BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, зангиа өмссөн хүн илтгэл тавьж байна. Тэр микрофон бариад ард байгаа дэлгэцэн дээрх том дугуй диаграмыг зааж байна. Энэ нь хурал эсвэл семинар юм шиг харагдаж байна. - Business.MN

Двайт Михаликс: Менежментийн доголдсон гол шалтгаан хөрсөн дээр бус гүнд нуугдаж байдаг

Б.Билэгт   Б.Билэгт
2019-11-11
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтээс Зөвлөхүүдийн чуулганг зохион байгууллаа. “Зөвлөх үйлчилгээний зах зээлийн хөгжилд тулгарч буй асуудлууд” сэдвээр хэлэлцсэн энэхүү арга хэмжээний онцлох зочдын нэг Олон улсын  менежментийн зөвлөхүүдийн институтүүдийн зөвлөлийн дарга Двайт Михаликс байв. Тэрбээр Монгол улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд эхний удаа ММЗИ-тэй хамтарсан ажлын шугамаар ирж байсан бол энэ удаа уг чуулганд оролцохоор ирээд байсан юм. Двайт зөвлөх үйлчилгээний 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд 2012 оноос Effective Managers зөвлөх үйлчилгээний компаниа байгуулан захирлаар нь ажиллаж байна. 

-Судалгаанд оролцсон олон улсын компаниудын 78 хувь нь зөвлөх үйлчилгээг авах шаардлагагүй гэж хариулсан тухай та илтгэлдээ дурдаж байсан. Харин энэхүү үр дүнг тухайн компаниудыг зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг хараахан мэдээгүй байгаатай холбож тайлбарласан. Тэгвэл ийм байгууллагууд яг ямар дутуу ойлголттой явдаг юм бол?

-Байгууллагууд үр дүн дээрээ л голдуу төвлөрч хэрхэн борлуулалтаа өсгөх, ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тухай л боддог. Ашигтай л ажиллаж байвал тэд сэтгэл ханамжтай байгаад зогсохгүй ашгаа нэмэгдүүлэхийг хүсвэл тоног төхөөрөмж шинээр худалдаж авч эсвэл шинээр ажилтан авдаг. Гэвч тэд дотоод системээ хэрхэн сайжруулснаар илүү ямар үр дүнтэй ажиллах тухай боддоггүй. Ажилтнууд тохирох ажлаа хийдэггүй, багаар ажиллаж чаддаггүй зэрэг зөрчлөө арилгаж дотоод системээ сайжруулснаар тухайн байгууллага үр дүнтэй ажиллах бүрэн боломжтой байдаг. Тиймээс байгууллагын удирдагчдад тухайн байгууллага хэрхэн ажилладаг, яаж сайжрах боломжтойг ойлгуулах нь бидний ажил юм.

Судалгааны үр дүнд менежерүүд ажлаа оновчтой хуваарилж чаддаггүйгээс болж ажилтнууд тохирох ажлаа хийж чаддаггүй байв. Тиймээс менежерүүд ажилтнууддаа тохирох ажлыг нь оновчтой хуваарилах нь хамгийн чухал юм

-Компаниудын хувьд хамгийн үр дүнтэй ажиллахад саад болдог ямар түгээмэл бэрхшээл байдаг вэ? 

-Хамгийн түгээмэл бэрхшээл бол хариуцлагатай байдал. Оттавагийн их сургуультай хамтарч бид энэ талаар судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнд менежерүүд ажлаа оновчтой хуваарилж чаддаггүйгээс болж ажилтнууд тохирох ажлаа хийж чаддаггүй байв. Тиймээс менежерүүд ажилтнууддаа тохирох ажлыг нь оновчтой хуваарилах нь хамгийн чухал юм. Иймээс байгууллага дотор зөв менежмент, ур чадвартай манлайлал байх нь үр дүнтэй байдаг. 

Ихэнх байгууллагууд ердөө илрэх шинж тэмдгийнх нь түвшинд л асуудлаа маш өнгөцхөн шийдэж байдаг. Ингэхийн тулд тэд сайн баг бүрдүүлэх гэж хичээж, хурал уулзалтынхаа тоог багасгаж ажилтнуудаа үр бүтээлтэй ажиллуулах гэж оролддог ч асуудлын уг нь энэ бүхний гүнд нуугдаж байдаг

-30 хүртэлх ажилтантай жижиг байгууллага байна гэж бодъё. Байгууллага нь асуудалтай байгааг захирал нь гадарлаж байгаа ч яаж сайжруулахаа мэдэхгүйн зэрэгцээ зөвлөх үйлчилгээнд мөнгө зарахыг хүсэхгүй байгаа тохиолдолд та юу гэж зөвлөх вэ? 

