ERP системийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Могул Консалтинг Сервис” компани нь олон улсын KPI институтийн монгол дахь түнш бөгөөд 2019 оны зургадугаар сараас зайнаас ажиллах хэв маягийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Тус компанийн ажилчид харилцагчидтай биечлэн уулзах шаардлага их гардаг. Гэвч алсын зайнаас ажиллаж эхлэхэд үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байх ёстой тул ажлаа хэрхэн өвөрмөц байдлаар явуулж болох талаар судалжээ. Улмаар зайнаас ажиллах хэв маягийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж буй нийт ажиллах хүчний 90 орчим хувь нь 1980-2000 оныхон буюу Y үеийнхэн. Тэд уян хатан цаг, карьерын хөгжил болон олон ажлыг зэрэг хийхийг хүсдэг байна.  Тиймээс тэд ажилтнуудынхаа дээрх гурван хүслийг хангаж чадахуйц ажлын байрыг бэлтгэж чадвал Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээрээс хамгийн чадварлаг, шилдэг хүний нөөцийг авч ажиллуулах боломжтой гэж үзжээ. Улмаар уян хатан цагийн нөхцөлөөс эхлэн төрөл бүрийн зйүлийг туршсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хайгуул хийсний үр дүнд зургадугаар сард дараах арга барил дээр тогтсон юм.

Долоо хоногийн нэг өдөр заавал хамт олноороо ажиллахаар тогтож Даваа гараг бүрийг ямар ч харилцагч дээр ажиллахгүй, ажилтан зөвхөн өөртөө хөрөнгө оруулж байхаар төлөвлөжээ. Тэдний хувьд хүний нөөцийн GreenERP систем ашиглаж ажилтнуудынхаа цаг бүртгэлийн хураангуйг хардаг бөгөөд үүндээ энэ өдрийг оффис дээр байхаар тусгасан байна. Мөн энд ажилтан бүрийн долоо хоногийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргах байдлаар цаг хуваарилалтыг нарийн гаргаж сургажээ. Харин өглөө бүр 30 минутыг багаараа уулзалт хийхэд зарцуулж үүндээ Teams систем ашигладаг байна. Уулзалтын үеэр ажилтнууд тухайн өдрийн хийх ажлаа мэдээлдэг юм. 

“Могул Консалтинг Сервис”-ийнхэн нэг ажлыг дуусгаж байж дараагийн ажил руугаа орно. Өдөр тутмынхаа ажлыг дуусгаагүй бол хүндрэл гэдэг хэсэгт шалтгаан, тусламж хүссэн ажилтны мэдээллийг оруулж өгдөг байна. Тэд ийнхүү алсын зайнаас ажиллах дүрмээ жилийн өмнө боловсруулан мөрдөж ирсэн. Өглөө ажиллахдаа цагаа онлайнаар бүртгүүлж юу хийхээ мэдээлнэ. Орой цагаа баталгаажуулахдаа юу хийж дуусгаснаа харуулна. Эндээс удирдлагууд ажилтан өөрийн хийх ажлаа, зорилго, зорилтоо ойлгосон бол бүтээмжтэй ажиллаж болдогыг харсан гэлээ. 

Шинээр дижитал шилжилт хийж, зайнаас ажиллаж буй байгууллагууд эхлээд зорилгоо маш тодорхой тодорхойлох ёстой. Зорилго тодорхойгүй байснаар ажилтнуудын бүтээмж бүрхэг болж эхэлдэг.

Тус компанийн хувьд өвөрмөц, цоо шинэ програм хэрэглэхийг зориогүй аж. Учир нь харилцагчидтайгаа харилцаж байгаа тухайн агшинд ашиглаж буй хэрэгслүүдийг л ашиглахыг илүүд үзсэн байна. Ажлаа тайлагнахын тулд цоо шинэ програм ашиглаад түүндээ цаг заваа зарцуулж улмаар харилцагчиддаа зарцуулдаг цагаа багасгачих вий гэхээс ихэд эмээдгээ “Могул Консалтинг Сервис” компанийн Гүйцэтгэх захирал Н.Жавхлан нуусангүй. Үндсэн ашигладаг хэрэглэгдэхүүн нь нэгдүгээрт имэйл, Microsoft excel, word, teams байх юм байна гэж харсан.

