлж ойлгохоос аргагүй.

AMAZON – ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МӨРӨН

Жефф Безос брэндээ бусдаас өөрөөр нэрлэхийг хүсчээ. Эрэл хайгуул хийсний дүнд Cadabra хэмээх үгэн дээр тогтсон ч компанийн анхны хуульч Брэд Стоун “Латин хэлний Cadaver үгтэй хэтэрхий адилхан байна” гэж Безосыг ятгажээ. Үүний дараа Relentless-ийг сонгосон ч удалгүй Amazon болгон өөрчилсөн байна. Гэхдээ Жефф Безос Relentless нэрэндээ хайртай учир дэргэдээ байлгасаар байгаа. Relentless.com сайт руу орвол таныг шууд Amazon.com-той холбодог нь дээрхийн нэг илрэл юм.

VERIZON – МӨН ЧАНАР

Уг нэр мэдээлэл харилцааны Bell Atlantic, GTE компаниудын нэгдлийн дүнд бий болсон. Латины veritas буюу мөн чанар үгнээс угшилтай. Мөн англи хэлний horizon үгний хэлбэр, мөн утгыг давхар агуулдаг гэж байгаа. Брэндийнхээ гэрэлт ирээдүйг бэлгэдсэн хэрэг аж.

Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00