BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бөмбөг дээр тэнцвэржүүлж, толгой дээрээ сэнс барьсан баримал бүхий хүрэл цомын эгнээ. Гол анхаарал нь урд талын зураг дээр, бусад нь арын дэвсгэр дээр бүдгэрч, харанхуй дэвсгэр дээр байрлуулсан. - Business.MN

2019 оны шилдэг АНН-үүд тодорлоо

С.Баярмаа   С.Баярмаа
2019-12-23
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Тухайн жилд хийсэн бүтээсэн хөрөнгө оруулалт, нэмэгдүүлсэн ажлын байр, шинэ санаачилга, экспортод гаргасан бүтээгдэхүүн, нийгмийн хариуцлага, гамшгаас ажилтан албан хаагчдаа сэргийлсэн байдал гэх мэт шалгуураар дараах аж ахуйн нэгжүүд оны онцлох ААН буюу “ENTREPRENEUR-2019” шагналын эзэд боллоо.

Энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн ёслолд бизнесийн салбар бүрийн төлөөллүүдээс гадна Засгийн газрыг төлөөлөн ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат нар оролцлоо. “ENTREPRENEUR-2019” Гран При-г Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ хүртжээ.

Шилдгүүдийн жагсаалтад орсон шинэ, онцлох АНН-ээс дурдвал:

Экспортлогч Энтрепренер – Гоёл кашмер ХХК

Тус компани нь 2005 онд эхлэн ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 130 гаруй чадварлаг хамт олонтой болтлоо өргөжин тэлжээ.

Улаанбаатар хотод 6 салбар, хөдөө орон нутагт 4 салбар дэлгүүр, 30 гаруй гэрээт борлуулагчийн сувгуудаар дамжуулан дотоодын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг. Мөн ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Швейцарь, Казакстан зэрэг гадаад орны харилцагчдад “GOYOL” нэрийн брэнд бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор нийлүүлж байна.

Манай компани нь бизнесийн үйл ажиллагааны стандард, удирдлагын системээ сайжруулах зорилгоор ISO 9001:2015  олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай үйлдвэрлэл байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. 2018 онд бид МҮХАҮТ-аас олгодог “Органик бүтээгдэхүүн” эко шошгыг  ноолуурын чанар, өнгө дээр баталгаажуулалт хийлгэн гардан авсан.

CACCI – Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбооны шагнал – Монгол Эм Импэкс Концерн ХХК

Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер – Инвескор ББСБ ХК

“Инвескор” Санхүүгийн байгууллага нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр 7 салбар, хөрөнгө оруулалттай 3 компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа Япон, Зүүн өмнөд Ази, Төв Азийн зах зээлд нэвтэрч, бичил санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тэд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниудтай хамтарч 20 жил хүртэлх хугацаатай, 8 хувийн хүүтэй ам.долларын зээлийг анх удаа зах зээлд нэвтрүүлсэн. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлдэг. Салбартаа анхлан Төрийн мэдээлэл солилцооны Хур системийг нэвтрүүлж, харилцагчийн хурууны хээг уншуулаад бүх төрлийн мэдээллийг татсанаар шуурхай зээл олгох боломжтой болсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуус чиглэсэн 10 орчим төрлийн хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулсан зэрэг үзүүлэлтээр шилдэгт шалгарчээ.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер – Айсмарк ХХК

“Айсмарк” ХХК 2003 онд хэрэглэгчиддээ “Аз жаргалын амт”-ыг хүргэх уриатайгаар байгуулагдсан . 2013 онд “MNS ISO 9001:2010”-р баталгаажсан, Монголын зайрмагны зах зээлд үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын хэмжээгээрээ тэргүүлэгч үйлдвэр болж чадсан юм. Айсмарк ХХК нь “Бамбар” нэрийн зайрмагийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, 2017 оны байдлаар нийт 56-н нэрийн аарцан, сүүн, аяган, мөсөн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ хүргэж, зайрмагны дотоодын зах зээлийн 72 хувийг ханган нийлүүлдэг хамгийн том үйлдвэр юм. Айсмарк үйлдвэр нь хоногт 450,000-500,000 ширхэг буюу 35,000-40,000 кг зайрмаг үйлдвэрлэдэг хүчин чадалтай бөгөөд  зориулалтын хөргөлттэй машинаар хот болон хөдөө орон нутагт түгээлтээ хийдэг болно.