Цагийн баталгаажуулалтыг дараах хэлбэрүүдээр шийддэг. Баасан гарагт оролцогч бүх тал руу тухайн долоо хоногийн ажлын төлөвлөгөө, явцын талаар имэйл явуулдаг аж. Мөн тэд ажил эхлэхийн өмнө харилцагчиддаа ажлын дүрмээ танилцуулдаг. Өдөр тутмын гүйцэтгэлд явцын хяналт тавьдаг бол харилцагч байгууллагатай хийсэн ажлын компанийн гүйцэтгэлийг долоо хоногоор гаргадаг байна. Үүнд тэд Microsoft project ашигладаг. Энд бүх төсөл тодорхой орсон байдаг тул төслүүдээ долоо долоо хоногоор хянадаг аж. 

Харин харилцагч байгууллагууддаа KPI институтийн сонголтуудыг санал болгодог. Байгууллагынхаа хэрэглэж буй түүл, өдөр тутамд хийж буй ажил бүрийн үр дүнг хянахад нь үргэлж туслан дэмждэг. Гэхдээ байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Гүйцэтгэлийн удирдлагыг програм хангамж ашиглан хэрхэн нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах вэ гэдгийг процессын шинжилгээ, судалгаа хийж өгдөг. Үндсэн зорилго нь  өгөгдөлд суурилан таны бизнест туслах юм. Ихэнх байгууллагын удирдлага хэдхэн жилийн өмнө туршлага болон мэдрэмжиндээ суурилж шийдвэр гаргадаг байсан бол байгууллагын шийдвэрийг гаргахад хэрэгтэй дата хэрхэн цуглуулах, энэ мэдээллээ хэрхэн бүлэглэж dashboard болгож харах, түүнд үндэслэн хэрхэн шийдвэр гаргах тал дээр дэмжлэг үзүүлж байна. 

Тухайлбал, зайнаас сургалт явуулахад streams програм ашигладаг. Зайнаас явуулж байгаа сургалт, хурлуудаа Microsoft stream платформ руугаа рекорд хийгээд явдаг. Ингэснээр сургалтад сууж буй хүмүүс нөхөж үзэх бололцоо үүсдэг. Сургалт үйлчилгээ явуулахад Microsoft-ийн нэг терабайтын үүлэн технологийг санал болгож байгаа учир сургалт, дата мэдээллүүд архивлагдаж үлддэг. Үүнийгээ сүүлд нь харилцагчдаа гарын авлага хэлбэрээр хүлээлгэж өгдөг бөгөөд тэд сургалт болгоны дараа сургалтын тэмдэглэл явуулдаг байна. 

Шинээр дижитал шилжилт хийж, зайнаас ажиллаж буй байгууллагууд эхлээд зорилгоо маш тодорхой тодорхойлох ёстойг Н.Жавхлан зөвлөв. Хэд хэдэн байгууллагын 2021 оны төлөвлөлт дээр хамтарч ажиллаж үзэхэд ихэнх байгууллага хамгийн чухал зүйл болох зорилгоо тодорхой бус хэлдэг нь ажиглагджээ. Зорилго тодорхойгүй байснаар ажилтнуудын бүтээмж бүрхэг болж эхэлдэг. Үүний дараа тухайн зорилгыг биелүүлэхийн тулд хийх зорилт, тухайн зорилтыг хэзээ хийж дуусгах ёстойг тодорхойлж сурах хэрэгтэй. KPI-ийн буюу гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үйлчилгээ дээр яг энэ гурван зүйлийг эхлээд тодорхой болгодог байна. Ямар ч ажилтан тоглоомынхоо дүрмийг зөв ойлгосон тохиолдолд үр дүнтэй ажилладаг.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Цар тахлын үед хүний нөөцөө хэрхэн удирдах вэ?

Өмнөх нийтлэл

Маркетинг, борлуулалтдаа вэбсайтыг үр дүнтэй ашиглах нь (№ 70)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.