Яагаад подкаст гэж? 

The Guardian сонинд интернетийн радио блогийн тухай булан хөтөлдөг байсан Их Британийн сэтгүүлч Бен Хаммерсли нийтлэлээ дөнгөж явуулаад байтал утас нь дугарав. Сонины редакцаас залгасан бөгөөд жаахан зай гарчихлаа, нэг өгүүлбэр нэмэх хэрэгтэй байна хэмээжээ. Нэг их юм бодолгүй Бен тухайн үед “Энэ шинэ үзэгдлийг юу гэж нэрлэвэл дээр вэ? Аудиоблог уу? Подкаст гэвэл ямар вэ?” гэж бичээд явуулжээ. 

Хэдэн сарын дараа Бен рүү Оксфордын англи хэлний толь бичгээс залгаж “подкаст” гэдэг үг өмнө нь хаа нэгтээ тэмдэглэгдэж байгаагүйг онцлоод, энэ үгийг зохиосон эсэхийг асуухад тийм гэж хариулав. Өдгөө бидний өдөр тутмын хэрэглээ болсон подкаст гэх үг ийнхүү 2004 онд албан ёсоор бүртгэгдэж байжээ. 

Үгийн үүслийн хувьд ийм түүхтэй байж. Тэгвэл интернетийг видео контент хуйлруулж буй энэ цаг үед яагаад подкаст гэж? Юун түрүүнд зарим подкаст бүтээгчдийн хувьд өөрийгөө харуулахгүй байхыг илүүд үздэг бөгөөд энэ нь илүү чөлөөтэй ярихад нь тусалдаг бол нөгөө талаас үзэхээс сонсохыг илүүд үздэг хүлээн авагчид олон байдаг. Подкаст сонсогчдод хөтлөгчийн хүүрнэл эсвэл харилцан яриаг сонсох нь өөртэй нь ярьж байгаа мэт дотно мэдрэмж төрүүлдэг нь энэ төрлийн контентийг сонгох өөр нэг шалтгаан болдог аж. Мөн мэдээж видеог бодвол өөр зүйл хийх зуураа сонсох боломж олгодгоороо подкаст үргэлж завгүй гүйдэг өнөөгийн бидний амьдралын хэв маягт илүү тохирдог. 

Подкаст ба бизнес

Эрчээ авч буй эл салбарын хамгийн эрэлттэй таван сэдвийн нэгд бизнес зүй ёсоор багтдаг бөгөөд бизнесийн сэдэвтэй подкаст нь энтрепренершип, карьер, хөрөнгө оруулалт, маркетинг, менежмент зэрэг олон салбарт хуваагддаг. Үүнээс гадна бизнесээ сурталчлах зорилгоор хувь хүмүүс, компаниудын хийдэг подкастууд ч цөөнгүй. Ийм төрлийн подкаст нь маркетингийн шалгарсан аргуудын нэг бөгөөд шинэ хэрэглэгчдийг татах, хэрэглэгчидтэйгээ тулж харилцах, траффикаа нэмэгдүүлэх гээд олон давуу талтай. Хэлбэрийн хувьд бусад подкастын адилаар ярилцлага, хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хичээл маягийн төрлүүд бизнесийн сэдэвтэй подкастад зонхилдог.

Англи хэл дээрх бизнесийн топ подкастуудыг нэрлэсэн тоо томшгүй жагсаалтууд байдаг тул “Fortune” сэтгүүлээс гаргасан энэхүү жагсаалт болон “Entrepreneur” сэтгүүлийн энэхүү жагсаалтыг онцолж байна. Тэгвэл монгол хэл дээр бизнесийн ямар подкаст байдаг вэ?

Business.mn 

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулсан Business.mn подкаст нь 2019 оны аравдугаар сараас хойш нийт 67 дугаар бэлтгэн хүргэжээ. Энэ хугацаанд 70 орчим зөвлөх, экспертийг урьж хүний нөөц, процесс ба систем, дижитал шилжилт, маркетинг, байгууллагын санхүү болон бизнесээ сайжруулж, өсгөхөд тань туслах олон сэдвийн хүрээнд ярилцаад байна.

Зөвлөхүүдтэй хийдэг долоо хоног бүрийн уламжлалт дугааруудаас гадна МСҮТ төгсөгчдөд зориулсан “Бизнес алхам”, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой “Тахлын үеийн бизнес” зэрэг цувралаар Business.mn подкаст хүрээгээ тэлээд буй. 

Олон улсад подкаст контентуудыг судалж, анализ хийдэг chartable.com сайтын мэдээллээс үзэхэд Business.mn подкастыг Монголоос гадна Өмнөд Солонгос, АНУ, Швед, Япон, Турк, Унгар зэрэг монголчууд олноор амьдардаг улс орнуудад их сонсдог болох нь харагдаж байна.

  •  Энтрепренершип ангилалд 1- байр (Mонгол)
  •  Бизнес ангилалд 2 – байр (Монгол)
  •  Энтрепренершип ангилалд 3- байр (Өмнөд Солонгос)
  •  Энтрепренершип ангилалд 6- байр (Унгар)
  •  Энтрепренершип ангилалд 9- байр (Япон)

Business.mn подкастыг та бүхэн Apple podcasts, Google podcasts, M plus, Youtube болон business.mn сайтаас хүлээн авч сонсох боломжтой. (сувгууд дээр дараад сонсоорой)

CEO podcast

Компанийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал болох хүсэлтэй хүмүүст зориулсан энэхүү подкаст нь нийт 23 дугаар гаргаад буй. Салбар салбарын гүйцэтгэх захирлууд болон экспертүүдийг урьж оролцуулж тэдний туршлага, зөвлөгөөг хуваалцдаг CEO podcast-ийг та бүхэн Apple podcasts, Youtube, Soundcloud, Mplus, Castbox зэрэг сувгаар сонсоорой. 

Business radio 98.9

Монголын бизнес, эдийн засгийн чухал үйл явдлыг мэдээлхийн зэрэгцээ бизнесийн орчин үеийн чиг хандлага болоод зөвлөгөөг экспертүүдтэй хамтран тайлбар дүгнэлттэй хүргэдэг Бизнес радио 98.9 нь энэ чиглэлээр төрөлжсөн iTalk, HBR, Маркетингийн удирдлага зэрэг хэд хэдэн цувралыг сонсогчдод хүргэдэг. Тус радиогийн аудио контентийг soundlcloud, Apple podcasts, Google podcasts, business-radio.mn зэрэг сувгаар сонсоорой. 

Та бүхэн өөрийн сосндог бизнесийн подкастаа хуваалцаарай.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 3.67 out of 5)
Loading...
Б.Мишээл

Туршлагаа хуваалцах арга буюу ном бичихийн ач холбогдол. Бизнес цэнэг (№ 67)

Previous article

Хөгжлийн шалгарал

Next article

1 Comment

  1. IdeaPlus Podcast youtubed ordog

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like