-Мэргэжлийн зөвлөхийн хувьд хэлэхэд, зөвлөх үйлчилгээний өгөөж нь зардлаасаа үргэлж өндөр байдаг. Гагцхүү байгууллагын захирлууд зөвлөх үйлчилгээг зардал биш хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Өмнө нь олон байгууллага дээр ажиллаж байсан туршлагатай зөвлөхийг ажиллуулснаар компанийнхаа асуудлыг үндсээр нь шийдэх боломжтой. Ихэнх байгууллагууд ердөө илрэх шинж тэмдгийнх нь түвшинд л асуудлаа маш өнгөцхөн шийдэж байдаг. Ингэхийн тулд тэд сайн баг бүрдүүлэх гэж хичээж, хурал уулзалтынхаа тоог багасгаж ажилтнуудаа үр бүтээлтэй ажиллуулах гэж оролддог ч асуудлын уг нь энэ бүхний гүнд нуугдаж байдаг. 

-Сая ярьсанчлан байгууллагад тулгарсан асуудлын гүнд нь орж шийдэж байсан туршлагаасаа та хуваалцаач? 

-Тэгэлгүй яахав. Миний хамгийн амжилттай ажиллаж байсан төслүүдийн нэг нь томоохон барилгын компанид өгсөн зөвлөх үйлчилгээ байлаа. Тухайн компани барилгын маш олон төслүүд дээр зэрэг ажилладаг байв. Байгууллага дотор санхүү, үйлчилгээний гэх мэт олон алба байдаг ч төслийн баг нь компаниа өргөжүүлэх гол ажлыг нугалдаг байсан юм. Тухайн үед компанийн захирал нь нэг л зүйл болохгүй байгааг мэдэж байсан тул намайг дуудаж тэрхүү асуудлыг олж илрүүлэхийг хүссэн юм. Ийнхүү би бүх ажилтантай ярилцсаны дараа төслийн баг болон санхүүгийн албаны хооронд томоохон зөрчил үүсээд байгааг олж мэдсэн. Санхүүгийн албаны дарга нь бүх төсөл олгогдсон төсвөөсөө хэтрэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байхад төслийн багийнхны ажлууд төсвөөсөө хэтрэх тохиолдлууд зайлшгүй гарахад хүрдэг байв. Гэвч тэд уг асуудлыг гүйцэтгэх захиралдаа ил гаргаж ярьдаггүй байсан тул эл зөрчил байгууллагынхаа үйл ажиллагаанд нөлөөлтлөө гүнзгийрээд байсан юм. Ажилтнууд шууд шийдвэр гаргаж чаддаггүй учраас заримдаа захирлын түвшинд асуудлыг гаргаж ярилцах нь тохиромжтой байдаг. 

-Тухайн байгууллагын үйл явцыг мэдэхийн тулд ажилтнуудтай ярилцахад асуух хамгийн тохиромжтой асуултууд гэж байгаа юу?

-Амжилттай байхад яг юу саад болж байгааг мэдэх нь л хамгийн чухал. Заримдаа ажилтнууд яг ямар ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэхээ мэддэггүй. Тиймээс компанид энэ бүхнийг тодорхой болгоход туслах систем хэрэгтэй болдог. Ингэхийн тулд байгууллагууд хариуцлага болон эрх мэдлийн зөв бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй. 

-Ур чадвартай мэргэжлийн зөвлөх байхын тулд ямар чадваруудыг нэн тэргүүнд эзэмших хэрэгтэй вэ?

-Гурван гол чадвар байгаа гэж хэлж болно. Эхнийх нь тухайн зөвлөхийн мэргэшсэн салбар нь ямар салбар байх нь чухал. Мөн тухайн салбарынхаа талаарх мэдлэгийг үргэлж шинэчилж байхын тулд тасралтгүй суралцаж байх хэрэгтэй. Хоёрт, менежментийн зөвлөх үйлчилгээг хамгийн сайнаар хэрхэн хүргэх ур чадвар. Эцэст нь зөвлөхийн хувийн ур чадвар болон асуудлыг олж илрүүлэх чадвар орж ирнэ. Тухайн байгууллагын ажилтнуудын өмнөөс асуудлыг нь хэр гүнзгий олж харж, тэднийг сайтар ойлгож байгаа эсэх нь чухал юм. 

-Зөвлөх үйлчилгээний ажлыг хийхэд тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-Ямар ч төслийн хувьд цаг хугацаандаа амжуулах нь их хэцүү байдаг. Бидний ажиллаж байсан нэг том төсөл дээр гэнэтийн зүйлс хэд хэд тохиолдсоноос болж бид нэлээд шахуу хугацаанд ажиллаж байв. Ингэснээр долоо хоногт хамгийн багадаа 80 цаг ажиллахаас гадна зочид буудалдаа бараг амьдрах дөхсөн тохиолдол ч гардаг. Заримдаа төсөл дээрээ тууштай ажиллаж эцсийн хугацаанаасаа өмнө дуусгахын тулд золиос гаргах шаардлагатай болдог. 

bookzone.mn
Тагууд: бэрхшээлзөвлөгөөменежмент

Санал болгох:

A person in a suit touches a glowing point on a digital slider labeled "Productivity," moving from "Min" to "Max," symbolizing increasing productivity with a blur of blue lights in the background.
Байгууллага хэрхэн бүтээмжээ нэмэх вэ? /№2/
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
Б.Билэгт

Б.Билэгт

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00