Зарим өөрчлөгддөггүй газруудад, төмөр диск болон тэгш өнцөгт цаасыг (харваас “бэлэн мөнгө” аж) одоог хүртэл төлбөрийн хэрэгсэл болгон ашигласаар байна. Гайхалтай нь зарим хүмүүс өнөө үед ч цаас бөглөж, гарын үсгээ зурж шуудангаар явуулсаар байна. (чек) Гэвч гурван өөр төлбөрийн арга дэлгэрч байгаа нь интернет гүйлгээ, дугаараар кодлогдож (“чип ба пин”) баталгаажсан эсвэл борлуулагчийн терминалд гэрээгүйгээр орсон пластик карт болон гар утас гурав юм. 2019 онд сүүлчийн арга нь улам боловсронгуй болж хөгжих ба Хятадын төлбөрийн аргууд нь дэлхий даяар зогсолтгүй түгнэ.
Хятадын хоёр систем гадаадад хүрээгээ тэлнэ. Нэг нь Alipay буюу Таобаод зориулж хийсэн ухаалаг утас дээр суурилсан систем бол нөгөө нь Хятадын цахим худалдааны аварга Алибабагийн онлайн платформ аж. Одоогоор Алибабагийн охин компани болох Ant Financial-ын хэлж байгаагаар (2018 онд зах зээлийн үнэлгээндээ суурилан хөрөнгө босгосон бөгөөд үнэлгээ нь 150 тэрбум ам.доллар болсон нь Goldman Sach’s-ээс даваад буй аж) уг компани 870 гаруй сая хэрэглэгчидтэй. Өрсөлдөгч нь WeChat Pay бөгөөд нийгмийн сүлжээний аварга бизнес Tencent-ийн бүтээгдэхүүн юм. Ихэнхи хятадууд хоёуланг нь ашигладаг аж. Хоёул гадаадад хүрээллээ тэлж буй бөгөөд Alipay-н гурван хэрэглэгч тутмын нэг нь гадаадад байна. 2018 онд уг үйлчилгээ өмнөх жилийнхээ зуны гүйлгээнүүдээс 2.6 дахин их дүнтэй гүйлгээ хийж байв. Яг л WeChat шиг, Alipay нь хятад жуулчдынхаа тоог ихэсгэхийн тулд гадаадад аяллаа эхлүүлэв. 40-өөс илүү орны дэлгүүрүүд хүлээн зөвшөөрсөн.
Өөрийнхөө нэр дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна Азийн компаниудын дотоодын төлбөрийн хувьцааг мөн авч байна. Жишээ нь, Энэтхэгийн Paytm, Пакистаны ePaisa, Индонезийн Dana зэрэг юм. Мөн WeChat Pay Зүүн өмнөд Азийн зах зээл рүү тэлж байна. Тэдний танилцуулж буй төлбөрийн систем Хятадад хэт түгээмэл бөгөөд хулгайчид хүртэл хэрэглэдэг аж. Тус төлбөрийн систем нь хар цагаан цэгүүдээс бүрдсэн Quick Response буюу QR код дээр суурилдаг бөгөөд анх 1990-өөд онд Японы автомашины үйлдвэрт ашиглагдаж байв. Эдгээр хоёр төлбөрийн систем нь бусад төлбөрийн системийг золиослосноор зах зээлийн хэсгийг хоёр гол шалтгаанаар эзлэх юм. Эхнийх нь Хятадын зах зээлийн хэмжээ болон эдийн засгийнх нь үргэлжилсээр буй өсөлт бол хоёрдох нь хямд, хэрэглэхэд амар бөгөөд зөвхөн ухаалаг утас л шаардах аж. Тэдгээр төлбөрийн систем хэрхэн хүчээ авахыг Финланд дээр авч үзье. Ажилчид нь фитнесст үнэгүй явах эрх, массаж хийлгэх зэрэг татваргүй урамшууллууд өгөхийг шаардсанаар (Финланд яалт ч үгүй сайхан орон) Финланд төлбөрийн бизнес Epassi нь программ хангамжийн компаниас төрж гарав. Өөртөө дурлах явдал (amour propre) цахим хэлбэрт шилжсэнээс үүдэн, хэвлэмэл ваучертай хамт төлбөр хийхээс цааргалж виртуал орлуулалтыг эхлээд текст мессежээр, дараа нь ухаалаг утасны аппликейшнээр хийв. Аппликейшн ашиглан мөнгө төлөх хүнээ газрын зургаас эсвэл жагсаалтаас сонгодог аж.
Ийнхүү ePassi нь Alipay-тэй зэрэгцэж жил бүр зул сарын баяр болон бусад газруудыг зорьдог 300-400 мянган Хятад жуулчдад үйлчлэхээр ихэд сонирхож байна. QR кодууд өөрсдийнх нь бүтээгдэхүүнд ч ажиллаж болохыг ойлгосон бөгөөд ePassi-ын Александр Иен хэлэхдээ, сонгож хэвлэсэн QR кодууд болон хоёр ухаалаг утастай аялалд явсан ба түүний тааралдсан эхний худалдаачин болгоомжтой хандсан ч аажимдаа системийн таатай талыг анзаарсан гэж хэлж байна. 2018 онд ePassi Скандинавын орнуудын хамгийн том банк Nordea-тай тэнцсэн бөгөөд тус банканд QR код дээр суурилсан утасны төлбөрийн системийг илүү өргөн хүрээнд ашиглах санал тавьсан байна. Зарим нь QR кодын хувьсгалыг сөрж магадгүй. Хятадын төлбөрийн картны зах зээлийг монополддог төрийн өмчит China Unionpay-ын дүрээр Хятад тэдний зах зээлд орж ирж байна. Тус компанийн картуудыг хэдийнэ дэлхий даяар 41 саяаас илүү худалдаачид хүлээн зөвшөөрөөд хэрэглэж буй бөгөөд нийт 170 гаруй оронд хоёр сая АТМ ажиллуулж байгаа бөгөөд гадаадад хүрээгээ тэлэхээр төлөвлөж байна.