Оны Онцлох 10 ААН:

  • Оюу толгой ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • Номин холдинг ХХК
  • Мобиком Корпораци ХХК
  • Тэсо корпораци ХХК
  • Сүү ХК
  • M Си Эс Кока-Кола ХХК
  • Монос Групп
  • Ханбогд кашмер ХХК
  • Өгөөж чихэр боов ХХК

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер – Монос хүнс ХХК, Жем интернэшнл ХХК
Хөрөнгө оруулагч Энтрепренер – Наран их дэлгүүр ХХК
Импортлогч Энтрепренер – Наран Фүүдс ХХК
Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер – Очир ундраа ОМЗ ББСБ ХХК
Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер – Петровис Групп ХХК
Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер – Оюу толгой ХХК
Инновац нэвтрүүлэгч Энтрепренер – Баргил тех ХХК
Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер – Одо экосистемс ХХК
Жижиг дунд үйлдвэрлэгч Энтрепренер – Чиглэл ХХК

Тодорхой салбарын Entrepreneur номинацууд:

Уул уурхайн салбарын Энтрепренер – МЕРА ХХК
Барилгын салбарын Энтрепренер – Монкон констракшн ХХК
Үйлчилгээний салбарын Энтрепренер – Баянгол зочид буудал
Худалдааны салбарын Энтрепренер – Скай хайпермаркет ХХК
Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер – Мөнхийн үсэг ХХК
Хүнсний салбарын Энтрепренер – Түмэн шувуут ХК
Тээврийн салбарын Энтрепренер – Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
Аялал жуулчлалын салбарын Энтрепренер – Макс Хотелс ХХК Холидэй Инн Зочид Буудал
Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер – Бизнетворк консалтинг ХХК
Эрчим хүчний салбарын Энтрепренер – М Си Эс Интернэйшнл ХХК
Банкны салбарын Энтрепренер – Хас банк

Үл хөдлөх хөрөнгийн салбарын Энтрепренер – Ремон ХХК (Remax)

Даатгалын салбарын Энтрепренер – Номин даатгал ХХК
Бусад салбарын Энтрепренер – Зээлийн батлан даалтын сан, Грант Торнтон аудит ХХК

GREENPRENEUR 2019 номинацууд:

bookzone

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер – Монцемент Билдинг Материалс ХХК
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер – Мөнх Дэвжих Буян ХХК
Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер – Хатандалай ХХК
Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер – Платинум ланд ХХК тус тус шалгарчээ.

Түүнчлэн ёслолын арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын 5000 дахь гишүүн “Өгөөж Мандал-Уул” ХХК-д “Диамонд” гишүүний гэрчилгээ гардууллаа.

 

Тагууд: байгууллагашилдэг

Санал болгох:

Ном, төгсөлтийн малгай, цом гэх мэт боловсрол, суралцахыг илэрхийлсэн хөвөгч виртуал дүрс бүхий зөөврийн компьютер дээрээ бичиж буй хүн. Цонхоор нарны гэрэл шүүж, дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Энэхүү дүр зураг нь бизнес аялалаа удирдаж буй энтрепренерүүдэд төгс дижитал болон боловсролын орчныг илэрхийлдэг. - Business.MN
Ажилтнууддаа өсч хөгжих орон зайг бий болго
Гүйцэтгэлийн тайланг санах ойн самбар дээр харуулсан бөгөөд өнгөлөг баганан диаграмм болон мөнгөн гүйлгээ, ашиг, татвар, нийт зардал, борлуулалтын өртөг зэрэг санхүүгийн янз бүрийн хэмжигдэхүүнүүдийг багтаасан болно. Цаана нь тооцоолуур, үзэг, ам.долларын дэвсгэрт харагдана. - Business.MN
Гүйцэтгэлийн үнэлгээг цалин урамшуулалтай уялдуулах таван зөвлөмж
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00